1
Сайн сайхан зүйлийн хариуд орчлон ертөнц танд гайхалтай хариу барих болно
Хүн сэтгэл дотроо бодож байгаа зүйлсээ өөрийн эрхгүй бодитоор бий болгож байдаг. Тиймээс хүмүүс аль болох эерэг зүйлсийн тухай бодож байвал, сайн сайхан амьдралаар амьдрах боломжтой юм.
Харин сөрөг зүйл бодох үедээ бид бусдыг биш өөрийгөө хамгийн түрүүнд хохироодог. Тухайлбал, хүн хэн нэгэнд уурлаж, үзэн ядах үедээ эхлээд өөрийнхөө зүрх сэтгэл, эерэг энергийн хэлбэлзлүүдээ гэмтээдаг ажээ. Хүн үргэлж сөрөг зүйлс бодсоор байгаад сүүлдээ юуны тулд амьдарч байгаагаа ч ойлгохоо больдог.
2
Юм бүхэн учир шалтгаантай
Учир шалтгаан бүрийг хүн өөрөө бий болгодог бөгөөд үүнийг “үйлийн үрийн тухай хууль” хэмээн нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, бид өөрсдийнхөө хийсэн үйлдлүүдийн сайн, муу бүх л үр дагаврыг заавал амсах учиртай. Худал хуурмаг, муу зүйлийн тухай ярих үед хүний биеэс сөрөг энерги ялгарч, гаднаас ч бас сөрөг энергийг татаж байдаг.
Ямар нэг буруу үйл хийвэл өнөөдөр, маргааш ч бай хэзээ нэгэн цагт түүнийхээ үр дүнг заавал амсана гэдгээ ухаарах хэрэгтэй. Хэрвээ хүн хулгай хийсээр байвал нэг л өдөр баригдаж, хэн нэгний гэсгээлийг хүртэж л таарна. Эсрэгээрээ буянтай сайн үйл хийвэл түүнийхээ үр дүнг мөн л хүртэх юм.
3
Хүн амьдралынхаа түүхийг өөрөө л бичдэг
Хүмүүс амьдралдаа тохиолдож байгаа зовлонтой, муу бүхний учир шалтгааныг өөрөөсөө л хайх хэрэгтэй. Эерэг зүйл бодож, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн амьдарч байгаа хүмүүст амьдрал бэрхшээл, саадыг бий болгодог нь түүнийг илүү хүчирхэг болгохын л төлөө юм. Тиймээс хүн амьдралдаа тохиолдож байгаа хэцүү бүхнийг эерэг, гэгээлэг бодол тээн, зоригтойгоор даван гарч чаддаг байж гэмээнэ л сайн сайхан амьдрах боломжтой.
Сайн сайхан бодол тээж, эерэг үйл хийдэг хүмүүс эрт, орой хэзээ нэгэн цагт заавал сайхан амьдралтай золгодог нь маргахын аргагүй үнэн билээ. Тиймээс та амьдралынхаа түүхийг өөрөө л бичнэ. Та бол өөрийнхөө амьдралын зохиолч, бичээч, редактор мөн. Ямар түүх бичихийг та өөрөө л шийднэ.
4
Өөрийн хүч хөдөлмөр шингэн зүйлээс бид аз жаргалыг мэдэрдэг
Өөрийн хүч хөдөлмөрөө шингээгээгүй байшингаас та аз жаргалыг мэдэрдэггүй. Амьдарч буй гэр орондоо өөрийн хүчин чармайлт, хайр, үнэн сэтгэлээ шингээхгүй байх нь дотоод сэтгэлдээ аз жаргал олох боломжийг хаадаг. Хэрвээ таныг хэн нэгэн доромжилвол, тэр хүнд таларх.
Тэр хүн таныг юу гэж ч доромжилж, хочилж, хараан зүхэж байсан ч, түүнийг хэлж байгаа хүнд сэтгэлийнхээ угаас таларх. Сэтгэлийн амар амгаланг өөрөөсөө олох хэрэгтэй. Амьдралд үйлийн үргүй зүйл гэж үгүй. Шударга ёсны хуулиар бүх зүйл зохицуулагддаг. Хүмүүсийн зохисгүй, шударга бус үйлдэл амьдарлын зохицилдолгоо, дэс дараалал, тэнцвэрт байдлыг дарангуйлж байдаг. Эдгээрийг сэргээхийн тулд буруутай этгээд хариуцлагыг үүрэх нь зүйн хэрэг.
