1
Өөртөө итгэлтэй залуу
Ийм төрлийн залуус хамгийн түгээмэл байдаг. Тантай танилцахдаа л бүхий л амьдралаа төлөвлөчихсөн, бүх асуудлыг шийдвэрлэх аргыг мэддэг юм шиг аашилдаг. Гэхдээ амьдрал төлөвлөгөөний дагуу хэзээ ч байхгүй шүү дээ! Хэзээ нэгэн цагт хайртай бүсгүй, ажил хоёрынхоо нэгийг сонго гэвэл тэд ажлаа сонгож магадгүй тийм л хүмүүс юм. Эмэгтэй хүнд хайр халамж тавьж, хамт байхаас илүүтэй, халаасанд нь мөнгө хийж байвал жаргалтай болно гэж боддог.
2
Нууцлаг залуу
Эмэгтэйчүүд нууцлаг зүйлсэд татагддаг. Нууцлаг залууд ч мөн ижил... Харилцааны эхэн үед түүнтэй хамт байхад танд гайхалтай мэдрэмж төрөх ч, тэр таниас юу хүсэж байгааг сайн мэдэх хэрэгтэй. Таны дуудлагыг авдаггүй мөртлөө, шөнө дунд залгаж, уйдаж байна хэмээн зурвас бичдэг бол тэр таны амрах цагийг цагийг огтхон ч хүндэлдэггүй гэсэн үг. Ийм залуустай удаан хамт байх нь таны өөртөө итгэлтэй байдлыг бага багаар алдагдуулж, үнэлэмжийг тань бууруулах аюултай. Иймд түүнээс аль болох зайгаа бариарай.
3
Олны танил залуу
Бүх хүн мэддэг, сайхан хувцасладаг, өөгүй харагддаг олны танил залуу, заяаны хань болох нь юу л бол... Ийм залуус магтаалд маш дуртай байдаг. Тэдний зан аашийг бус өмссөн хувцас, зүүсэн цагийг магтах нь тэдэнд юу юунаас илүү таашаал өгдөг. Гэвч тэд жинхэнэ хайртайгаа учирсан үед, бүхнийг орхиод хайрт руугаа гүйх зоригтой. Хайр дурлалын тал дээр хөнгөмсөг бөгөөд, төдий чинээгээр үнэн сэтгэлээсээ дурлавал, шийдэмгий байж чаддаг.
4
Феминист залуу
Ихэвчлэн хүчирхэг бүсгүйчүүд ийм залууст "зүрхээ алддаг." Учир нь тэд, эмэгтэйчүүдийг маш сайн ойлгодог бөгөөд гэрийн ажилд ч мөн эрх тэгш байр суурьтай ханддаг. Мөн та хоёрын дунд асуудал үүсвэл, тэр чамин бэлэг, цэцгээр тайтгаруулж, маргаанаас зайлсхийх болно. Иймэрхүү гэр бүлүүдийн хувьд, бүсгүйчүүд эрх мэдлийг авсан байдаг бөгөөд эрчүүд хүлцэнгүй байх нь элбэг.
5
Хэнд ч хамааралгүй залуу
Түүнд сайн найз, тэжээвэр амьтан ч байдаггүй. Мөн ихэнхи тохиолдолд гэр бүлийнхэнтэйгээ түнжин муутай байх нь бий. Хаагдмал бөгөөд хэн нэгэн түүний эрх чөлөөг хязгаарлахад хамгаас дургүй. Түүний амьдралын хэвшил, зан байдал нь бүсгүйчүүдийг өөрөөс нь дөлөхөд хүргэж, насны эцэст заяаны ханиа хайгаад явахыг үгүйсгэхгүй билээ.
6
Худалч
Харилцаандаа ямар нэг асуудал үүсгэхгүйн тулд тэд үргэлж худлаа хэлж байдаг. Энэ нь нөгөөтэйгүүр тэдний гэнэн зантай нь холбоотой ч байж болох юм. Учир нь тэдний хувьд маргаашийн ширүүн маргаанаас, өнөөдрийн бяцхан хууран мэхлэлт хавьгүй амархан санагддаг. Хэрүүл маргаанаас иймэрхүү маягаар бултах нь эцэстээ харилцаандаа цэг тавихад хүргэж болзошгүй.
7
Этгээд залуу
Тэднийг анх харахад л бусдаас өөр санагдана. Өмсөж байгаа хувцас, сонсож байгаа хөгжим нь түүнийг танд онцгой санагдуулж, ойр байх хүслийг төрүүлдэг. Тэд хэдий хөгжмөөс өөр зүйл сонирхоод байдаггүй хайнга юм шиг санагддаг ч, маш мэдрэмжтэ. Үзэл бодолдоо үнэнч, дотогшоо хандлагатай бөгөөд шинэ зүйлсийг туршиж үзэх, өөрчлөлтөнд дуртай.
8
Муу залуу
Ийм залуус хэзээ ч ямар нэг хэмжээ хязгаарт баригдахыг хүсдэггүй. Хүссэн үедээ хүссэн зүйлээ хийж амьдрахыг илүүд үздэг. Өөрөөр бол хариуцлага хүлээх дургүй хүмүүс юм. Тэрээр найзуудтайгаа зугаацах үедээ, та хоёрын тэмдэглэлт өдөр байсан ч нэг их тоохгүй. Мөн ийм залуус эмэгтэй хүнийг гал тогооны өрөөнд эргэлдэж, гэрийн ажил л хийх ёстой гэсэн хуучинсаг сэтгэлтэй байдаг. Хэрэв үлдсэн амьдралаа түүний дүрмээр өнгөрөөмөөргүй байвал шинэ хүн хайхад буруудахгүй.
