Таны үнэлэмжийг үгүй хийдэг 10 алдаа

Дур булаам байдал, бусдыг өөртөө татах чадвар төрөлхийнх биш. Та заримдаа хэн нэгэнд өөртөө итгэлтэй харагдахын тулд хичээх эсвэл аль хэдийн шалгарсан шилдэг аргуудыг хэрэглэх шаардлагатай болдог. Ингэхдээ бид алдаа гаргаж, бусдын доог дохуу болохгүйн тулд хэтэрхий хичээж, эсрэгээрээ эвгүй байдалд орох нь. Тэгвэл бид танд хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлэх чухам юуг буруу хийдэг тухай зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. 

Таны үнэлэмжийг үгүй хийдэг 10 алдаа

1 Өөрийгөө танилцуулах

Шинэ хамт олон дунд өөрийгөө танилцуулах танд асуудал болж байна уу? Чимээгүйхэн гараа даллаж, нэрээ хэлчихээд суух нь хүмүүст төдийлөн сайхан сэтгэгдлийг төрүүлэхгүй. Ингэвэл хүмүүс таныг бүрэг ичимхий, харилцахад төвөгтэй нэгэн гэж бодоод нэг их тоодоггүй. Үүний оронд Сайн байцгаана уу? гэж бүх хүмүүстэй мэндлээд, тэдэнд нэрээ хэлж, нүдрүү нь харж байгаад гар барих зэргээр илүү дотно мэндчилгээ хийж болно шүү дээ. 

Өөрийгөө танилцуулах

2 Хамт яваа хүнээ танилцуулахгүй байх

Хамт яваа хүнээ танилцуулалгүй бусадтай ярилцаж эхлэх нь маш бүдүүлэг үйлдэл. Та магадгүй ядаж  1 удаа ийм байдалд орж байсан бол ямар хэцүүг нь гадарлах биз. Энэ нь таныг чухалд үздэггүй эсвэл таниас ичиж байгаа мэт сэтгэгдэл нөгөө хүндээ төрүүлдэг. Үүнээс зайлсхийхийн тулд хамт яваа хүнээ үргэлж танилцуулж хэвшээрэй. Ингэхдээ хамт яваа хүнийхээ нэр, ажил, мэргэжил зэргийг хэлж болно. 

Хамт яваа хүнээ танилцуулахгүй байх

3 Хүний нэрийг мартах

Хүний нэрийг маш анхааралтайгаар сонсож цээжлэх хэрэгтэй. Хэрэв хэлэхэд нь сонсож чадаагүй бол ахиж лавлан асуугаад, тогтоож аваарай. Хүний нэрийг буруу хэлдэг, мартчихаад будилж байдаг хүнтэй ярилцахыг хүмүүс хүсдэггүй. Нэрээ хэлж мэндэлсэн хүмүүст бүгдэнд нь зөрүүлэн өөрийн нэрийг хэлж танилцах нь соёлтой хүний үйлдэл шүү. 

Хүний нэрийг мартах

4 Сонирхолгүй зүйлийн тухай ахин ахин тайлбарлах

Тухайн сэдвийн тухай сайн мэдэхгүй байж, нэмж хачирлан ярих нь бусдад таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Хэрэв яриа эхлүүлэхээр шийдсэн бол яг одоо хүмүүсийн сонирхлыг татаж байгаа томоохон сэдвийг сонгож, ганцаараа яриад байлгүй бусад хүмүүсийн бодлыг асуун, яриагаа хөгжилтэй байлгах хэрэгтэй. Хэрэв таныг ярьж байхад хэн ч бодлоо хэлээгүй эсвэл таныг ярьж дуусангуут өөр сэдэв эхлүүлсэн бол таны ярьсан зүйл хэнд ч сонирхолгүй байсан гэсэн үг. 

Сонирхолгүй зүйлийн тухай ахин ахин тайлбарлах

5 Өөрийнхөө талаар хэт их ярих

Уулзах бүрт өөрийнхөө талаар бүхий л уулзалтын турш ярьдаг хүнтэй хэн хамт цагийг өнгөрөөхийг хүсэх билээ. Хүмүүс өөрийнхөө тухай ярих хамгийн дуртай гэдгийг судаллгаагаар тогтоосон байдаг. Гэхдээ  зөвхөн яриад байлгүй, бусдын яриаг ч мөн сонсох хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. 

Өөрийнхөө талаар хэт их ярих

6 Сайн таньдаг хүмүүсийг нь муулах

Хамт ажилладаг хүнийхээ хувцасны тухай эсвэл ойрд уулзаагүй танилуудынхаа амьдралыг муулж суудаг бүсгүйд найз байдаггүй. Хүмүүс түүнтэй ярилцахдаа "дараагийн удаа намайг ч муулж магадгүй" гэж сэрэмжилдэг. Харин хүмүүсийн сайн сайхныг ярилцаж, сайнаар бодож явдаг бүсгүйчүүдийг хүмүүс өндрөөр үнэлдэг. 

Сайн таньдаг хүмүүсийг нь муулах

7 Өөртөө итгэлгүй, хэт сул ярьдаг

Сул дуугаар ярьж байгаа хүний үг сонсоход төвөгтэй төдийгүй, ярьж байгаа зүйлээ сайн мэдэхгүй эргэлзэж байгаа гэсэн бодлыг хүмүүст төрүүлдэг. Толины өмнө сургуулилж байгаад ч хамаагүй бусдын өмнө өөртөө итгэлтэй илтгэл тавьж сураарай. Мөн илтгэлийнхээ үеэр сэтгэгдлээ хэлсэн хүмүүсрүү анхаарлаа хандуулан "саналаа хэлсэнд баярлалаа" гэж хэлэх нь таны өөртөө итгэлтэй байдлыг тодотгож өгөх болно. 

Өөртөө итгэлгүй, хэт сул ярьдаг

8 Цөөн үгээр хариулах

Анхны сэтгэгдэл маш чухал байдаг. Анх хүнтэй танилцахдаа танихгүй хүн байсан ч аль болох дэлгэрэнгүй, чин сэтгэлээсээ хариулах хэрэгтэй шүү. Хэрэв таны ирсэн хотыг асуусан бол хотынхоо давуу талыг товч дурдах гэх мэтээр харилцан яриагаа сонирхолтой байлгах хэрэгтэй. 

Цөөн үгээр хариулах

9 Гомдоллох

Өөрийн асуудлаа бусадтай хуваалцаж, энэ талаар ярилцах нь огтхон ч санаа зовох зүйл биш. Магадгүй тэд ч бас өмнө нь тань шиг байдалд орж байсан байж болно шүү дээ. 

Гомдоллох

10 Өөртөө үнэнч биш байдал

Өөрийн гэсэн бодолгүй, ярьснаасаа өөрийг хийж явдаг хүмүүс хүндлэл хүртдэггүй. Хэрвээ та өөрийнхөө тухай ярих гэж байгаа бол муу ч гэсэн үнэнээ л хэлж байгаарай. Өөртөө үнэнч бусдад худал ярьдаггүй зан хүмүүсийн хүндэтгэлийг хүлээдэг юм шүү. 

Өөртөө үнэнч биш байдал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()