Өвчнийг эм тариагаар бус ийм аргаар эмчлээрэй!

Өвчин гэж юу вэ? Хялбараар тайлбарлавал, бие организмын ямар нэгэн хэсэгт өөрчлөлт гарсны улмаас өмнө нь хийж чаддаг байсан зүйлсээ хийж чадахаа болихыг хэлнэ. Бид энэхүү нийтлэлээрээ орчин үеийн анагаах ухаан, эмний нөлөө яагаад зарим хүмүүст үйлчилдэггүй тухай болон түүнээс гарах арга замыг тайлбарлах болно.

Өвчнийг эм тариагаар бус ийм аргаар эмчлээрэй!

1 Орчин үеийн эмнэлэг өвчнийг хэрхэн эмчилдгийг “таяг”-тай зүйрлэж болно.

Өөрөөр хэлбэл, эмч нар үйл ажиллагаа нь муудсан, эсвэл ажиллагаагүй болсон аль нэг эрхтнийг гадны ямар нэг биетээр орлуулахыг оролддог.  Жишээ нь:

  • Фермент багадсан бол ферменттэй бэлдмэл уухыг эмч нар зөвлөнө. Харин хүний бие өөрийн ялгаруулах ёстой бодисоо гаднаас нэмэлтээр авч эхэлснээр, тухайн бодисын ялгаруулалтыг автоматаар багасгаж байдаг. Яваандаа хүний бие гадны нэмэлтийг илүү ихээр шаардаж эхлэх болно. 
  • Хэрвээ таны нуруу бөгтийсөн бол нуруу тэгшлэгч бүс зүүхийг зөвлөнө. Нуруу тэгшлэгч бүс хэрэглэх үед таны хүсээд байсан үр дүн буюу нуруу тэгшрэх боловч, нурууны булчингууд суларч, бүс зүүгээгүй үедээ нуруугаа тэгшлэх нь хэцүү болж эхэлдэг. 

“Бие организмыг гаднаас нь дэмжих тусам илүү мууддаг”. Гаднаасаа эмчлүүлэх тусам хүний бие түүндээ дасаж, улам суларч, гаднаасаа сайжирч буй мэт боловч яг үнэндээ дотроосоо муудсаар л байдаг ажээ.

Орчин үеийн эмнэлэг өвчнийг хэрхэн эмчилдгийг “таяг”-тай зүйрлэж болно.

2 Бид ямар алдаа гаргадаг вэ?

Өвчин маш хүнд үедээ ороогүй л бол, эдгээхийн тулд энэ аргыг хэрэглэж болно. 
Бид та бүхэнд нэгэн жишээг дурдъя. Дунд эргэм насны нэгэн эмэгтэй гадаа огт гардаггүй бөгөөд өдөржингөө л гэртээ хэвтдэг. Учир нь түүний даралт үргэлж ихэсч, ямар ч эм уухаар нөлөөлдөггүй аж. 

Үүний учир нь, бие махбодын хийх ёстой ямар нэгэн үйл ажиллагааг та дээрх шиг эм уун, орлуулах маягаар эмчилж байвал, энэ нь эмчилгээний арга бус харин тэрхүү үйл ажиллагааг илүү муутгаж байгаа гэсэн үг. Өвчнөө эмчлэх арга замаа сонгох нь хүний өөрөө л шийдэх асуудал юм. 

Бид ямар алдаа гаргадаг вэ?

3 Бидний танд санал болгож буй арга бол:

Хэрвээ та үнэхээр хүнд өвчин тусаагүй бол эмийн бус эрүүл амьдралын хэв маяг, зөв хооллолт, дасгал хөдөлгөөнөөр эмчлэхийг урьтал болгох хэрэгтэй. Түүнчлэн эмгүйгээр өвчнийг эмчлэх ардын эмчилгээний чадварыг дутуу үнэлэх хэрэггүй.

Хүний бие махбод бол сэтгэл санааны байдлаар л зохицуулагддаг механизм юм. Тиймээс та сэтгэл санаагаа ямар ч үед өөдрөг байлгаж, өвчиндөө бус аз жаргалтай байдал, сайн сайхан амьдралдаа л анхаарлаа хандуулаарай. 

Бидний танд санал болгож буй арга бол:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()