Загварын ертөнцөд хувьсал хийсэн, хэзээ ч моодноос гарахгүй 10 хувцас

Хувцас загвар бол хэзээд хувьсан өөрчлөгдөж байдаг урлаг билээ. Гэвч загварын ертөнцөөс хэзээ ч арчигдахгүй, түүхэнд мөнхрөх гайхалтай, ухаалаг бүтээлүүд гэж бий. Бид танд энэ удаагийн нийтлэлээрээ загварын чиг хандлагыг өөрчилсөн, өдгөө та бидний өдөр тутамдаа өмсөж, хэрэглэдэг 9 төрлийн хувцсыг танилцуулж байна. 

Загварын ертөнцөд хувьсал хийсэн, хэзээ ч моодноос гарахгүй  10 хувцас

1 Жинсэн өмд

Аль эрт 17-р зууны үед Италийн Генуад, зотон даавуугаар хийсэн хувцсыг “женес” хэмээн нэрлэдэг байжээ. Харин  1873 онд Ливай Шраусс гэгч бизнесмен эр хутга, зоос хийх халаастай, зотон даавуун материалаар хийсэн мөрөвчтэй өмдний патентийг авсан байна. Энэ үеэс эхлэн жинс нь хар ажилчин, уурхайчин,  ковбой нарын өмсдөг гол хувцас болж, өдгөө дэлхий даяар алдартай болсон аж. Харин Штрауссын тухайн үед байгуулсан компани нь өдгөө бидний мэдэх алдарт “ Levi's “ компани болон өргөжжээ.

Жинсэн өмд

2 Өндөр өсгийт

17-р зууныг хүртэл өндөр өсгийтэй гутлыг эрчүүд өмсдөг байжээ. Дундад зууны үеийн Европт хүмүүс гутлаа бохирдохоос хамгаалж, уланд нь зузаан модон ул хийдэг байв. Харин 14-р зууны үед морь унадаг хүмүүс хөлөө дөрөөнөөс мултлахгүйн тулд гутлынхаа өсгийг өндөрлөдөг байжээ. Албан ёсоор өсгийтэй туфль, гутал нь 20-р зуунд бий болсон бөгөөд маш хурдан хугацаанд эмэгтэйчүүдийн хувцаслалтын чухал хэсэг болсон юм. 

Өндөр өсгийт

3 Усны хувцас

Анх 1946 онд, Парисын тайзнаа загвар зохион бүтээгч Луи Ририйн урласан хөхний даруулга, дотуур өмдний хэлбэртэй усны хувцас гарч байжээ. Тухайн цаг үед олон нийтийн дунд иймэрхүү задгай хувцас өмсөх нь үнэхээр бүдүүлэг, ичгүүргүй явдал байсан юм. Гэвч хэдхэн жилийн дараа Мэрилин Монро, Брижит Бардот гэх мэт алдартнууд задгай усны хувцас өмсдөг болсноос хойш дэлхий даяар түгэн дэлгэрэх болсон байна. 

Усны хувцас

4 Богино хар даашинз

Коко Шанель, Габриель гэх мэт загвар зохион бүтээгчид уламжлал болсон эмэгтэй хүний урт даашинзыг илүү загварлаг болгох арга хайсны эцэст богино хар даашинзыг бодож олжээ. Анх 1926 онд Шанель богино хар даашинз өмссөн нь загварын ертөнцөд томоохон тэсрэлт болсон. Энэ үеэс хойш богино хар даашинз нь дэгжин, загварлаг эмэгтэйчүүдийн сонголт байсаар ирсэн бөгөөд өнөөг хүртэл моодноос гараагүй юм. 

Богино хар даашинз

5 Нейлон трико

20-р зууны эхэн үед загварлаг эмэгтэйчүүд триконы оронд торгон болон ноосон оймсыг өмсөж байжээ. Харин 1935 онд Америкийн нэгэн компаний химичид хөвөн даавуугаар хийгдсэн “гангаас ч бөх, аалзны торноос ч нимгэн” нейлоныг нээсэн байна. Нейлоний өртөг нь хямд, биед эвтэйхэн төдийгөө байсан тул бүсгүйчүүдийн дунд түгэн дэлгэрч, өдгөө өдөр тутмын хэрэглээ болж чаджээ.

