Эрэгтэй, эмэгтэй ордуудын сул тал юу вэ?

Хүмүүс зурхайнаас ирээдүй, хайр дурлалын харилцаа, мөнгө санхүү, ажлын амжилт, тухайн өдрийн бүтээмж, хэн нэгэнтэй таарч тохирох эсэхээ мэдэхийг хүсдэг. Зурхайнаас мэдэж болдог өөр нэгэн сонирхолтой зүйл бол хүмүүсийн гадаад төрх, сул тал юм. Ингээд ордууд ямар сул талтай байдаг тухай сонирхолтой мэдээллийг хүргэе.

Эрэгтэй, эмэгтэй ордуудын сул тал юу вэ?

Энэ ордны эмэгтэйчүүд нүүрэндээ том мэнгэ эсвэл сэвхтэй байх нь элбэг. Гэхдээ өнөө үед бүгд л мэнгээ авахуулдаг болоод байна. Дуучин Энрикью Иглесиас хүртэл нүүрнийхээ мэнгээ авахуулаад байхад, та ч гэсэн яагаад болохгүй гэж... Гэвч өөрт зохисон мэнгэ эсрэгээрээ таныг маш халуухан, донжтой харагдуулдаг гэдгийг бүү мартаарай!

Хэт их таргалвал, эрүүл мэндийн асуудалтай болно гэдгийг мэддэг ч үхрийн ордны бүсгүйчүүд зуухнаас гарсан шинэхэн жигнэмэгэнд үгүй гэж хэлж чаддаггүй. Магадгүй тийм болохоороо амархан жин нэмдэг байх. Гэлээ гээд тэд сэтгэлээр хэзээ ч унадаггүй. Хийх ёстой зүйлээ хийж байхад тэдэнд амжилт өөрөө ирдэг. Жишээ нь: Дуучин Адель үхрийн ордных бөгөөд тэр одоо дуу хөгжмийн ертөнцийн хатан хаан билээ.

Тэд нэг их жин нэмээд байдаггүй. Гэхдээ таргалвал биеийн хэсгээрээ жигд биш нарийхан хөл, бүдүүн гэдэстэй болж таргалдаг байна. Тиймээс энэ ордны бүсгүйчүүд биеийн жиндээ анхаарал тавих хэрэгтэй. 

Тиймээ бид хөхний тухай ярьж байна.... Мэлхийн ордны эмэгтэйчүүд хөхний тал дээр азгүй хүмүүс. Тэд ихэвчлэн их жижиг, зарим тохиолдолд маш том хөхтэй байдаг. Энэ нь тэдэнд үргэлж төвөгтэй санагдаж, санааг нь зовоодог бөгөөд хөхөө багасгуулах эсвэл томруулахаар мэс засал хийлгэх тухай бодож явдаг гэнэ. 

Энэ ордны бүсгүйчүүд ихэвчлэн урт цээж, богино хөлтэй байдаг учир үргэлж л өсгийтэй гутал өмсдөг. Холливуудын жүжигчин Хэйдэн Панэтиэр 8 дугаар сарийн 21-нд арслангийн ордны сүүлийн өдөр төрсөн байна.

Телевизийн од Лиа Мишел бол ийм төрлийн хамарны төгс жишээ юм. Хонины ордны эмэгтэйчүүд, өөрсдийн хамраа сонгож төрөөгүй болохоор мэс засал хийлгэх эсвэл хамраа хайрлах хоёр сонголттой тулгардаг. Гэхдээ олны танил хүмүүс ихэвчлэн мэс засал хийлгэж том хамраасаа салдаг. 

Жинлүүрийн ордны бүсгүйчүүдийн хамар урд хэсгээрээ томовтор бөгөөд хамрын нүх нь бөөрөнхий хүмүүс байдаг. Тэднийг хамрын нүхээр нь таньж болдог гэнэ. 

Та гадуур уулзалт, хурал зэрэгт ажлын түнштэй уулзахдаа эр хүн шиг том гартай бүсгүйтэй танилцаж байв уу? Тэгвэл тэр лав хилэнцийн ордных байх. Гэхдээ ийм гартай бүсгүйчүүд гарнаасаа огтхон ч ичих хэрэггүй. Угаасаа л ийм юм чинь, ичлээ гээд жижгэрэхгүй шүү дээ. 

Нумын ордны бүсгүйчүүд жингээ нэмэхдээ зөвхөн биеийнхээ гол хэсгээр таргалдаг. Ингэж гэдсээрээ таргалдаг бүсгүйчүүдийг "алиман биетэй" гэж хэлдэг. 

Ким Кардашьяны дүү Кайли бол матрын ордны охин. Тэр мэс заслынхаа өмнө нимгэн уруултнуудын төгс жишээ байсан ч, үүнийгээ "галууны хушуугаар" сольчихсон юм. 

Бумбын ордны эмэгтэйчүүдийнх шиг чийрэг, спортлог биеийг бий болгох гэж хичээдэг бүсгүйчүүд цөөнгүй. Гэвч тэд өөрсдийн ийм биендээ тийм ч их дуртай биш бөгөөд биеийн хамгийн онцгүй хэсгээ өөрсдийн бүдүүн хүзүүг гэж боддог гэнэ.

