Шимэгч хорхой хүний биед хэрхэн ордог вэ?

Хүний биед үүрлэж, шим тэжээлийг нь сорж амьдран, эрүүл мэндэд хохирол учруулж байдаг амьтдыг "шимэгч хорхой" гэнэ. Хүний бие махбодь дотор амьдардаг эдгээр шимэгч хорхойгоор 300 гаруй өвчин үүсгэгддэг бөгөөд АНУ-ын хэсэг эрдэмтдийн хийсэн судалгаагаар арван хүний найм нь, энэхүү чимээгүй алуурчныг биедээ тээж явдаг байна. Бид энэ удаагийнхаа нийтлэлээ шимэгч хорхойг эмчлэх болон урьдчилан сэргийлэх аргуудыг танилцуулах болно.

Шимэгч хорхой хүний биед хэрхэн ордог вэ?

1 Хүний биед ингэж ордог

Судлаачид,  малын махыг хоолондоо хэрэглэдэг улс орнуудад шимэгчид хамгийн ихээр илэрдгийг тогтоосон байна. Учир нь шимэгч хорхой нь үхэр, хонины маханд ихээр агуулагддаг. Түүнчлэн түүхий загас, ариун цэврийн шаардлага хангаагүй ундны уснаас ч авч болно. Харин нэгэнтээ биед орсон шимэгч хорхой нь хүний биед ямар нэгэн зовиур үзүүлэхгүйгээр удаан хугацаанд амьдарч чаддаг.

Хүний биед ингэж ордог

2 Шимэгч хорхой нь:

Ихэнх шимэгч хорхойнууд нь, хүний бүдүүн болон нарийн гэдсэнд нь байрладаг бөгөөд маш жижиг, бичил биетээс хэдэн арван метр хүртэл өсөх чадвартай байдаг. Шимэгч хорхой нь дотроо цагаан хорхой, цагирган хорхой, туузан хорхой гэх мэт олон янзын төрөлтэй. Түүнчлэн, хүний бүдүүн гэдэс, уушги элэг, цус арьс, булчин, тархи, зүрх, нүд зэрэг бүхий л эрхтнүүдэд орогнож байдаг.

Шимэгч хорхой нь:

3 Шимэгч хорхойтой эсэхээ хэрхэн мэдэх вэ?

  • Өтгөн байнга хатах
  • Гэдэс дүүрэх
  • Булчин өвдөх, хөндүүрлэх (шимэгч хорхой нь булчингийн эдэд нөлөөлдөг бөгөөд хор нь ялгарах үед булчинг хөндүүр болгодог.)
  • Хоолны дуршил нэмэгдэх (Шимэгч хорхой гэдсэнд үүрлэсэн тохиолдолд байнга өлсөх мэдрэмж төрүүлдэг)
  • Сэтгэл санаагаар унах (мэдрэлийн системд нөлөөлдөг)
  • Арьс суларч, унжина
  • Харшил хөдлөх
  • Мөөгөнцөртэй болох
  • Жин их хэмжээгээр хасагдах
  • Гэдэс дүүрэх, хэвлийгээр өвдөх

Шимэгч хорхойтой эсэхээ хэрхэн мэдэх вэ?

4 Дархлааны систем хэрхэн ажилладаг вэ?

Шимэгч хорхойг хүний биед өндгөө шахах үед нь, дархлааны систем хариу урвал үзүүлнэ. Гэхдээ заримдаа их хэмжээний шимэгч хорхойны өндөг биед байгаа үед дархлааны систем тэдгээрийг эсэргүүцэж чадахгүйд хүрдэг байна.

Дархлааны систем хэрхэн ажилладаг вэ?

5 Урьчилан сэргийлэх арга:

  • Мах худалдан авахдаа мал эмнэлгийн шинжилгээний бичгийг нь үргэлж шалгаж байх, мөн ангийн мах идэхээс татгалзах.
  • Түүхий, хатаасан, давсалсан загас идэхгүй байх. Учир нь шимэгч хорхой нь өндөр хэмийн халуунд устдаг.
  • Ариун цэврийн өрөөнд орсны дараа гараа угааж хэвших.
  • Дотуур болон унтлагын хувцас, ор хөнжлийн даавууны ариун цэврийг сахих
  • Хумсаа мэрэхгүй байх
  • Мөн жилд нэг удаа эмчид хандаж, урьдчилан сэргийлэх шинжилгээ өгч байх хэрэгтэй.

Урьчилан сэргийлэх арга:

6 Махаар дамжуулж шимэгч хорхой авахаас сэргийлэх арга:

  • Махыг зүсэхэд гадна, дотор хэсэг нь адилхан өнгөтэй байх ёстой
  • Мах зүсэхэд элдэв зүйл мэдрэгдэж байвал ямар нэгэн шимэгч хорхой, эсвэл гадны биет орсон байж болзошгүй
  • Махаа хөлдөөхдөө бага багаар тасалж хөлдөөх хэрэгтэй. Махыг олон удаа хөлдөөж, гэсгээх нь нян үржих нөхцлийг бий болгоно.
  • Махыг дор хаяж гучаас дээш минут чанаж хэрэглэх хэрэгтэй. Шимэгч хорхой нь өндөр хэмийн халуунд удаан байсны эцэст л устдаг.

Махаар дамжуулж шимэгч хорхой авахаас сэргийлэх арга:

7 Амьтанд дурлагсад

Таны хайртай муур чинь гэрээсээ гардаггүй байж болох ч биедээ олон төрлийн нян, бичил бичтэн, мөөгөнцрийг тээж байдаг. Мөн гудамжаар салхилуулж явсан нохой элдэв зүйлсийг үнэрлэж, хамраараа хүрснийхээ дараа гэрээ орж ирээд таны ам, хамар, гар луу хүрэх төдийд л та нян, шимэгч хорхойн халдвар авах эрсдэлтэй. Тиймээс та гэрийн тэжээвэр амьтнаа дорж хаяж 3 сар тутамд нэг удаа малын эмчид үзүүлж байгаарай.

Амьтанд дурлагсад

8 Турах

Та хэзээ нэгэн цагт шимэгч хорхойн ачаар ямар ч өвчин мэдрэлгүй, хичээл зүтгэл гаргалгүйгээр их хэмжээний жин хаяж болох талаар уншиж байсан байх. Эдгээр шимэгчид таны идэж байгаа хоолны талыг нь идээд амьдардаг байж болох ч цаашлаад гэдэсний ханыг цоолж, бусад дотор эрхтнүүд рүү орох болно. Энэ үед та турахаас ч илүү аймшигтай үр дагавруудтай нүүр тулах болно гэдгийг санаарай.

Турах

9 Цагаан хорхойноос салах ардын эмчилгээ

  • Шулуун гэдэс рүү сармис хийх аргыг Монголчууд төдийгүй Хятад, Энэтхэг, Египет, Грек зэрэг улсуудад хэрэглэдэг байжээ.
  • Мөн өдөрт 3 хумс сармис идэж болно.
  • 10 хумс сармисыг нэг аяга сүүнд хийж, буцалгаж ууснаар, цагаан хорхойг гадагшлуулж болно.

Цагаан хорхойноос салах ардын эмчилгээ

Шимэгч хорхойг эмчлэхийн тулд та заавал эмч дээр очих шаардлагатай гэдгийг анхаарна уу.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()