Нейлон трико

6 Савхин хүрэм

Савхийг дэлхийн 1-р дайны үед Америкийн цэргийн нисгэгчдэд хүйтнээс хамгаалах зорилгоор бүтээж байжээ. 1928 онд “Шотт” хэмээх компани савхин хүрмэнд цахилгаан, кнопнууд нэмж үйлдвэрлэсэн боловч мөн л цэргийнхэн голдуу өмсдөг байв. Харин Элвис Пресли болон "Savage" киноны жүжигчин Мэрлон Брэндо нарыг өмссөнөөс хойш савхи нь залуучуудын дунд эрх чөлөө, эрээ цээргүй байдлын бэлэг тэмдэг болжээ. 

Савхин хүрэм

7 Богино банзал

Анх загвар зохион бүтээгч Мэри Куант залуу бүсгүйчүүдэд зориулан загварлаг, богино банзлыг зохион бүтээсэн нь тэр дороо л алдаршсан байна. Мөн АНУ-ын тэргүүн хатагтай асан Жаклин Кеннеди богино банзал өмсдөг байсан нь нийтийн дунд түгэхэд ихээр нөлөөлжээ. 

Богино банзал

8 Борооны цув

Өнөөдөр усны хамгаалалттай, өргөн борооны цув бараг эмэгтэй хүн бүрийн л хувцасны шүүгээнд байдаг болсон. Харин энэхүү хүрмийг анх хийсэн сэдэл нь тун сонирхолтой аж. Хүрэмний даавуун материалыг хаймартай хольсноор ус нэвтэрдэггүй болж болохыг химич Чарлес Макинтош тогтоожээ. Тэрээр удалгүй усны хамгаалалттай борооны цув үйлдвэрлэж эхэлсэн боловч хаймарны хурц үнэрээс болоод хэрэглэгчид дургүй байжээ. Харин цаг хугацаа өнгөрөхийн хирээр усны хамгаалалттай материалыг илүү сайжруулж, илүү загварлаг, өнгөлөг, үнэргүй болгож чадсан байна. 

Борооны цув

9 Хөхний даруулга

Түүхээс харвал хөхний дарууулга нь маш олон удаа бүтээгдэж байсан хэдий ч, 20-р зуунаас л өнөөгийн хэлбэрийг олсон байна. Хамгийн анхны хөхний даруулгыг Каресс Кросби бренд гаргаж байсан. Эмэгтэй хүний хөхийг гайхалтай галбирлаг харагдуулдаг даруулга гээчийг энэ үеэс хойш маш олон компаниуд дуурайн, өөр өөрийн өнгө, загвартайгаар үйлдвэрлэдэг болсноор, өдгөө эмэгтэй хүн бүрийн хэрэглээ болжээ. 

Хөхний даруулга

10 Цагаан футволк

Дэлхийн Хоёрдугаар Дайны үед футволкийг дотуур хувцас болгон өмсдөг байжээ. Тухайн үед футволктой яваа залуусыг яг л нүцгэн нэгэн мэт харж, хүн бүхэн гайхан эргэж хардаг байсан гэнэ. Харин 1951 онд "A Streetcar Named Desire" хэмээх кинонд гол дүрийн залуу үзэгдэл бүрт шахуу дан футволкатай гарснаар, дотуур хувцас гэгдэж байсан футволк нь гадуур хувцас болж хувирсан байна.

Харин өдгөө эрчүүд гэлтгүй, илүү дутуу зүйлгүй, цэвэрхэн цагаан футволкыг сонгож өмсөх охидын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр л... Энэ нь таныг эгэл даруу атлаа, цэвэрхэн харагдуулах бөгөөд ямар ч төрлийн хувцас дээр сайхан зохиж харагддаг. 

Цагаан футволк

Танд амжилт хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()