Мөнхийн залуу бүсгүйчүүд, гоо үзэсгэлэнгийнхээ нууцыг дэлгэлээ

Сүүлийн үед, охид бүсгүйчүүдийн маань гоо сайхны мэдлэг, боломж нь ихсэж, нас бол ердөө "тоо" гэдгийг баталсаар байна. Тэр бүү хэл залуус, хажуугаараа зөрсөн сайхан бүсгүйн насыг эндүүрч, өөрсдийгөө эвгүй байдалд оруулах нь бий. Ийнхүү бид та бүхэндээ өөрсдийн гоо үзэсгэлэнгээрээ үеийнхнээсээ ялгарсан, үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нууцыг дэлгэе.

Мөнхийн залуу бүсгүйчүүд, гоо үзэсгэлэнгийнхээ нууцыг дэлгэлээ

1 Лу Еэлин (Lu Yelin) - 50 настай

Хятад бүсгүй Лу Еэлинийг хүүгийнх нь найз бүсгүй гэж олон хүн андуурдаг байна. Тэрээр Хятадын Янцэ болон Солонгосын Хан мөрнийг сэлж туулж байжээ. Энэ сайхан бие, царайгаа 80 нас хүртлээ хэвээр нь хадгалахыг хүсдэг гэнэ. 

Лу Еэлин (Lu Yelin) - 50 настай

Түүний нууц нь: 20 настайгаасаа хойш хүндийн өргөлтөөр хичээллэж, өвлийн улиралд нуурын усанд сэлдэг байсан учир түүний бие гайхалтай чийрэг, чанга, нүүрэндээ ганц ч үрчлээгүй байна. Өнөөдрийг хүртэл нүүрээ зузаан будаж үзээгүй бөгөөд зөвхөн арьсаа хамгаалах тос түрхдэг гэжээ. 

2 Рийс Хираки (Rees Hiraki) - 46 настай

Түүнийг Рийс Хираки (Rees Hiraki) гэдэг бөгөөд Японы алдартай модель, дуучин юм. Сүүлийн үед түүний гоо үзэсгэлэн, ялдам байдал нь интернэт хэрэглэгчдийн анхаарлыг ихээхэн татах болсон билээ. Рийс Токио хотод төрсөн бөгөөд хүүхэд байхаасаа л загварын дугуйлан, бүлгэмд идэвхитэй хамрагддаг байсан байжээ. Ийнхүү 20 наснаасаа эхлэн загварын салбарт хүч үзсэн байна. Модель бүсгүй маань 1971 оны 2-р сарын 14-нд мэндэлсэн бөгөөд өдгөө 46 настай юм. Гэвч тэрээр яг л 20 настай үеийнх шигээ үзэсгэлэнтэй, дур булаам төрхтэй хэвээр байгаад нь хүмүүс ихэд гайхширдаг гэнэ шүү... Тэрээр хэд хэдэн удаа дууны клип, сэтгүүлийн нүүр зургийг чимж байсан бөгөөд хүмүүс түүнийг мөнхийн залуу хатагтай хэмээн тодорхойлох болсон байна. Тэрээр мах бага хэрэглэж, эрүүл хооллон, зөвхөн органик гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдгээ дурджээ. 

Рийс Хираки (Rees Hiraki) - 46 настай

Түүний нууц нь: Тэрээр мах бага хэрэглэж, эрүүл хооллон, зөвхөн органик гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэдэг гэнэ. Дуртай амттан нь зөгийн бал, банана, хар шоколад. Өөрийн залуу сайхан байдлаа япон хүмүүсийн урт насалж, удаан хөгширдөгтэй холбоотой хэмээн тайлбарлажээ. 

3 Эрнестин Шеферд (Ernestine Shepherd) - 81 настай

Тэрээр 56 нас хүртлээ спортоор хичээллэдэггүй байсны зэрэгцээ түргэн хоол, шоколад, амттанг маш их хэрэглэдэг байжээ. Харин сүүлийн 30 жилийн турш бялдаржуулах клубт хичээллэж, зөв хооллож, хангалттай ус ууж, маш их алхдаг болсон байна. Одоо тэр дэлхийн хамгийн хөгшин бодбилдингийн тамирчинд тооцогддог. 

Эрнестин Шеферд (Ernestine Shepherd) - 81 настай

Түүний нууц нь: Тэр ямар нэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, витамин хэрэглэдэггүй бөгөөд 7 хоногт дор хаяж 130 км гүйдэг. Ихэвчлэн тахианы мах, өндөг, маш олон төрлийн хүнсний ногоог хэрэглэж өдөрт 1,700 калори авдаг гэнэ. 

4 Масако Мизутани (Masako Mizutani) - 49 настай

Загвар өмсөгч байсан тэрээр наснаасаа дэндүү залуу харагдаж байгаа төдийгүй 2 хүүхдийн ээж гэнэ шүү. Одоогийн байдлаар тэрээр өөрийн блогийг нээж, гоо сайхан, залуу харагдах нууцуудаа хүмүүст зааж өгч байгаа аж.

