1
Эмэгтэйчүүдийн өвчлөл
Сарын тэмдэг нь үтрээ болон саванд байгаа бактеруудын үржих таатай орчин болдог. Ойролцоогоор 10-20 минут болоход, үтрээнд байгаа үрэвслүүд тэжээгдэн үржиж эхэлдэг. Тиймээс сарын тэмдэг ирэх үед бүсгүйчүүд хамгаас эмзэг болж, биед нь зовиур өвчин нэмэгддэг байна. Судалгаагаар, нийт эмэгтэйчүүдийн 80% орчим хувь нь эмэгтэйчүүдийн ямар нэгэн үрэвсэлтэй болох нь тогтоогдож, харин түүний талаас илүү хувь нь буруу ариун цэврийн хэрэглэл сонгосноос болсон хэмээх итгэмээргүй тоо баримт гарчээ.
2
Үтрээний аяга
Бидний хэрэглэдэг ариун цэврийн хэрэглэл нь аюул багатай бөгөөд байгальд түргэн задарч, уусдаг. Хэдий тийм ч эмэгтэйчүүдийн эмч нар, "сарын тэмдгийн аяга" буюу уян хатан резинэн материал бүхий гуурстай аягыг үтрээндээ хийхийг хамгийн зөв арга хэмээн үздэг байна. Энэхүү аяга нь санхүүгийн хувьд хэмнэлттэй бөгөөд аяганд шингэн дүүрсэн нөхцөлд угааж цэвэрлээд, ахин дахин ашиглах боломжтой аж.
3
Ариун цэврийн хэрэгслийн төрлүүд
Тампоныг хийсний дараа үтрээнд зохицож, гадагш цус гаргадаггүйгээрээ давуу талтай. Гэвч, шингэн ихээр гарах үед тампон үүнийг барьж дийлдэггүй. Тэрчлэн та тампон хэрэглэхийн өмнө эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй.
Учир нь тус хэрэглэл нь хүн бүрт таарахгүйгээс гадна, үтрээнд нян болон элдэв өвчний вирусыг халдварлуулах, түүнийг үржүүлэх шалтгаан болдог. Тиймээс тампоныг хэрэглэхийн өмнө ариун цэвэр сайтар сахих нь чухал юм.
Ариун цэврийн хэрэглэл нь: Тампоныг бодвол, хэд хэдэн сул талтай. Гаднаас мэдэгддэг, урсах, хөдлөх магадлалтай, эвгүй үнэр гаргадаг зэргүүдийг дурдаж болно. Гэхдээ энэ нь гадна байрлаж, өвчин үүсгэгч нян үржүүлдэггүй тул ямар ч эмэгтэй хэрэглэхэд тохиромжтой.
Танд эрүүл энхийг хүсье!