20 настай мэт харагдахын тулд юу хийх ёстой вэ?

Хөгшрөх үйл явцыг зогсоох аргагүй. Бид хүссэн хүсээгүй үс маань бууралтаж, нэг л мэдэхэд үрчлээстэй болох болно. Гадна төрх ч өөрчлөгдөхөөс гадна тархины үйл ажиллагаа саарч, нүдний хараа муудан, яс сийрэгжиж эхэлдэг. Шинжлэх ухаан өнөөг хүртэл хөгшрөлтийг зогсоох аргыг олоогүй байгаа хэдий ч, бид зөв хооллолт, дасгал хөдөлгөөний тусламжтай энэ үйл явцыг удаашруулж болдог. 

20 настай мэт харагдахын тулд юу хийх ёстой вэ?

1 Эрүүл, залуу биеэ хадгалах 15 аргууд

  • Хангалттай ус уух (Дор хаяж 4 стакан ус)
  • Олон төрлийн хүнсний ногоо, жимс бас цагаан идээг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэж занших 
  • Транс болон ханасан тосноос татгалзаж, олон удаа халаасан тостой хоол хүнс хэрэглэхгүй байх
  • Органик бус элсэн чихэрнээс татгалзах. Энэ нь жин нэмэх болон дархлааг сулруулах талтай. 
  • Архи, тамхи хэрэглэхгүй байх 
  • Өглөө өлөн элгэн дээрээ 1 аяга лимоны ус уух нь элэг, хоол боловсруулах систем, бөөрийг цэвэрлэдэг 
  • Эслэг ихтэй хоол хүнс хэрэглэх
  • Хоолныхоо порцыг тохируулж, жингээ зохистой түвшинд хадгалах 
  • Идэвхитэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэж, өглөө бүр сунгалтын дасгал хийх
  • Хангалттай унтаж, биедээ залуужих боломж олгож байгаарай 
  • Иог, бясалгал зэргээр хичээллэж, оюун санааныхаа хувьд тайван байхыг хичээх 
  • Ямар нэгэн зүйлд баригдаж стрессдэхгүй байх 
  • Өөрийнхөө хүссэн ажлаа хийх, эсвэл дуртай зүйлээ хийх цаг гаргах 
  • Тогтмол эрүүл мэндийн үзлэгт орж, ямар нэг өвчний шинж тэмдэг илэрсэн даруйд эмчид үзүүлж байх 
  • Фолийн хүчил болон В6 болон В12 витаминыг зохистой тунгаар хэрэглэх 

Эрүүл, залуу биеэ хадгалах 15 аргууд

2 Нас ахих тусам илүү их витамин хэрэглэх

Нас ахих тусам хүмүүс идэвхитэй хөдөлгөөн хийхээ больж илүү тогтвортой, нэгэн хэвийн байдалтай өдрийг өнгөрүүлдэг. Энэ үед хоолны шингэц буурдаг учир илүү бага идэж, хоол хүнснээс авах тэжээлийн хэмжээ огцом багасдаг байна. Ингэснээр хүний биенд нэн чухал кальци, төмөр, магни, эслэг, уураг болон А, В1, В2, В6, В12, С витамины дутагдалд ордог.  Үүнээс сэргийлэхийн тулд:

  • Нэгэнт л хоолны шингэц буурч бага иддэг болсон учир шим тэжээлээр хамгийн баялаг хүнсийг сонгож хэрэглэх
  • Хоолоо идэлгүй үлдээх эсвэл эрүүл мэндэд сөрөг хоол хүнс хэрэглэхгүйн тулд хоолоо 7 хоног бүрээр төлөвлөж бэлдээрэй.
  • Биед шингэц сайтай хүнсийг сонгох. Түргэн хоол хамгийн удаан шингэдэг учир зайлсхийгээрэй. 
  • Илүү их хүнсний ногоо, бүхэл үр, эрүүл мэндэд тустай тос (усан үзмийн үрний тос, олсны ургамал буюу марихуаны тос, кокосын тос, оливийн тос, флакс үрний тос г.м) хэрэглэх. Мөн салмон, сагамхай, май, халбинь, хар амар загасны махыг хэрэглэх.   
  • Хэрэв хоол шингээхэд асуудалтай байгаа бол гэдэс цэвэрлэх аргуудаас сонгож хэрэглэх. 
  • Хэрэв шаардлагатай гэж үзвэл, хүнсний нэмэлт витаминууд хэрэглэх 

Нас ахих тусам илүү их витамин хэрэглэх

3 Ой санамж болон тархины хариу үйлдэл үзүүлэх хурд удааширдаг

Нас ахих тусам биднйи тархи ч бас хөгширч байдаг. Энэ нь тоо удаан бодох, асуудал шийдвэрлэхдээ удаан бодох зэргээр илэрдэг. Энэ нь тархины амино хүчлүүд, витаминууд болон тархинд очих тэжээл багассантай холбоотой. Үүнээс сэргийлэхийн тулд: 

Ашигтай тоснууд болон витамин, эрдэс бодис, амино хүчил, глюкоз зэргийг агуулсан хүнс хэрэглэх хэрэгтэй. 