9
Эршүүд
Бүдүүн, хадуун жинхэнэ эр хүн мэт чанга, хатуу зан чанартай. Тэд хариуцлага гээчийг яс махандаа шингээсэн байдаг бөгөөд тэрхүү зан нь гэр бүлтэй болох үед хамгаас түшигтэй санагдана. Хэдийгээр хайртдаа уран гоё үгсийг хэлж, гэнэтийн бэлгийг бариад байхгүй ч, цаг үргэлж хайр халамжаа мэдрүүлж байдаг. Мөн гэр бүлийн хувьд, ихэнх эрх мэдэл түүний гарт байх нь бий.
10
Араар тавигч
Араар тавих гэдэг нь яг л "өвчин" шиг зүйл. Хэрвээ найз залуу чинь тантай үерхэж байхдаа нэг л удаа араар чинь тавьж байсан бол энэ нь зан нь цаашдаа ч, хэвээрээ байх болно. Харин үүнийг өвчинтэй зүйрлэсэн нь араар тавилт удамшдагтай холбоотой. Түүний эцэг нь хүүхэмсэг нэгэн байсан бол өөрөө ч тийм байх магадлалтай. Зарим төрлийн эрчүүд хууран мэхлээд баригдсан ч гэмшдэггүй. Гаднаа гэмшиж байгаа мэт боловч дотроо “сүртэй юм...” гэж боддог хүмүүс бий.
11
Романтик
Бүх зүйлд ач холбогдол өгч, гэнэтийн бэлэг, цэцэг жимсээр булдаг эр хүнд бүсгүйчүүд дуртай байдаг. Романтик зан хосуудын харилцаанд хэрэгтэй зүйлсийн нэг мөн ч хэмжээ нь хэтрэхээрээ уйтгартай болох болно. Харин тунг тааруулан романтиклах нь хосуудын харилцааг гал халуун болгохоос гадна, жинхэнэ мөрөөдлийн залуугаа оллоо хэмээх бодлыг бүсгүйчүүдэд төрүүлдэг байна.
12
Хүлцэнгүй
Хосуудын харилцаанд ямар ч зүйл тохиолдсон бүгдэд нь өөрийгөө буруутгаж, байнга өөрийгөө зэмлэдэг төрлийн эрчүүдийг энэ төрөлд хамааруулж байна. Тэдний талаар бүр тодруулбал, найз охин нь түүнтэй өөрийнхөө амьдрал, сэтгэл зүрх, үзэл бодлыг хуваалцах төдийд л бүхнийг өөрөөсөө л болж ийм байдалд хүргэлээ хэмээн үргэлж өөрийгөө буруутгадаг бол хамт байгаа хүнд нь ч бас дарамттай байх болно. Магадгүй тэдэнд ч бас найз охиндоо хэлэхийг хүсдэг, найз охинд нь тохиолдсон зүйлийн хажууд хэд дахин илүү аймшигтай, бэрх зовлон ч байж болох юм. Харин хэт хүлцэнгүй залуугийн хажууд удаан байгаа бүсгүй залхаж, яваандаа энэ нь сэтгэлийн шаналал болж хувирах болно.
13
Ичимхий
Хэт ичимхий хүмүүс хэн нэгэнтэй дотносоход бэрх байдаг. Түүнчлэн сэтгэлээ үргэлж нээлттэй байлгаж чаддаггүй, нууцлаг тул хүмүүстэй хамт амьдрахад үл ойлголцол, хэрүүл, маргаан гарах нь их. Ичимхий хүмүүх ихэнхдээ бусдын сэтгэл хөдлөлийг ойлгож, хүлээцтэй хандаж чаддаггүй.
14
Шөнө дөлөөр залгадаг залуу
Бүсгүй та нэгэн залууд татагдаж, түүнийгээ хайрлаж, бүх л зүйлд нь дурласнаар өөрийн болгож болох ч, яваандаа түүний үнэн төрхийг мэдсэнээр урам хугарч ч магадгүй юм. Энэ төрлийн залуучууд бол зөвхөн өөрийгөө л боддог залуучуудын нэгэн жишээ билээ. Таныг маргааш ямар чухал ажилтай, өнөөдөр хэр их ядарсныг үл хамаарч шөнө орой унтуулахгүй, тантай ярьж, уйдаагаа гаргах гэсэн залуучуудад нэг их итгэл хүлээлгээд хэрэггүй л болов уу.
15
Өөртөө хэт хайртай залуу
Царай төрх, биеийнхээ галбир, өмсөж байгаа хувцас, хэрэглэж байгаа эд зүйлдээ л анхаардаг залуу дэргэдэх эмэгтэйгээ чин сэтгэлээсээ хайрлаж чадах нь юу л бол. Тэд эмэгтэй хүнд дурлаж, араас нь үхэн хатан гүйж, өөрийн болголоо ч нөгөө л өөртөө хайртай, өөрийгөө биширдэг тэр залуу хэвээрээ л байх болно.