Хүүхэд шиг залуухан царай бол мэдээж маш том давуу тал юм. Жүжигчин Дрью Берриморын дугуй цагаан царай, булцгар хацрыг загасны ордны эмэгтэй төгс илэрхийлэл гэж болно. 

Магадгүй хамрын мэс засал яагаад ийм алдартай болсныг энэ ордны эрчүүдээс харж болох байх. Том хамартай бүсгүйчүүд хамраа засуулахгүй бол болохгүй мэт аашилж байхад хонины ордны эрчүүд хичнээн том, монхор хамартай байсан ч түүндээ нэг их санаа тавиад байдаггүй нь гайхалтай. 

Энэ ордны  эрчүүд үнэхээр үсэрхэг байдаг. Тэд өөрсдөө ч яагаад гэдгээ мэддэггүй. Хэрэв та киноноос эсвэл өөрийн биеэр ваксийг туршиж үзсэн бол ямар их өвддөгийг нь надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Тэд ийнхүү өвдөж үснээсээ салснаас, үстэйгээ байхыг илүүд үздэг гэнэ. 

Жүжигчин Жүүд Лав генетикийн сугалаанд хожчихсон гэмээр сайхан царайтай болохоор нь л та түүний хуйхны эрт халцарсан хэсгийг анзаарахгүй байгаа байх. Үнэндээ ихрийн ордны залуус 30 наснаасаа эхлээд духны дээд хэсгээрээ үсгүй болж эхэлдэг байна. Тэрээр одоо бараг үсгүй болтлоо халзарсан. 

Тэдний ерөнхий шинж бол яалт ч үгүй  том шүд. Ихэнх хүмүүс үүнийг нь тааламжгүй гэж үзсэн ч, тэд том шүдээрээ инээсээр байдаг. Магадгүй шүдээ бүтнээр нь гаргавал та айж ч магадгүй шүү. Гэхдээ үүнийгээ халхлах сайхан уруултай залуус ч  бас энэ ордныхонд бий. 

Сайхан биетэй  болохын тулд тэд хэзээ ч хөлний дасгалаа алгасаж болохгүй. Энэ ордны эрчүүд төрөлхийн сайхан мөр, цээжний булчинтай байдаг ч, хөлний хувьд турьхан юм. Болзоот бүсгүйдээ "онцгүй" харагдахыг хүсэхгүй байгаа бол хөлөндөө анхаараарай. 

Хэрвээ та царайлаг хүмүүсийг сайн ажигласан бол, тэд бүгд гайхалтай тэгш хэмтэй нүүрний ястай байдаг. Ялангуяа тэдний шанааны яс гайхалтай тэгш, товгор харагддаг. Харин хонины ордны эрчүүдэд энэ аз дутсан юм. Тэд ихэвчлэн жижиг шанааны ястай байдаг гэнэ.

Зөвхөн эмэгтэй хүмүүст л гоо сайхны хэмжүүр байдаг гэвэл худлаа. Эрчүүдийг ч бас том биетэй, том гартай гээд л том байх тусмаа сайхан гэж үздэг. Гэтэл жинлүүрийн ордныхон, энэ шалгуурын том хөлтэй байх гэдэгт орж чаддаггүй байна. 

Хилэнцийн ордны залуус бол бусад ордноос хамгийн азгүй нь юм. Энэ ордонд төрсөн хүмүүсийн ихэнх нь майга хөлтэй. Майга хөлтэй хүмүүс үе мөчний үрэвслээр өвдөх магадлал маш өндөр байдаг гэнэ. Үс бууралтахын хажууд бол "үе мөчний үрэвсэл ч асуудал" шүү. 

Энэ ордны эрчүүд эртнээс халзарсаар, хөгшин болохдоо ямар ч үсгүй болдог байна. Гэхдээ санаа зоволтгүйдээ, зүгээр л таныг бүх үсээ алдсан ч хайрласаар байх бүсгүйг олоход л болно. 

Матрын ордынхны зурхайд тэднийг ихэвчлэн намхан байдаг гэж бичсэн ч, энэ нь тэдэнд асуудал болдоггүй гэнэ. Учир нь тэд биеэ маш гайхалтай авч явдаг бөгөөд эршүүд, боловсон зангийн төгс илрэл байдаг гэнэ. 

Бумбын эрчүүдийн амьдралд үсний будаг л хэрэгтэй байх. Учир нь тэд маш эрт бууралтдаг бөгөөд ихэнх нь үсээ будуулдаг. Энэ сул талаасаа бусдаар тэд бараг л төгс. Царайлаг, сайхан бие гээд бүгд тэдэнд цогцолсон байдаг. 

Эмэгтэйчүүдээс эсрэгээр маш эрт хөгширч үрчлээнд "дарагддаг" байна. Тэд бусад хүмүүсээс хоёр дахин их арьсаа арчилсан ч, тийм сайн үйлчилгээгээ өгдөггүй. Дөнгөж 35 хүрээд л үрчлээтэйгээ тэмцэлдэж эхэлдэг азгүй хүмүүс аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()