Нүдний хараа муудах шалтгаан болон хараагаа хэрхэн сайжруулах вэ?

Нүдний хараа муудах нь бидний амьдралд тохиолддог олон асуудлуудын нэг билээ. Энэ үед хүмүүс нүднийхээ хараагаа тодорхойлуулж, харааны шил зүүхээс өөр аргагүйд хүрдэг. Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ нүднийг хараа муудах шалтгаан болон хэрхэн сайжруулах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Нүдний хараа муудах шалтгаан болон хараагаа хэрхэн сайжруулах вэ?

1 Нүдний хараа муудах шалтгаан:

  • Нүдний булчин ажиллахгүй байх: Үргэлж ном унших, компьютерын дэлгэц ширтэх нь болорыг удирддаг булчингуудыг хөдөлгөөнгүй, сул болгодог.
  • Торлог хөгшрөх: Нүдний торлогийн эсүүд нь, гэрэл мэдрэх пигменттэй байдаг бөгөөд энэ пигментийн туслалцаатайгаар бид хардаг. Насжих тусам уг пигмент задарч, улмаар хараа мууддаг байна.
  • Цусны эргэлт муудах: Хүний биеийн бүх эс судсаар тэжээл авч, амьсгалдаг. Нүдний торлог нь хамгийн эмзэг эрхтэн тул, цусны эргэлт өөрчлөгдөх төдийхөнд л мууддаг.
  • Хэт хүчилж харах: Торлогийн эсүүдэд хэтэрхий хурц гэрэл тусч, гэрэл муутай нөхцөлд их хүчлэн харснаас болоод торлогийн эс мууддаг.
  • Нүдний салслаг бүрхэвч хуурайших: Элдэв биетээс ойсон гэрэл дамжин өнгөрдөг тунгалаг бүрхүүлийн давтамж нь сайн харахад маш чухал. Энэ бүрхүүлийг тусгайлан чийгшүүлдэг бөгөөд тиймээс нүд хуурайшсанаас болоод бид муу хардаг.

Хэдий тийм боловч, гэрийн нөхцөлд дараах дасгалуудыг хийснээр та нүдний хараагаа сайжруулах боломжтой.

Нүдний хараа муудах шалтгаан:

2 Хараа сайжруулах үр дүнтэй энгийн дасгалууд

Нүдийг баруун, зүүн, дээш доош чиглэлтэй аажим хөдөлгөнө. Үүний дараа нүдийг нар зөв болон буруу чиглэлд бүтэн эргэлдүүлэх хэрэгтэй. Мөн нүдээ хурдан хурдан анивчиж нээнэ. Мөн хамрынхаа үзүүр рүү харах, цонхоор алсын зүйл харах дасгалуудыг тус бүр 10-аас доошгүй удаагийн давтамжтай хийх нь чухал. Дасгал бүрийн дунд 3-4 секунд нүдээ амрааж, чадах чинээгээрээ хийгээрэй. Ингэснээр таны нүд амарч, илүү сайн тод хардаг болно.

Хараа сайжруулах үр дүнтэй энгийн дасгалууд

3 Наймын тоо зурах

Энэхүү дасгалыг та гэртээ, ажил дээрээ хаана ч байсан хийхэд маш тохиромжтой. Сандал дээр эгцлэн суугаад өмнөө байгаа сул талбайд харцаараа 8 тоог гүйлгэн зураарай. Ойролцоогоор 5-6 удаагийн давтамжтай, 3-4 секундын завсарлагатайгаар 10-аас доошгүй удаа хийгээрэй.