Орчлон ертөнцийн хуулиар шийтгэгдсэн гэм буруутан энэ хуулыг ойлгож цаашдаа даган мөрдөж эхэлдэг байна. Хэрэв та хэн нэгнийг өвчин зовлон руу түлхсэн бол, орчлон ертөнц таныг ч бас ижилхэн зовооно гэсэн үг.
5
Зөв цагийг хүлээ
Өөрийн амар амгалан, зохицолдолт байдлыг олж эерэгээр сэтгэхийн тулд бид өөрсөдтэй ижил бодол, санаатай хүмүүс болон эерэг үзэгдлүүдэд татагдаж байдаг. Хэрэв бид эргэн тойрныхоо хүмүүст хорсох, тунирхах, сэтгэл хангалуун биш мэдрэмжийг авсаар байвал ,бидний амьдрал улам харанхуй, уйтгартай болох болно.
Заримдаа бидний ярилцагч шинж тодрон гардаг. Бид бахархаж явдаг болон таалагддаг шинжүүдийг нь агуулсан хүнтэй харилцаж, ойлголцоход илүү хялбар байдаг шүү дээ.
6
Үйлийн үр гэж байдаг
Үйл явдал бүр нэгдмэл бүтээлч байдал. Нэг хүнд тохиолдож байгаа үйл явдал бүхий л дэлхий ертөнц болон түүний эргэн тойрны хүмүүст хамааралтай байдаг. Тухайн хүн үйл явдлын гэрч төдийгүй, ил тод, эсвэл далд байдлаар үйл явдлын оролцогч болсон байдаг.
Хэрэв тухайн хүн анхаарлаа сайтар төвлөрүүлэн ажиглавал, ихэвчлэн тухайн үйл явдлын "анхны үүсгэгч" байсан гэдгээ мэдэж болдог. Хүний гаднаа харуулж буй зан араншин, дотоод ертөнцөд нь юу болж байдгийг илэрхийлдэг.
7
Эерэг зүйлсийг өөртөө тат
Бид бусдыг өөрөөрөө дүгнэн шүүдэг. Бид амьдралыг яаж харна, амьдрал тийм л харагддаг. Өөрийгөө өөрчилөхийг хүсвэл эхлээд өөрийгөө хэн бэ? гэдгээ мэдэж, өөр хүний нүдээр ажиглаж үзэх хэрэгтэй. Хүн төрөлхтөн бол өөрийн төрөл нэгтнээ өөртөө татах чадвартай нэг зүйлийн соронзонтой ижил юм.
Өглөө бүр гэрээсээ гарахдаа энэ өдөр гайхалтай байна гэдэгт итгэж, зөвхөн эерэг энергитэй, ухаалаг сайхан сэтгэлтэй хүмүүстэй уулзана гэж бод. Та тэр өдөр заавал тийм хүмүүстэй уулзах болно. Та өглөө гэрээсээ гарахдаа бодлынхоо хүээр зөвхөн ийм хүмүүсийг өөртөө татах цэнэг цуглуулсан учраас тэр шүү дээ.
Хэрэв таныг хэн нэгэн гэмтээх, гутаах гэж оролдвол, энэ таны өмнөх муу үйлдэл болон үгний хариу урвал л гэж бодох хэрэгтэй.
8
Бумерангын "эффект"
Бумерангын эффект болон түүний амьдралд байдгийн нотолгоо юм. Бидний хэлж, ярьж, хийж байгаа бүхэн "бумерангын эффекттэй" холбоотой байдаг. Хэрэв бид өөрийн дүгнэлтээ бусдад шүүмжлэл эсвэл уур хилэн, ямар нэг сөрөг байдлаар гаргавал бидэнд тийм л хариу эргэж ирнэ гэсэн үг. Харин бид хайр, урмын үгс, аз жаргалыг бусдад түгээж чадвал, мөн л яг тэр хэвээрээ бидэнд эргэж ирэх болно.
Бид бусдыг өөрөөрөө дүгнэн шүүдэг. Бид амьдралыг яаж харна, амьдрал тийм л харагддаг. Өөрийгөө өөрчилөхийг хүсвэл эхлээд өөрийгөө хэн бэ? гэдгээ мэдэж, өөр хүний нүдээр ажиглаж үзэх хэрэгтэй.