Ялгааг олоорой! /Тест/

Хэрвээ хүсэх л юм бол ямар л бол ямар зургийг янзалж, хүссэнээрээ өөрчилж болдог. Гэхдээ та тэдгээр зургийг хараад, яг юуг нь өөрчилсөн болохыг таньж чадах уу? Хэрэв та өөрийгөө хэр гярхай хүн болохыг мэдэхийг хүсвэл, доорх 6 асуултыг уншиж, зургийг шинжлэн, зөв хариулттай тулгаж үзээрэй.

Ялгааг олоорой! /Тест/

1.

Зурган дээр ямар дүрсийг эвлүүлж нэмсэн байна вэ?

2.

Энэхүү алдартай хөшөөн дээр ямар  дүрс илүүц байна вэ?

3.

Энэ зурган дээр ямар алдаа байна вэ?

4.

Илүүц дүрсийг олно уу.

5.

Зургийн гол дүрийг олно уу.

6.

Энэхүү зурагнаас, Леонардо Да Винчигийн зурсан эх зурагны 2 ялгааг олно уу.

1.

Эх зургийг нь Ямалын хойг дээр боом өвчин гарах үед авсан. Боом өвчин гарах үеэр тус нутагт цаа буганууд хамгийн ихээр өртсөн байна. Зурган дээр улаан үнэг илүүц гэдгийг ойлгохын тулд та сүүдрийг нь харахад л хангалттай. Цаа буганууд болон биологичийн сүүдэр нь баруун талдаа байхад үнэгний сүүдэр нь ганцаараа зүүн талдаа гарсан байна. Түүнчлэн үнэгний өнгө нь өвлийн улирал гэхэд хэтэрхий тод байгааг харж болно.

2.

Энэхүү хөшөөг НТӨ 4-р зууны үеийн Венец дэх Гэгээн Маркийн дурсгалд зориулж босгосон бөгөөд хожим Францын цагаан хаалганы дээд хэсэгт дүрслэгдсэн ажээ. Хөшөөн дээр 4 морь байдаг бөгөд асуулт хэсэг дээрх зурган дээр 6 морь байгааг анзаараарай.

3.

Уг зургийг Хятадын Юннань мужийн Архай нуурын хөвөөн дээр дарсан. Хэрвээ та анхааралтай ажигласан бол нуурын эрэг дээр байгаа цахлайнууд дунд оцон шувуу байгаа. Мөн зурагчинг эвлүүлж нэмсэн ажээ.

4.

Испанид болдог хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн үеэр олон мянган хонинуудыг нийлүүлж, үзэсгэлэн гаргадаг бөгөөд уг зурган дээрээс та ямаа илүүц байгааг харж болно.

5.

Уг зургийг 2017 онд Францад болсон дугуйн уралдааны үеэр авсан бөгөөд зурагчин нь тус тэмцээнд тусгай байр эзэлсэн тамирчинг наранцэцгийн талбай дундуур уралдаж явахад нь зургийг нь даржээ.

6.

Асуулт хэсэг дээрх Жокандагийн нүд ногоон байгааг та анзаарсан уу? Тухайн үед ногоон нүдтэй хүнийг чөтгөрийн холбоотон хэмээн үзэж, хатуу гэсгээл үзүүлдэг байсан. Леонардо да Винчигийн төрж, өссөн газар болох Италид ихэвчлэн бор нүдтэй хүмүүс байдаг бөгөөд ногоон нүдтэй төрөх нь маш ховор үзэгдэл юм. Мөн та зургийг сайтар ажиглаж харвал, бүсгүйн хөхийг илүү том болгосон байгаа нь анзаарагдаж байна.

Та зурагнуудаас хэдэн алдааг олж харж чадсан бэ?

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()