1
Нойрны дутагдал нь ой санамжид нөлөөлнө
Калифорний их сургуулийн эрдэмтэд нойрны дутагдал нь, ой санамжид нөлөөлөөд зогсохгүй “Алзгеймер” буюу зөнөх өвчний уг үндэс болдгийг тогтоожээ. Учир нь хүнийг унтаж байх явцад тархи нь амарснаар, өөрийн эд эсүүдээ нөхөн сэргээдэг байна. Харин хүн үргэлж дутуу нойртой яваад байвал тархины эд, эсүүдэд сөргөөр нөлөөлж эхэлдэг аж.
2
Үргэлж стрессдэх нь тархийг үгүй хийнэ
Ой тогтоолт муудах, сурах чадвар доройтох, цаашлаад биеэ хянаж чадахгүй болох зэрэг нь уур, бухимдал, стрессээс үүдэлтэй байдаг байна. Түүнчлэн цухалдах, түгших, айх, санаа зовох гэх мэт мэдрэмжүүд нь тархинд маш их сөрөг нөлөө үзүүлдэг.
3
Хайр болон үзэн ядалт
Хэн нэгнийг хайрлах, үзэн ядах үед хүний тархины ижил хэсэг өдөөгддөг болохыг Английн эрдэмтэд тогтоожээ. Түүнчлэн хайрлах, үзэн ядах үед тархины тодорхой хэсэгт нөлөө үүсч, логикоор сэтгэх, шүүн тунгаах чадвар сулардаг байна.
4
Тархи нь шингэний дутагдалд маш мэдрэг
Хүний тархины 80% нь уснаас тогтдог бөгөөд шингэнийхээ 2%-ийг алдахад л анхаарал төвлөрөхгүй байх, нойргүйтэх, богино хугацааны ой санамж муудах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг.
5
Жирэмслэлт тархинд нөлөөлдөг
Жирэмсэн болох үед хүний тархинд тодорхой хэмжээний өөрчлөлт бий болдгоос бусдыг ойлгох, асуудалд хариуцлага хүлээх чадвар нь буурдаг байна.
6
Сахар ихтэй хүнсний бүтээгдэхүүн ой санамж болон сурах чадварыг бууруулна
Хэтэрхий их фруктозийг идэж буй хоолноосоо авах нь, сурах чадварыг бууруулж, анхаарал сулрахад нөлөөлдөг. Учир нь хэт их сахар нь тархин дахь мэдрэлийн судлуудыг устгадаг байна. Ялангуяа үйлдвэрийн бүтээгдэхүүн буюу ундаа, чихэр, амттан гэх мэтэд агуулагдах сахар нь илүү аюултай аж. Харин омега 3-аар баялаг хүнс буюу загас, самар зэрэг нь тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.
7
Романтик хайр болон эхийн хайр
Тархи судлаачдын үзсэнээр, романтик хайр болон эхийн хайр нь тархины үйл ажиллагаанд ижил нөлөө үзүүлдэг боловч бага зэргийн ялгаатай. Гал халуун хайр дурлалын үед тархины бэлгийн дур хүсэлтэй холбоотой хэсэг өдөөгддөг бол эхийн хайр нь бусдыг ойлгох болон анхаарал төвлөрүүлэх чадварыг нэмэгдүүлдэг аж.
8
Зураг зурах нь тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө
Эрдэмтэд уран зургийн ангийн оюутнууд болон мэргэжлийн зураачдын дунд хийсэн судалгааны үр дүнд, тэдний тархи жирийн хүнээс илүү эрүүл, мөн хөгшрөлт удаан явагддаг болохыг тогтоосон байна.
9
Ном унших нь тархийг хөгжүүлнэ
Оксфордын их сургуулийн эрдэмтдийн тогтоосноор, унших явцад тархины танин мэдэхүйн чадвартай хамаатай хэсэг хөгжиж байжээ. Харин тархины энэ хэсэг нь зурагт үзэх, компьютер харах гэх мэт өөр үйлдэл хийхэд огт өдөөгддөггүй байна. Ном унших үед тархин дахь цусны эргэлт сайжирч, танин мэдэхүйн чадвар нь хөгжиж байдаг аж.
Өдрийг сайхан өнгөрүүлээрэй!