1
Өөрийгөө хайрла
Өөртөө хайргүй байх нь нэг төрлийн "өвчин" юм. Хүн эхлээд өөрийгөө байгаагаар нь хүлээн авч, хайрлаж байж л эрүүл, аз жаргалтай амьдрах боломжтой. Хүүхдүүд том болохын хирээр нүд, хамар, ам, биеийн галбир гээд бүх зүйл нь таалагдахаа больж эхэлдэг.
Харин энэ үед эцэг эх нь хүүхдээ ойлгож хайрлаагүйгээс тэд үлдсэн амьдралдаа ч бас өөрийгөө хайрлахгүй, өөртөө сэтгэл хангалуун бус хэвээр үлддэг. Би яагаад ийм тарган, туранхай, царай муутай юм бэ? гэх мэтийн бодлууд тэдний толгойд үргэлж эргэлдсээр байдаг аж.
Тэдний нэг онцлог нь, маш сэжигч бөгөөд өөрийнхөө биеийг цаг үргэлж үзэн ядаж, үгүй болоосой хэмээн санаандгүйгээр хүсч явдаг. Энэ төрлийн хүмүүс л хүн 25 наснаасаа хөгширч, өвдөж, гай зовлонтой учирдаг гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг. Ер нь бүх хүмүүс л 25 наснаасаа эхлээд заавал хөгшрөх ёстой гэсэн хууль байхгүй шүү дээ.
2
Таны хөгшрөх эсэхийг бодол тань л шийднэ
Ямар нэгэн өвчин, хөгшрөлтийн тухай үргэлж бодсоноос бие организмын хөгшрөлт түргэсдэг байна. Жишээ нь, үрчлээний эсрэг арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэж байхдаа “хөгшрөхгүй юмсан, муухай царайтай болохгүй юмсан” хэмээн бодож, тархиндаа дохио өгснөөр, өөрийн мэдэлгүй хөгшрөх үйл явцаа хурдасгаж байдаг.
3
Үргэлж сайн сайхны тухай бод
Эрдэмтдийн үзсэнээр, хүн хөгширч эхлэх насаа өөрөө л шийддэг. Өөрөө өөрийгөө хайрлан, халамжилж, арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэхдээ үхэхээс айсандаа биш, өөрийгөө хайрласандаа л хэрэглэх хэрэгтэй. Хүн өөрийгөө л хайрлаж чадвал, бие организм яг л таны бодлын дагуу ажиллаж, хэрэгцээтэй даавруудыг сайн ялгаруулж, он удаан жил цэл залуугаараа харагдах болно.