Хумсан дээрх цагаан толбоороо эрүүл эсэхээ шинжээрэй!

Хүн бүрийн хумсны угт цагаан толбо байдаг бөгөөд энэхүү хагас сар хэлбэртэй цагаан нь бидний эрүүл мэндийн тухай олон зүйлийг хэлж өгнө. Хэлбэр хэмжээ, өнгийг нь ажиглаж, та өөрийн дотоод эрхтнүүдээ хэрхэн ажиллаж байгааг мэдэж болох төдийгүй эрүүл мэндээ шинжих боломжтой. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, хумсан дээрх цагаан толбоороо эрүүл мэндээ сонжицгооё. 

Хумсан дээрх цагаан толбоороо эрүүл эсэхээ шинжээрэй!

1 Аль хумсны цагаан, ямар эрхтний шинж байдлыг илтгэдэг вэ?

  • Чигчий хурууны хумсны цагаан: Анзаарахгүй орхиж яасан ч болохгүй хэсэг юм. Энэ нь бөөр, нарийн гэдэс болон зүрхтэй холбогддог төдийгүй цусны даралтын хэмжээг ч давхар илтгэдэг байна.
  • Ядам хурууны хумсны цагаан: Энэ нь нөхөн үржихүйн болон тунгалгийн системийг хариуцдаг төдийгүй хоол боловсруулах явцыг ч мөн илтгэн харуулдаг аж.
  • Дунд хурууны хумсны цагаан: Тархи болон зүрх судасны үйл ажиллагаатай холбогдох бөгөөд цусны даралтын их бага аль нь байгаа болохыг илэрхийлж байдаг.
  • Долоовор хурууны хумсны цагаан: Гэдэс дотор, нойр булчирхайн үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд жижгэрч, эсвэл алга болдог.
  • Эрхий хурууны хумсны цагаан: Элэг болон дэлүүг хариуцаж байдаг бөгөөд хумсны 25 хувь нь цагаан байх ёстой. Тамхи татдаг хүмүүсийн эрхий хурууны цагаан нь жижиг, даралт ихэссэн тохиолдолд цагаан нь томордог байна. 

Аль хумсны цагаан, ямар эрхтний шинж байдлыг илтгэдэг вэ?

2 Хэт том хумсны цагаан

Хумсны цагаан нь нийт хумсны 1/3-тэй тэнцэхүйц хэмжээтэй байвал, үүнийг хэт том байна гэж үзнэ. Энэ нь зүрх судасны систем, зүрхний цохилт алдагдах, цусны даралт багасах зэрэг өвчний үед илэрч, томордог аж. 

Ихэвчлэн тамирчин, спортын хүмүүсийн хумсны цагаан том хэмжээтэй байх байна. Харин дасгал хөдөлгөөн хийдэггүй боловч, хумсны цагаан томрох нь тухайн хүн маш их стресс, бухимдалтай байгааг илтгэнэ. 

Хэт том хумсны цагаан

3 Жижиг хумсны цагаан

Хумсны махны цаанаас хальтхан харагдах цагаан нь цусны даралт бага, дархлааны систем суларсан, бодисын солилцоо муу явагдаж байгаа болон В12 витамины дутагдалд орсон болохыг илтгэдэг байна. 

Хэрэв энэхүү хумсны цагаан нь хумсны угаас холдож, дээшилсэн байвал, цусан дахь сахарын хэмжээ ихэссэн, чихрийн шижин өвчтэй болсон зэрэг мэдээллийг танд хүргэнэ. 

Жижиг хумсны цагаан

4 Ямар ч хумсны цагаангүй байх

Хэрэв таны хумсанд ямар ч цагаан байхгүй бол айж, балмагдах шаардлагагүй. Энэ нь тийм ч сүртэй зүйл биш бөгөөд биед төмөр болон В12 витамин дутагдаж байгаагийн илрэл юм. Мөн хумсанд ямар ч цагаан байхгүй байх нь, тухайн хүний биеийн онцлогтой холбогдох нь бий. 

Хүүхдүүдийн тухайд том болох явцад нь хумсны цагаан бий болдог байна. 

Ямар ч хумсны цагаангүй байх

5 Хумсны цагаан нь өнгөө өөрчлөх

1. Саарал: Ядарч сульдах, хоол боловсруулах систем алдагдах, уураг шим тэжээлийн дутагдал орсон үед хумсны цагаан нь саарал болж өнгөө хувиргана.

2. Цагаан: Ямар ч асуудалгүй, эрүүл саруул байгаа болохыг илтгэнэ.

3. Хөх ягаан: Цусны эргэлт муудсан, дотоод эрхтэн, эд эсэд хүчил төрөгч дутагдсан, толгой өвдөх зэрэгт таны хумсны цагааны өнгө хөх ягаан өнгөтэй болно.

4. Ягаан (улаан): Хөдөлгөөн дутагдаж, уушгины үйл ажиллагаа муудсантай холбоотой.

5. Хар: Энэ нь маш аюултай шинж тэмдэг юм. Хүнд металлын хордлогын үед хумсны цагаан хар өнгөтэй болж хувирдаг. 

Хумсны цагаан нь өнгөө өөрчлөх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()