Согтууруулах ундааг хэрэглэдэг ихэнх хүмүүсийн эрүүл мэнд ямар нэг байдлаар доголдсон байдаг. Ялангуяа зүрхний болон мэдрэлийн өвчнөөр түлхүү өвчилдөг. Эдгээрийн гол шалтгаан нь, хэтрүүлэн хэрэглэхэд оршдог гэнэ. Харин тогтмол тунгаар зөв ууж чадвал эерэг нөлөө үзүүлдэг ажээ.
Жишээлэхэд, өдөр бүр тогтмол 1 хундага виски уувал ямар эерэг өөрчлөлт гарахыг танд хэлье. Вискиний найрлаганд холестрин, натри зэрэг бодисуудаас гадна бусад согтууруулах ундаан дундаас хамгийн бага ханасан тос агуулдаг байна. Мөн элажикийн хүчил (ихэвчлэн жимс, хүнсний ногоонд ихээр агуулагддаг биед нэн тустай хүчил) зэргийн тусламжтай виски бидний биед доорх ашиг тусыг өгдөг. Ингээд вискиний 8 ашиг тусыг танд хэлж өгье.
1
Зүрхний шигдээс
Хэмжээг нь хэтрүүлэлгүй тогтмол хэрэглэвэл, зүрхний шигдээс, зүрхний цус харвалтаар өвчлөх магадлалыг 50%-иар бууруулдаг.
2
Мэдрэлийн өвчлөлийн эсрэг
Виски нь Алцеймэрийн өвчин болон мэдрэлийн гаралтай эмгэгүүдээс сэргийлэх чадвартай гэдгийг судалгаагаар тогтоожээ. Учир нь танин мэдэхүйн үйл ажиллагаа явуулдаг хэсэгт эерэгээр ннөлөөлж, сэргээдэг байна.
3
Жингээ хасахад тусална
Алкохол агулсан ундаануудад ч бас калорийн агууламж байдаг. Гэхдээ вискиг тохируулан хэрэглэж чадвал, жингээ хасахад эерэг нөлөөтэй. Найрлагандаа маш бага натри агуулсан учир, энэ нь биед ороод задарч, таныг таргалуулалгүй илүү их эрч хүчийг өгөх болно.
4
Чихрийн шижин
Виски нь биен дэх глюкоз болон, инсулины хэмжээг зохицуулах чадвартай. Тиймээс чихрийн шижингээр өвчлөх магадлалыг 30-40%-иар бууруулдаг.
5
Хорт хавдраас сэргийлдэг
Дээр дурдсан бидний биенд нэн тустай антиоксидант, эллажикийн хүчил нь хорт хавдар үүсгэх магадлалтай хоосон радикалуудыг саармагжуулах чадвартай гэнэ.
6
Хоол боловсруулалт
Вискины эмчилгээний аргуудаас хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг арга бол энэ юм. Хоолны араас багахан виски уух нь биеийг тайвшруулж хоолыг зөв шингэхэд тустай. Хэрэв та жингээ барьж байгаа бол өлссөн үедээ бага зэргийг уувал хоол идэх хүсэл буурах болно.
7
Ханиад томуунаас сэргийлдэг
Хэрвээ та виски уух дуртай бол ханиад, харшил зэргээс айх хэрэггүй. Алкохол агуулсан ундаанууд ханиадны сироптой төстэй үйлчилгээг биед үзүүлдэг. Хоолойнд байгаа бактерийг устгаж, ханиадны сөрөг нөлөөг багасгадаг байна.
8
Цус алдалт
Виски цус алдалтыг багасгадаг. Цус алдаж буй газраа шавшиж ццус алдалтаа багасган мөн ариутгаж болно. Хэрвээ таны цусан дахь холестроны хэмжээ өндөр бол, судасны хананд тань бөглөрөл үүссэн байдаг. Хэтэрхий их цус алдалтын цус бөглөрч харвар цаашлаад үхэлд хүргэх аюултай.
Танд эрүүл энхийг хүсье!