Масако Мизутани (Masako Mizutani) - 49 настай

Түүний нууц нь:  Түүний залуу харагдах гол зарчим нь сайн унтаж амрах, зөв хооллох, муу зуршлаас татгалзах, Е витамин хэрэглэх болон нүүрэндээ иллэг хийх зэрэг байна. 

5 Кристи Бринкли (Christie Brinkley) - 63 настай

Кристи жүжигчин, модель, нийгмийн идэвхитэн, зурагчин гээд олон мэргэжилтэй бүсгүй. Хамгийн гайхалтай нь тэрээр 1970 оноос хойш одоог хүртэл 46 жил моделийн карьераа дуусгалгүй ажиллаж байгаа юм. 

Кристи Бринкли (Christie Brinkley) - 63 настай

Түүний нууц нь: Тэр өглөө бүр лимон, зөгийн бал, улаан чинжүүтэй бүлээн ус ууж, 7 хоногт 1 удаа л махан хоол иддэг. Энерги нөхөх шейк, хүнсний нэмэлт коктейл зэргийг ихээр хэрэглэдэг байна. Өдөрт 100 суниалт хийж, гүйлт болон иогоор тогтмол хичээллэдэг ажээ. 

6 Венди Ида (Wendy Ida) - 64 настай

Тэр бол өөрчлөгдөхөд хэзээ ч оройтдоггүйн баталгаа юм. 40 нас хүртлээ дургүй ажлаа хийж, нөхөртөө дарлуулан, илүүдэл жинтэй амьдарсны эцэст, фитнессээр хичээллэж өөрийгөө өөрчилжээ. Одоо бол тэр Америкийн хамгийн алдартай дасгалжуулагч болсон. Түүний энэ гайхалтай өөрчлөлт олон эмэгтэйчүүдэд үлгэр жишээ болсонд тэрээр маш баяртай явдаг гэнэ. 

Венди Ида (Wendy Ida) - 64 настай

Түүний нууц нь: Тэр уургаар баялаг хоолыг өдөрт 3 удаа бага хэмжээгээр идэж, хурдан хэмнэлтэй, идэвхитэй дасгалаар тогтмол хичээллэдэг.

7 Женнифер Тилли (Jennifer Tilly) - 58 настай

Түүнийг Холливуудын хамгийн содон хоолойтой эмэгтэй жүжигчин гэж хэлдэг. Түүний хоолойг сонссон хүн царайг нь ийм сайхан гэж төсөөлөх боломжгүй гэнэ. Хэрэв та санаж байгаа бол алуурчин хүүхэлдэй "Чаки"-гийн эхнэрийн дүрд Жэннифер дуу оруулсан. Тэр хэтэрхий залуухан гэж дуудагдах дургүй учир сүүлийн үед бага зэрэг жин нэмж байгаа гэнэ. Гэхдээ 58 настай гэхэд түүний царай ийм залуу харагдаж байгаа нь гайхалтай биш гэж үү... Ямар нэг хоолны дэглэм баримтлалгүй эрүүл хооллох дуртайгаас гадна тэр мэргэжлийн покерчин гэнэ. 

Женнифер Тилли (Jennifer Tilly) - 58 настай

Түүний нууц нь: Тэрээр арьс арчилгаанаас илүү аз жаргалтай байх нь залуу насны нууц гэж тэр үздэг. Ямар нэг хоолны дэглэм баримталдаггүй ч түргэн хоолноос татгалздаг гэнэ. Чөлөөт цагаараа покер тоглох дуртай, мэргэжлийн покерчин бүсгүй билээ. 

8 Кэнди Ло (Candy Lo) - 42 настай

Уншигч та лав Кэнди Ло (Candy Lo)-ийн насыг таахгүй дээ? Тэрээр БНХАУ-ын жүжигчин, модель мэргэжилтэй бөгөөд 3 хүүхдийн ээж хүн. Цахим ертөнцөөр түүний зургууд цацагдсанаас хойш гоо үзэсгэлэн, насандаа баймгүй залуу төрхийг нь гайхан магтаж байна. Тэрээр хэдийн 50 нас хүрсэн ч, яг л цэл залуухан 25 настай мэт харагдах ажээ. 1991 онд буюу 24 настай байхдаа тэрбээр Азийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээний тэргүүн байрны эзнээр шалгарч байсан төдийгүй фото зургийн цомог бүхий ном худалдаанд гаргаж, дэлхий дахинаа алдар хүндээ бататгаж чаджээ. 3 хүүгийн ээж тэрээр нөхрөөсөө саяхан салсан гэнэ. Харин хүүхдүүдээ өөр дээрээ өсгөж байгаа юм. Өдөрт 1 цагийг зөвхөн арьс арчилгаандаа зориулдаг гэнэ. 