Глюкоз: Бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд, бор будаа, хүнсний ногоо зэрэгт ихээр агуулагдах бөгөөд эдгээрийг хэрэглэснээр, сэтгэл санаа сайхан болдог. 

Ашигтай өөх, тос: Тарган загасны мах, авокадо, бүх төрлийн самар, оливын тосонд ихээр агуулагддаг. Эдгээр нь тархины эсийг  хамгаалахад онцгой үүрэгтэй. 

Уураг (амино хүчил): Тирозин, GABA, триптопан зэрэг нь сэтгэл санааг тайван, аз жаргалтай байлгаж, хурдан хариу үйлдэл үзүүлэх чадварыг нэмэгдүүлдэг.  

Витамин болон эрдэс бодисууд: В-гийн төрлийн витаминууд сэтгэцийн хямралд орохоос сэргийлдэг. Кальци болон магни нь тархины үйл ажиллагааг сайжруулах болно. Кальци нь мэдрэлийн системийн хурдан хариу үйлдэл үзүүлэхийг, манган нь тархи болон нугасны үйл ажиллагаанд тус тус сайн нөлөөтэй. 

Ой санамж болон тархины хариу үйлдэл үзүүлэх хурд удааширдаг

4 Хэврэг яс болон үе мөчний өвчин

Үе мөч болон ясны хэврэгшил нь, өндөр нөстай эмэгтэй хүмүүст түлхүү тохиолддог. Учир нь тэд кальцийг биед шингээн авдаг эстрогины дааврыг ялгаруулж чадахаа больдог гэнэ. Үүнээс сэргийлэхийн тулд: 

  • Иог, бясалгал, дасгал зэрэг  аз жаргалын дааврыг ихээр ялгаруулж, стрессээс сэргийлээрэй. Мөн өөрийн дуртай дасгалаа сонгож тогтмол хийж хэвших. 
  • Кофе болон тамхинаас татгалзаарай. 
  • Уургаар баялаг хүнс хэрэглэж байх.
  • Энэ насанд ус сайн уух хэрэгтэй. Биеийн жингээсээ хамаарч өдөрт 5-8 аягыг уух хэрэгтэй. Ногоон цай болон давсгүй бусад цайг оруулан тооцож болно.
  • Хүнсний ногоо болон жимс түлхүү хэрэглэх. Хүнсний ногоог усанд чаналгүй, жигнэж хэрэглэвэл, амин дэмээ алддаггүй. 
  • Зохистой жингээ хадгалах. 

Хэврэг яс болон үе мөчний өвчин

5 Дархлааны систем муудаж, амархан өвчлөмтгий болох

Хүн хөгшрөх тусмаа ханиад, томуу зэрэг халдварт өвчнүүдэд илүү өртөмтгий болдог. Үүнээс сэргийлэхийн тулд: 

  • Чихэр агуулаагүй, гэрийн аргаар бүрсэн тараг өдөрт 1 аягыг уух 
  • Хоолондоо сармис хэрэглэх. Сармис нь дархлааг сэргээх органик арга юм. 
  • Чихэрлэг төмс (sweet potato) хэрэглэх. Өдөрт дундаж хэмжээтэй чихэрлэг төмс 1 ширхэгийг идэхэд таны өдөрт авах ёстой C болон A витаминаар хангаж чаддаг байна. Мөн чихэрлэг төмс нь калори багатай учир жин нэмэхгүй. 
  • Кешью болон хулууны үрийг өдөр тутамдаа хэрэглэх нь дархлааны системыг сайжруулдаг байна. 
  • Нэрс нь антиоксидантаар баялаг тул хэрэглэхэд маш тохиромжтой байдаг. 
  • Броколиг хүнсний ногоонуудын хаан гэж нэрлэдэг. Та 7 хоногтоо 2-3 удаа жигнэсэн эсвэл чанасан брокколиг хэрэглэж заншвал, хорт хавдраас сэргийлэх боломжтой. 
  • Загасны мах, авокадо, бүх төрлийн самар, оливын тос зэрэг нь дархлааг дэмждэг. 
  • Хэрэв кофе уудаг бол кофеныхоо оронд ногоон цайг сонгоорой. Ногоон цай нь антиоксидантаар маш баялаг байдаг. Өдөрт 1-3 аягыг уухад хангалттай.  
  • Шөнийн 8 цагийн нойрноос гадна үдээс хойш 1-2 цаг унтаж амрах хэрэгтэй. 
  • Өглөөний цэвэр агаарт хөнгөн дасгал хийх болон алхах. Дасгал хийх үед цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэж, халдварт өвчнийг эсэргүүцэх чадвар сайжирдаг.
  • Хэт чихэрлэг хүнснээс татгалзах.

Дархлааны систем муудаж, амархан өвчлөмтгий болох

Дээрх зөвлөгөөг амьдралдаа хэвшүүлж чадвал, бид хөгшрөлтийг удаашруулж, илүү удаан аз жаргалтай байх болно. Танд эрүүл энхийг хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()