АТМ-ын машин таны картнаас мөнгө хулгайлж байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Сүүлийн үед хүмүүс өөрсдийн аюулгүй байдлын үүднээс бэлэн мөнгө бус, виза картыг биедээ авч явах болсон. Үүнийг дагаад ATM, карт уншигч машинаар үйлчлүүлэх албан байгууллага, хувь хүмүүсийн тоо ч ихээр нэмэгдсэн. Харамсалтай нь, бидний өдөр тутамдаа үргэлж ашигладаг картыг, интернет сүлжээгээр дамжуулан дээрэмдэж, онлайн гэмт хэрэг хийдэг бүлэглэлүүд байдаг гэнэ. Ингээд бид танд найдвартай ATM-ийг шалгах болон өөрийн картаа аюулгүй ашиглах аргуудыг зааж өгье. 

АТМ-ын машин таны картнаас мөнгө хулгайлж байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Таны картнаас мөнгө авахад хулгайчид 2 зүйл л хэрэгтэй байдаг. Нэгдүгээрт, таны картны "соронзон хар хэсгийн мэдээлэл", хоёрдугаарт таны "нууц код" юм. Энэ хоёрыг олж авахад хулгайчид ердөө 3 төрлийн багаж ашиглдаг. 

 

1 Соронзон мэдээлэл дамжуулагч

Хулгайчид энэхүү ногоон соронзон мэдээлэл дамжуулагчийг, бэлэн мөнгөний машины карт шургуулах хэсгийн урд тогтоодог. Ингэснээр таны картны мэдээллийг өөрийн компьютер руу хуулах боломжтой гэсэн үг юм. 

Соронзон мэдээлэл дамжуулагч

2 Нууц камер

Тэд АТМ-ний дээр эсвэл нууц үг хийх товчлуурын дэргэд жижиг камер байршуулж, таны нууц үгийг бичиж авдаг. Анзаарагдахгүйн тулд маш жижиг хэмжээтэй байх нь элбэг. 

Нууц камер

3 Давхар товчлуур

Энэхүү давхар товчлуурыг нууц үг хийх хэсэгт байрлуулж, гэмт хэрэгтэн таны нууц үгийг мэдэж авдаг байна. 

АТМ-нүүдэд байрлуулсан хуурамч гулсагч нь өнгө, гадаад байдал, материалынхаа хувьд жинхэнэ гулсагчаас ялгагдахааргүй ижилхэн. Гэвч АТМ-ийг сайтар ажиглавал, таныг дээрэмдэж буй эсэхийг мэдэх хэд хэдэн аргууд бий. Үүнд:

Давхар товчлуур

1. АТМ-нд ямар нэг механик буюу гадны халдлагын шинжтэй гэмтэл байгаа эсэх

2. Ямар зорилготой нь мэдэгдэхгүй, учир битүүлэг хэлбэртэй зүйлс байх

3. Хоорондоо өнгө, материал зөрүүтэй нэмэлт хэсгүүд суурилуулсан байх

4. АТМ-тэй тэгш бус хэмтэй, нэмэлт карт шургуулагч байгаа эсэх

4 Урьдчилан сэргийлэх аргууд: 1. Чиптэй карт ашиглах

АТМ-ээр үйлчлүүлэх бүртээ шалгана гэдэг төвөгтэй. Гэхдээ та өөрийн картаа, онлайн хулгайчдаас хамгаалж болно. Хулгайчид зөвхөн хар соронзон ялтасны мэдээллийг л уншиж чаддаг. Чиптэй картны мэдээллийг уншихад их цаг ордог, төвөгтэй учир тэд ийм картнаас мөнгө авч чаддаггүй.

Урьдчилан сэргийлэх аргууд: 1. Чиптэй карт ашиглах

2. Нууц дугаараа хийхдээ гараараа халхал

Ингэснээр АТМ-нд байрлуулсан камер таны нууц үгийг мэдэх боломжгүй болдог.

3. Гар утсаа, данстайгаа холбо

Картнаасаа мөнгө авах бүрт танд мэдээлэл ирдэг аппликейшн, программд бүртгүүлвэл, таны данснаас мөнгө авсан хулгайч даруй баригдана.

4. Аюулгүй газрын АТМ-ыг ашигла

Дотоод харуул хамгаалалт сайтай, худалдаа үйлчилгээний төвүүд, банкны дэргэдэх АТМ зэрэг хулгайч хүрч чадахааргүй газруудыг сонгон үйлчлүүлээрэй. Хүн цөөтэй, алслагдмал газруудын хананд эсвэл жижиг дэлгүүр дотор ил байрлуулсан АТМ-ээр аль болох үйлчлүүлэхгүй байх хэрэгтэй. 

5. Картандаа лимит тогтоо

Гадаадад явахдаа картандаа шилжүүлж болох лимит тогтоож, аль болох 2 өөр төрлийн карт ашиглах хэрэгтэй. Мөн карт ашигласан газруудаасаа заавал баримт авч хэвшээрэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()