Өөртөө ямар гутал тохирох эсэхийг ингэж мэдээрэй! /Сонжоо/

Хөлд эвгүй гутал өмсөх нь, таны сэтгэл санааг тавгүй болгохоос гадна, биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Таны гутлын улны аль хэсэг илүү элэгдсэнээр, дараагийн удаа гутал авахдаа юу анхаарах хэрэгтэй болон эдгээрийн сөрөг тал юу болохыг танд хэлж өгье. 

Өөртөө ямар гутал тохирох эсэхийг ингэж мэдээрэй! /Сонжоо/

1 Гутлын урд хөлийн хэлбэр гарсан бол...

Энэ нь таны гутал танд багадсан байна гэсэн үг. Багадсан гутал удаан өмсөх нь, хөлний хэлбэрийг үзэмжгүй болгох аюултай. 

Гутлын урд хөлийн хэлбэр гарсан бол...

2 Эрхий хурууны доор бөөрөнхий ясны хэлбэр гарсан бол...

Энэ нь таны гутал танд хэтэрхий нарийдсан байна гэсэн үг. Удаан хугацаагаар ийм гутал өмсөх нь хөлөнд эвэр ургуулдаг. 

Эрхий хурууны доор бөөрөнхий ясны хэлбэр гарсан бол...

3 Урд хэсгээр ул нь муудсан бол.....

Өсгийтэй гутал их өмсдөг хүмүүсийн гутлын ул нь энэ хэсгээрээ муудсан байдаг. Үргэлж өсгийтэй гутал өмсөх нь, таныг сайхан харагдуулах ч хөлний зөв эрүүл хэлбэрийг алдагдуулдаг. Тиймээс энгийн үеүүддээ намхан ултай гутал өмсөж хэвшээрэй. 

Урд хэсгээр ул нь муудсан бол.....

4 Гутлын гадна хүрээ муудсан бол...

Майга болон хэвийн бус хөлний хөгжилтэй хүмүүсийн гутал энэ хэсгээрээ эхэлж мууддаг. Тиймээс та бага зэрэг уландаа өндөрлөгчтэй гутал худалдаж авах хэрэгтэй. 

Гутлын гадна хүрээ муудсан бол...

5 Гутлын дотор хүрээ муудсан бол ...

Хөлөө дотогш нугалаж алхдаг хүмүүсийн гутал ингэж мууддаг. Тиймээс зөөлөн ултай, дотроо нумарсан өндөрлөгчтэй гутал сонгох хэрэгтэй. 

Гутлын дотор хүрээ муудсан бол ...

6 Гол хэсгээрээ муудсан бол...

Энэ нь та үргэлж намхан ултай гутал өмсдгөөс болдог. Гутлын ул тань ингэж муудсан бол дараагийн удаа бага зэрэг өсгийтэй гутал сонгох хэрэгтэй. 

Гол хэсгээрээ муудсан бол...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()