1
Нүдний шилээ савангаар арчих
Өвлийн улиралд шил цантаж харахад төвөгтэй болдог. Үүнээс сэргийлэхийн тулд гэрээсээ гарахын өмнө нүдний шилээ савангаар үрж, дараагаар нь зөөлөн даавуугаар бага зэрэг арчина. Ингэвэл шилний гадуур давхарга тогтож, таныг явахад цантахгүй.
2
Наалддаг тууз болон өндөр өсгийт
Өглөө гарахаасаа өмнө хөлийнхөө дунд болон ядам хурууг нийлүүлж ороовол хөл бага ядардаг. Учир нь өндөр өсгийтэй гуталтай алхах үед хөлийн энэ хуруунууд ачаалал болон биеийн тэнцвэрийг зохицуулдаг байна.
3
Оймсондоо үс бэхжүүлэгч цацах
Зарим үед шилэн оймс хөлнөөс гулгаж, мултардаг. Ийм үед оймсоо өмсөхөөсөө өмнө бага зэрэг үс бэхжүүлэгч лакыг оймсондоо цацсанаар энэ асуудлаас салж болно.
4
Жижиг ээмэг ба товчнууд
Жижиг шигтгээтэй ээмэг хамгийн их алга болдог. Та гоёл чимэглэлийн хайцагтаа хийхдээ эсвэл өрөөндөө ил тавихдаа ээмгээ товчны нүхэнд хийж хадгалвал, алга болох, дараа нь олохгүй байхвий хэмээн санаа зовох хэрэггүй юм.
5
Хавчаартай дэгээнүүд
Барилгын материалын дэлгүүрт зарагддаг хавчаартай өлгүүрийг, нарийн төмрөнд углаад үс янзлах хэрэгслүүдээ тогтоогоорой. Ингэвэл таны өрөө илүү эмх цэгцтэй харагдах болно.
6
Уруулын бальзам болон хацар
Хацар гялалзуулагч (highlighter) чинь дууссан бол хааяа уруулын бальзамаараа орлуулж болно. Ингэснээр арьс гялалзуулагч түрхэснээс илүү чийглэг, гэрэлтсэн дээр нь илүү натурал харагддаг.
7
Лимон болон хөлийн өсгий
Оймсныхоо дотор шүүсийг нь шахаж авсан лимоноо хийж хонуулбал, өсгийний арьс гэрэлтсэн, эрүүл болдог. Мөн хагарсан өсгийг эмчлэхэд тустай.
8
Уруул ба шүдний оо
Шүдний оог урууландаа жигд түрхэж хэсэг байлгасны дараа усаар угааж авахад таны уруул илүү бамбагар, улаан өнгөтэй болдог. Уруулаа будахгүй гарахын өмнө энэ аргыг хэрэглэж болох юм.
9
Саатай хумсны будаг болон мөнгөлөг цаас
Саатай хумсний будгаар будаж байсан бүсгүйчүүд, ийм будаг арилгахад ямар хэцүүг мэдэх байх. Хумсаа олон дахин үрэлгүйгээр бага зэрэг хөвөнд будаг арилгагч шингээгээд хумсан дээрээ тавьж, мөнгөлөг цаасаар орооход, лак 3-5 минутын дотор ямар ч төвөггүй арилдаг.
10
Линзний усаар хатсан нүдний будгийг шингэлэх
Сормуусны будаг, нүдний контурныхаа таглааг санаандгүй онгорхой орхисноос болж, эсвэл дуусаж байгаа будаг чинь хатсан бол дээрээс нь хэдэн дусал линзний ус хийгээд ашиглаарай. Линзний ус нүдэнд орсон ч ямар нэг хоргүй учир, будагнуудаа ингэж сэргээн ашиглаж болно.
11
Хумсны будагны толбо
Хурц өнгөтэй хумсны будаг хумсны толионд толбо үлдээсэн бол, бүлээн усан дээр устөрөгчийн хэт исэлнээс бага зэргийг содатай холин хийж, хумсаа арчаарай. Толбо бүрэн арилах болно.
12
Сахлын хөөс болон элсэн чихэр
Арзайж, хуурайшсан арьсаа сахлын хөөс болон элсэн чихэрийг хольж гуужуулж болно. Ийм гуужуулагч арьсыг хуурайшуулж, загатнуулахгүйн дээр гайхалтай зөөлөн болгодог.
13
Гарын тос болон алимны цуу
Энгийн гарын тос түрхээд үр дүнгээ өгөхгүй байвал, түрхэх тосоо тусд нь аваад дээрээс нь 2-3 дусал алимны цуу дусааж хэрэглээрэй. Ийм маягаар 7 хоног тунтахдаа түрхвэл таны гар маш зөөлөн болно. Эсвэл хямдхан үйлчилгээ муутай тосоо ингэж сайжруулан хэрэглэж болно.
14
Мөрөвч болон жийнсэн өмд
Бүс зүүгээгүй үедээ мөрөвчийг ашиглаж өмдөө тогтоож болох юм. Энэ нь сунамхай учир, илүү тухтай байдаг.
15
Хөлс дарагчны сав болон нүүрний тос
Дууссан хөлс дарагчны саваа сайтар цэвэрлээд нүүрэндээ массаж хийж болдог. Орой нүүрээ цэвэрлэснийхээ дараа ингэж массаж хийх нь цусны эргэлтийг сайжруулж, батга гарах болон хөгшрөлтөөс сэргийлэх болно.
16
Чагт тэмдэгт болон смоки будалт
Нүдээ будахдаа үзүүр хэсэгт нь тень эсвэл харандаагаар ийм тэмдэг зураад үүнийгээ тараавал, смоки будалт болдог. Хэрэв илүү бараан болгохыг хүсвэл дээрээс нь хар өнгөөр ахин давхарлаарай.
17
Хар харандаа болон уруулын бальзам
Гарахгүй байгаа хар харандаагаа уруулын бальзаманд дүрж үзүүрийг нь зөөллөж болдог. Ингэснээр таны зовхийг өвтгөхгүй зөөлөн гарч, зурахад хялбар болдог.
18
Лимон болон зөгийн бал
Лимоноо таллаж хэрчээд, үрнүүдийг нь цэвэрлэснийхээ дараа дээр нь бага зэрэг зөгийн бал хийж нүүрээ арчина. Ингэснээр нүүрэн дээрх жижиг хар батганууд арилдаг.
Дээрх зөвлөгөөнүүдийг туршаад бодлоо хуваалцаарай!