Кэнди Ло (Candy Lo) - 42 настай

Түүний нууц нь: Энэ бүсгүй муу зуршилгүй бөгөөд эрүүл амьдралын хэв маягийг чанд баримталахын зэрэгцээ, өдөр бүр 2-3 цагийг фитнес зааланд, 1 цагийг арьс арчилгаандаа зориулдаг гэнэ. 

9 Жаклин (Zaklina) - 47 настай

47 настай бүсгүйн амьдралд санаандгүй гай тохиолдож, өнгөрсөн жил хүү нь өөд болжээ. Үүний дараа тэрээр 2 ач охинтойгоо үлдсэн гэнэ. Тэрээр Инстаграмын тун идэвхитэй хэрэглэгч бөгөөд загварын тухай маш их мэдлэгтэй байна. Тиймээс ч түүнийг "загварлаг эмээ" хэмээн нэрийддэг аж. 

Жаклин (Zaklina) - 47 настай

Түүний нууц нь: Тэр өөрийн гоо сайхны нууцаа хэвлэлүүдэд дэлгээгүй бөгөөд эмэгтэй хүмүүс насандаа биш өөртөө л анхаарах ёстой хэмээн үргэлж хэлдэг гэнэ. 

10 Лури Хсу (Lure Hsu) - 42 настай

Тайвань улсад ажиллаж, амьдардаг энэхүү бүсгүйг Лури Хсу (Lure Hsu) гэдэг бөгөөд загвар зохион бүтээгч мэргэжилтэй юм. Яг л 17 настай охин шиг харагдаж чаддаг түүний насыг тааж чадах хүн гэж байдаггүй. Учир нь тэрээр насандаа баймгүй үзэсгэлэн гоо, гоолиг бие, үрчлээгүй нүүртэй аж. Итгэхэд бэрх ч гэлээ, үзэсгэлэнт бүсгүй нь 42 настай ажээ. Өөртөө итгэлтэй байдал, үзэсгэлэнт төрхөөрөө өөрийгөө чимж, дур булаам харагддаг тэрээр Инстаграм хуудаснаа тун ч алдартай билээ. Хэрэв та түүний Инстаграм хуудсаар зочилохыг хүсч байвал ЭНД дараарай. 

Лури Хсу (Lure Hsu) - 42 настай

Түүний нууц нь: Ямар нэг чихэрлэг ундаа, жүүс уулгүй зөвхөн ус уудаг. Мөн улаан мах иддэггүй, шинэхэн хүнсний ногоо тэр дундаа хятад байцай ихээр иддэг байна. Тэр өдөр бүр витамин С болон өөр төрлийн витаминууд хэрэглэн, арьсаа арчилдаг. "Арьсандаа хангалттай чийг өгч, арчилж чадвал үрчлээнд санаа зовох хэрэггүй" гэж тэрээр хэлдэг ажээ.

11 Шарон Хсу (Sharon Hsu) - 36 настай

Түүний дүү болох Шарон Хсу нь Тайваний алдарт дуучин ба тэдний хамтдаа авахуулсан зураг нь цахим сүлжээнд цацагдсанаар олон хүний анхаарлыг татжээ. Хоёр жилийн өмнө тэрээр төрсөн өдрийн баяраа тэмдэглэхдээ, дүүтэйгээ хамт авахуулсан зургаа Фэйсбүүкт хийсэн бөгөөд хүмүүс түүнийг хэдэн нас хүрч байгаа болохыг нь мэдээд, гайхаж хоцорсон байдаг. 

Шарон Хсу (Sharon Hsu) - 36 настай

Түүний нууц нь: Тэр эгчийнхээ адил ихэвчлэн хүнсний ногоо хэрэглэдэг. Мөн мах иддэггүй гэнэ. 

12 Лу Хсугын бас нэг дүү Фэй Фэй

Энэ гэр бүлийнхэн мөнхийн ус уучихсан гэмээр хөгширдөггүй нь гайхалтай. Дээр танилцуулсан 42 настай Лу Хсугийн дүү, Шарон Хсугийн эгч, Фэйфэй Хсу энэ жил 40 настай. Магадгүй энэ гэр бүлийн удам байх гэмээр л санагдаж байна шүү хммм....

Лу Хсугын бас нэг дүү Фэй Фэй

Зурагны голд зогсож байгаа бүсгүй бол 63 настай тэдний ээж

Тэдний нууц үнэхээр идэж байгаа хүнснээс нь болдог юм болов уу? Эсвэл бидний мэдэхгүй залуужуулах өөр арга байдгийг үгүйсгэхгүй билээ.

Зурагны голд зогсож байгаа бүсгүй бол 63 настай тэдний ээж

Танд мэдээлэл таалагдсан гэдэгт итгэлтэй байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()