Наймын тоо зурах

4 Холын хараа муудахаас сэргийлэх

Сандлын түшлэгийг налж, хойшлохдоо амьсгаа аван  дараа нь урагш тонгойхдоо амьсгаагаа жигд хэмнэлээр гаргана. Мөн сандлын түшлэгийг бүрэн налж, нүдээ хурдан, даралт ихтэйгээр аниад дараа нь нээгээрэй. Гараа ташаандаа авах байрлалаар толгойгоо баруун тийш эргүүлээд баруун тохойгоо харна. Дараа нь зүүн талдаа давтаж хийгээрэй. Энэ маягаар өдөрт 3-5 удаа 5-10 удаагийн давтамжтайгаар хийж гүйцэтгэвэл холын хараа сайжруулах тустай.

Холын хараа муудахаас сэргийлэх

5 Нүдний массаж

Мөн ажил амралтынхаа хажуугаар нүдэндээ тогтмол тохирсон массажыг хийж байх нь таны нүдний хараа муудах, зовхи үрчийх зэргээс сэргийлэх болно. Үүний тулд нүдээ аниад долоовор болон дунд хуруугаараа наймын тоо хэлбэртэй хөдөлгөөнийг хийж өгөөрэй. Энэ нь нүдний цусны эргэлт, мэдрэлд сайн нөлөө үзүүлдэг. Эдгээр массажыг 8-15 удаагийн давтамжтай, 3-4 секундын завсарлагатайгаар хийгээрэй. Нүдэндээ хүйтэн бүлээн жин тавьснаар цусны эргэлт сайжран, нүд улайх, аргах зовиураас таныг салгах болно.

Нүдний массаж

6 Нүднийхээ харааг сайжруулах шидэт бэлдмэлийг хэрхэн хийх вэ?

Орц:

  • Сармис - 3 хумс
  • Зөгийн бал - 10 хоолны халбага
  • Маалингын тос - 200 гр
  • Нимбэг - 4 ширхэг

Заавар:

  1. 3 хумс сармисаа арилгаж, хөшиглөнө.
  2. 4 нимбэгээ цэвэрлэж, хэрчинэ.
  3. Сармис болон нимбэгээ саванд хийж тавина.
  4. 10 хоолны халбага зөгийн бал болон 200 гр маалингын тосоо дэрээс нь хийнэ.
  5. Блендерт хийж сайтар холиод, хөргөгчинд тавина.
  6. Хоол идэхийнхээ өмнө уг бэлдмэлээсээ 1 халбагыг иднэ.
  7. Өглөө, өдөр, орой гээд нийт 3 удаа идэх хэрэгтэй.

Үр дүн:

Дээр дурдсаны дагуу өдөрт 3 удаа уг гайхалтай бэлдмэлийг идсэнээр, таны хараа улам сайжрах бөгөөд дан ганц таны харааг сайжруулаад зогсохгүй, дархлааг сайжруулж, цусны төлжилтийг нэмэгдүүлж, олон төрлийн өвчнөөс бие организмыг хамгаалах ач тустай ажээ.

Маалинга (Linum Usitatissimum) нь харьцангуй хүйтэн бүст ургадаг нэг наст ургамал бөгөөд уг ургамлын үрээс маалингын тосыг гаргаж авдаг. Шаргалдуу өнгөтэй, хуурай тос байдаг байна. Зах, хүнсний болон ургамал, цэцгийн дэлгүүрүүдээр худалдаалагддаг. 

Нүднийхээ харааг сайжруулах шидэт бэлдмэлийг хэрхэн хийх вэ?

7 Дашрамд дурдахад:

Тархмал хатуурал хэмээх мэдрэлийн гаралтай өвчний үеэр нүдний хараа огцом муудах, тэрчлэн хараагаа бүрэн алдах аюултай байдаг. Энэ нь тархи, нуруу нугасанд хатуурсан голомтууд үүсэх,  хөдөлгөөнд бэрхшээл учрах гэх мэт шинж тэмдгүүдээр илэрдэг өвчин юм. Тархмал хатуурал өвчний үед, мэдрэлийн эсийн бүрхүүл гэмтсэнээс хүний дархлааны систем нь түүнтэй тэмцэж, мэдрэлийн тогтолцоо гэмтдэг. Мөн уг өвчний улмаас тархи болон биеийн бусад хэсгүүдийн хоорон дахь мэдрэлийн холбоосууд гэмтсэнээр хүн өөрийн биеэ хянахад хэцүү болдог. 

