Бүсгүйчүүдийн хүлээн зөвшөөрөх дургүй, ичгэвтэр нууцууд

Эмэгтэй хүмүүс, эрчүүдээс юу нууж явдаг тухай та урьд нь бодож байсан уу? Эсвэл та найз бүсгүйгээ заримдаа танихгүй мэт санагдтал өөр ааш гаргадгийн учрыг олох гэж оролдож байв уу? Байгалиасаа л эмэгтэй хүн гоо сайхан, ихэмсэг байдлыг илэрхийлэгч байдаг ч, тэдэнд бусдад дэлгэхийг хүсдэггүй "бараан" нууцууд байдаг гэнэ шүү. 

Бүсгүйчүүдийн хүлээн зөвшөөрөх дургүй, ичгэвтэр нууцууд

1 Найз залуугийнхаа тухай бүхнийг мэднэ

Хамт яваа залуу нь өөр бүсгүй рүү харахад бүсгүй хүн зөн совингоороо л мэддэг. Мөн үерхэх гэж буй залуугаа сошиал ертөнцөөр мөрдөж, өөрт нь хэлэхгүй байж болох бүхий л зүйлсийг мэдэж авдаг байна. Жишээ нь, “Хөөх чи өнгөрсөн жил Хавай руу аялжээ?" "Эгч чинь чихрийн шижинтэй байх нь ээ, харамсалтай байна. “ гэх мэтээр найз залуугаа хэлээ ч үгүй байхад нь, түүний тухай маш олон зүйлийг мэдэж байдаг.

Найз залуугийнхаа тухай бүхнийг мэднэ

2 Эмэгтэй хүн ч бас хүн шүү дээ

Эмэгтэй, эрэгтэй гэлтгүй хүн бүрийн л бие адил механизмаар ажиллаж, биологийн ижил хууль үйлчилж байдаг. Тиймээ, эмэгтэй хүмүүс ч бас хийгээ гадагшлуулж, хурхирах эрхтэй!

Эмэгтэй хүн ч бас хүн шүү дээ

3 Тэд юу идэхийг хүсч буйгаа мэднэ

Болзож яваа бүсгүй тань хоолны газар ороод “Юу ч идсэн яах вэ, чи сонго” гэж хэлдэг. Яг үнэндээ тэд ихэнх тохиолдолд биеэ барьснаасаа болж л ингэж хэлнэ. Харин толгой дотроо таваг дүүрэн цуйван идэхсэн, сайхан сүүтэй цай ууж, цадатлаа бууз идэхсэн гэх мэт бодлуудыг урсгасаар л байгаа...

Тэд юу идэхийг хүсч буйгаа мэднэ

4 Сарын тэмдгийн үеэр...

Залуу та эмэгтэйчүүдтэй хамт амьдардаг бол тэдний зовлонг бараг л гадарлаж байгаа байх. Яг үнэндээ сарын энэ үед тэд таны бодож байгаагаас ч илүү өвдөж, сэтгэл санаа нь тогтворгүй болдог. Үүнээс гадна сар бүр ариун цэврийн хэрэглэлд ихээхэн мөнгө үрэх шаардлагатай болдог. Сарын энэ үед л тэд эмэгтэй хүн болж төрсөндөө гутарч эхэлдэг.

Сарын тэмдгийн үеэр...

5 Хөхний даруулгаа угаах

Яг үнэндээ бүсгүйчүүд усанд ордог шигээ, оймс, дотуур өмдөө угаадаг шигээ ойр ойрхон хөхний даруулгаа угаадаггүй. Учир нь хөхний даруулган дахь хир нь нүдэнд илт тусаж харагддаггүй. Тиймээс хөхний даруулгаа нэлээд хэд хоногийн зайтай угаадаг байна.

Хөхний даруулгаа угаах

6 Үс хаа сайгүй бий

Хүн бүрийн үс унадаг ч эмэгтэй хүний урт үс унахаар шалан дээр ихээхэн замбараагүй байдал үүсгэдэг. Ялангуяа угаалгын өрөө, унтлагын өрөөний булан тохой бүрт эмэгтэй хүний үс бий.

Үс хаа сайгүй бий

7 Дотуур өмд

Эмэгтэй хүмүүс ихэвчлэн гурвалжин хэлбэртэй, нарийн, нимгэн дотуур өмдийг өмсдөг шүү дээ. Ийм дотуур хувцас ажил дээр байхад, алхаж явахад, эсвэл дэлгүүр хэсч явахад өгзөгний завсар хавчуулагддаг. Үргэлж том, хэлхэгэр дотуур өмд өмсдөг эрчүүд энэ зовлонг хэзээ ч ойлгохгүй биз. 

Дотуур өмд

8 Бид аваад л идчихдэг

Бид хоол идэхдээ асгаж цутгаж л байдаг. Хэрэв хөхний завсар унавал бид аваад л идчихдэг. Хамгийн дуртай хөхний даруулгыг маань толбо болгоогүй л бол цээжин дээр унасан хоол асуудал бишээ. 

Бид аваад л идчихдэг

9 Бид нэг дор 10 зүйлийн талаар зэрэг бодож чаддаг

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тархийг харьцуулбал, эрэгтэй хүнийх яг л дөрвөлжин печень шиг харин эмэгтэй хүнийх шпаггетиний гоймон шиг байдаг гэнэ. Эрэгтэй хүмүүс нэг л асуудалд анхаарлаа маш сайн хандуулж тэрийгээ төгс хийдэг бол, эмэгтэй хүн маш олон асуудлыг зэрэг боддогоос болж ямар ч тусгаарлалтгүй, хоорондоо орооцолдсон зүйл болдог байна. Гэхдээ үүний ачаар эмэгтэйчүүд олон ажлыг зэрэг хийж чаддаг. Магадгүй ийм болохоор эрчүүд эмэгтэйчүүдийн юу бодож байгааг хэзээ ч ойлгодоггүй байх...

