Илүүдэл өөхийг шатаах үр дүнтэй аргууд

Зуны зугаатай өдрүүдэд та амарч, зугаалан хөдөө гадаа аялахаар төлөвлөж байгаа бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Халуун зунаар задгай, нимгэн хувцас өмсмөөр байвч харвин, илүү мах санааг тань зовоож байна уу? Целлтлют хэмээх гоо сайхны дайсан нь нийт эмэгтэйчүүдийн 90%-д нь байдаг. Харин зарим эмэгтэйчүүд биеийн зөв харьцаа, арьсаа хэрхэн арчилж байгаагаас шалтгаалан харвин болж харагддаггүй байна. Тэгвэл та илүүдэл өөхөө хэрхэн шатаах тухай доорх зөвлөгөөг уншаарай.

Илүүдэл өөхийг шатаах үр дүнтэй аргууд

1 Эрүүл хооллолт

Турсны дараа целлилют алга болно гэдэг бол худлаа. Харин целлилютийг арилгах хамгийн зөв арга бол зөв хооллох юм. Үүний тулд та эдгээр хүнсийг өдөр тутамдаа хэрэглээрэй:

  • Уураг (мах, самар, шош)
  • Лецитин (өндөг, улаан лооль, бууцай, шар буурцгийн шош)
  • Тосны хүчил (загас, чидун жимс, авокадо, самар)
  • Өөх шатаах жимс, хүнсний ногоо (бэрсүүт жүрж)

Эрүүл хооллолт

2 Ус

Биеийн галбираа хадгалах хамгийн шилдэг арга бол цэвэр ус уух юм. Нас биед хүрсэн хүн өдөрт дунджаар, цай, кофе, жүүсийг оролцуулахгүйгээр 1,5-2 литр усыг уух ёстой.

Ус

3 Дасгал хөдөлгөөн

Хүн боловсруулж чадахаасаа илүү хэмжээний илчлэг хэрэглэснээр, целлилютийг бий болгодог. Харин дасгал хөдөлгөөн нь калорийг шатааж, биеийг галбиржуулах болно. Ялангуяа гүйх, сууж босох дасгал, дээс тоглох гэх мэт нь маш сайн нөлөөтэй юм.

Дасгал хөдөлгөөн

4 Иллэг

  • Өөртөө иллэг хийх болон мэргэжлийн газар очиж иллэг хийлгэх нь ижилхэн үр дүнтэй байж болно.
  • Массажний газрууд болон эмнэлэг нь өөхийг хайлуулж, бодисын солилцоог сайжруулах тусгай үйлчилгээ бүхий тоног төхөөрөмжөөр үйлчилдэг.

Иллэг

5 Скраб

Целлилютийн эсрэг тос нь тийм ч сайн нөлөө үзүүлэхгүй, харин скраб ашиглан арьсаа зүлгэснээр цусны эргэлт сайжирч, бодисын солилцоог сайжруулах болно.

  • Кофены үрээр хийсэн скраб нь арьсыг зөөлрүүлж, целлилютийг багасгана.
  • Далайн давстай скраб нь арьсыг сайн гуужуулж, таныг целлтилюттэй тэмцэхэд тусалдаг.

Скраб

6 Хүйтэн шүршүүрт орох

  • Хүйтэн шүршүүрт орвол, цусны эргэлт болон бодисын солилцоо сайжирдаг.
  • Ялангуяа хүчтэй даралттай, хүйтэн усаар шүршвэл арьс чангарах болно.
  • Хүчтэй дараллтай, хүйтэн усыг биеэсээ 10 см-ийн зайд барьж, илүүдэл өөхтэй газраа тойрог хэлбэрээр шүршээрэй.

Хүйтэн шүршүүрт орох

7 Саун

  • Өндөрт хэмтэй саун нь цусны болон тунгалгын эргэлтийг нэмэгдүүлснээр арьс зөөлөн, уян хатан болдог.
  • Хөлс ихээр ялгаруулснаар биеэс хорт бодисууд гадагшилна.
  • Долоо хоногт 1 удаа саунд суувал илүүдэл өөх мэдэгдэхүйц арилах болно.

Саун


Эдгээр аргуудыг нэг нэгээр нь хэрэглэвэл үр дүнгээ тийм ч сайн өгөхгүй тул цогцоор нь хэрэгжүүлэхийг хичээгээрэй.

 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()