Дашрамд дурдахад:

8 Тархалт

Тархалт нь ерөнхийдөө хүйтэн, сэрүүн бүсийн орнуудад зонхилох боловч, янз бүр бөгөөд Африк, Ази хүмүүс харьцангуй ховор өвчлөх хандлагатай байна. Залуу хүмүүст элбэг тохиолддог уг өвчний тархал зүйн онцлог, учир шалгаан нь тодорхой бишээс гадна бүрээн эдгээх аргыг олоогүй байгаа тул өнөөг хүртэл анагаах ухааны эрдэмтдийн анхаарлын төвд байсаар иржээ. Олон улсын хэмжээнд жил бүрийн 5 сарын 29-нийг уг өвчинтэй тэмцэх, таниулах өдөр болгон тэмдэглэдэг. Монгол улсын хувьд 1967 оноос эхлэн уг өвчин оношлогдож, мэдрэл судлалын практикт нэвтэрч эхэлсэн.

Тархалт

9 Шинж тэмдэг:

Орчин үеийн анагаах ухаан уг өвчнийг бүрэн эмчлэх аргыг өнөөг хүртэл олоогүй байна. Өвчтөн өвчнийхөө аль шатан дээр яваа гэдгээс нь шалтгаалж илрэх шинж тэмдэг нь янз бүр байдаг. Харин хүндэрсэн тохиолдолд биеэ хөдөлгөхөд бэрх болж, хэвтэрт орох нь бий. Хэдийгээр уг өвчинг бүрэн эмчлэх аргыг олоогүй ч хүндрэхээс нь сэргийлэх, тархацыг нь удаашруулах гэх мэт арга хэмжээг авч, эмчилдэг аргыг өнөөг хүртэл хэрэглэж байна. 

Тархмал хатуурал өвчний үед түгээмэл илрэх шинж тэмдгүүд:

  • Хөл, гар нь мэдээгүй болох, яваандаа биеийн бусад хэсэгт нөлөөлж, үе үе мэдээгүй болох
  • Нүдний хараа муудаж, эсвэл хараагаа бүрэн алдаж болзшгүй
  • Удаан хугацаанд хий юм харах, нүд бүрэлзэх
  • Биеийн бусад хэсгүүдэд ойр ойрхон өвдөлт мэдрэгдэх
  • Сульдах, унах
  • Шээхэд хүндрэл учрах
  • Хүзүүгээ хөдөлгөхөд бэрхшээлтэй болох
  • Алхаж, гишгэж чадахгүй болох
  • Ярих чадвараа алдах

Хэрвээ танд болон таны эргэн тойрныхонд эдгээр шинж тэмдэг илэрсэн бол яаралтай эмчид хандаарай. 

Шинж тэмдэг:

10 Ямар хүмүүс тархмал хатуурал өвчнөөр өвдөх магадлалтай вэ?

1. Нас: Энэ өвчнөөр голдуу 15-60 насны хүмүүс өвчилдөг.

2. Хүйс: Эмэгтэй хүмүүс эрэгтэй хүнийг бодвол өвчинтэй тэмцэх чадвар нь бага байдаг. 

3. Удамшил: Хэрвээ таны гэр бүлийнхэн, хамаатан садан дундаас хэн нэгэн уг өвчнийг тусч байсан бол өндөр магадлалтай.

4. Дархлаа султай, эсвэл дархлааны эмгэгтэй хүмүүс өвчлөх магадлалтай.

5. Тамхины хэрэглээ нь дархлааг сулруулж, элдэв өвчинд өртөмтгий болгодог. 

Ямар хүмүүс тархмал хатуурал өвчнөөр өвдөх магадлалтай вэ?

Танд эрүүл энхийг хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()