Бид нэг дор 10 зүйлийн талаар зэрэг бодож чаддаг

10 Тольны өмнөх сургуулилалт

Эмэгтэйчүүд яагаад бие засах өрөөнд уддагийг та мэдэх үү? Тэд сургуулилалт хийдэг. Тольны өмнө зогсоод өөрийнхөө нүүрний будаг, үсээ янзална. Ингээд дараа нь аль талаасаа сайхан харагдаж байна?, ямар сельфиний поз авах уу?, яаж бүжиглэвэл дур булаам харагдах бол хэмээн толийг хэзээ ч "амраадаггүй" хүмүүс юм. 

Тольны өмнөх сургуулилалт

11 Бидний цүнхэнд бүх зүйл байдаг

Ямар ч эмэгтэйд дор хаяж хоёр төрлийн цүнх бий. Нэг нь зөвхөн карт, утас, үнэмлэх багтах жижиг цүнх, нөгөө нь бүх нүүрний будаг, гар ариутгагч, солих хувцас (магадгүй дотуур хувцас), усны сав, биеийн тос, үнэртэн, жижиг амттан гээд хэрэгтэй бүхнээ багтааж болох том цүнх. Эмэгтэй хүнийг ийм их юм авч явсных нь төлөө буруутгах хэрэггүй. Тэд зөвхөн хэрэгтэй гэсэн зүйлээ л авсан шүү дээ. 

Бидний цүнхэнд бүх зүйл байдаг

12 Тэр үргэлж найзууддаа ярьдаг

Үүнийг хэлэхэд харамсалтай байгаа ч, таны талаарх ихэнх мэдээллийг түүний эмэгтэй найзууд мэддэг. Та хэдэн төгрөгний цалинтай, хэдэн төгрөг машиндаа зарцуулдаг, ямар өнгийн дотуур хувцас өмсдөг, таны илгээсэн мэссеж гээд, зөвхөн түүнд зориулж хэлсэн зүйлс ч охидын дунд нууц биш байдаг. Гэхдээ хувийн нууцыг сайн хадгалдаг охид ч бас байдаг. Таны бодлоор тэр найзуудтайгаа уулзахдаа ийм мэт яриаг ойшоодоггүй бол, тэр нууц хадгалдаг эмэгтэй гэсэн үг. Гэлээ гээд бүх нууцыг ч бас биш шүү ... 

Тэр үргэлж найзууддаа ярьдаг

13 Албаар хардуулахыг хүсдэг нь гэм биш зан

Хэрвээ таны найз бүсгүй/охин таниар хэргээр хардуулахыг хүсээд байгаа юм шиг санагдвал, тэр таныг өөрийг нь хардаасай гэж хүсч буйн шинж юм. Магадгүй тантай охид сээтгэнэдэг шиг, бусад залуус ч өөртэй нь сээтгэнэдэг гэдгийг таньд харуулахыг хүссэн байх. Та үнэн хэрэгтээ бусад охидтой зөвхөн танилын төдий байсан ч, эмэгтэйчүүд дотроо хардсаар байдаг. Ийм үед охид танилцахыг хүссэн залууст найрсаг хандах бөгөөд хэрвээ таныг анзаарч ямар нэг үйлдэл хийхгүй бол, таниар хардуулахын тулд ойлгомжгүй үйлдэл гаргасаар байх болно. Та түүнийг хардаж, харамладаг гэдгээ нэг ч удаа болов үйлдлээрээ харуулаарай.

Албаар хардуулахыг хүсдэг нь гэм биш зан

14 Жижиг зүйлс ч гэсэн хамаатай

Эмэгтэй хүнд амттай хоол авчирч өгөөд, түүний хөлөнд иллэг хийж,  өдөр бүр чин сэтгэлээсээ тэвэрч эрч хүч өгч байгаарай. Энэ нь түүний бүхэл өдрийг гайхалтай болгоно. Эрчүүд энэ жижиг алхамуудыг үл тоон маш том, үнэтэй, сүртэй бэлгээр эмэгтэй хүнийг баярлуулдаг гэж боддог. Үнэндээ бүсгүйчүүд эдгээрийг тоохгүй байгаа мэт дүр эсгэдэг ч эмэгтэй хүний сэтгэлийг татахдаа эдгээрийг хэзээ ч, орхигдуулж болохгүй шүү. Бүсгүйчүүдэд 1000 сарнайн баглаанаас, алхаж яваад таныг санагдуулсан тэр ганц цэцэг илүү үнэтэй санагдах нь ч бий. 

Жижиг зүйлс ч гэсэн хамаатай

15 Түүний юу бодож байгааг мэдэх амархан

Эмэгтэйчүүдийг таамаглахын аргагүй гэж ярьцгаадаг. Үнэндээ тэд бол хамгийн тааварлаж болох хүмүүс байдаг. Хэрэв тэр ямар нэг зүйлийг олон удаа ярьвал, тэр асуудал түүнийг зовоож байна гэсэн дохио билээ. Эмэгтэй хүн үүнийгээ онц зүйл болоогүй мэт ярих ч түүнийг нэг зүйлээ олон давтаж байвал, энэ талаар нь заавал ярилцаарай. Түүнийг хоёрдахь удаагаа хэлэхэд үл тоон өнгөрөөвөл, эмэгтэй хүн танд ойлгомжгүй, муухай аашаа гаргаж эхлэх болно.

Түүний юу бодож байгааг мэдэх амархан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()