Уух дуртай кофегоороо өөрийгөө шинжээрэй! /сонжоо/

Шинэхэн өглөөг халуун кофегоор угтах юутай таатай...  Тэгвэл уух дуртай кофений төрлөөр нь хүний зан ааш, хэв маягийг тодорхойлж болдог байна.  Энэхүү аргыг Доктор Хэрри Вэнк хэмээх хүн нээсэн бөгөөд кофений  үнэр, амтыг тухайн хүний тархи хэрхэн хүлээж авч буйг шинжлэн, онолын түвшинд нотолжээ. Өдгөө энэхүү арга нь сэтгэл судлаачдын дунд ихэд алдаршаад байгаа билээ. Тиймээс ч та тус аргаар өөрийгөө болон найз нөхдөө сонжоод үзээрэй!

Уух дуртай кофегоороо өөрийгөө шинжээрэй! /сонжоо/

1 "Эспрессо"

Ажлын эрч хүчээр дүүрэн, урам зоригтой хүмүүс. Тэд хэрхэн амжилтад хүрэхийг мэддэг бөгөөд бусдад урам зориг хайрлахдаа гарамгай. Өглөөг эспрессогоор угтах нь тэднийг өдрийн турш эрч хүч, урам зоригтой байлгаж чаддаг байна. 

"Эспрессо"

2 "Дабл эспрессо"

Дабл эспрессод дуртай хүмүүс асуудлын учир шалтгаан, шийдлийг олохдоо гаргууд бөгөөд урдаа тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд юу ч хийхээс буцахгүй. Тэд ямар ч ажлыг маш сайн гүйцэтгэж, гайхалтай үр дүн гаргаж чаддаг. 

"Дабл эспрессо"

3 "Латте"

Хэцүү шийдвэр гаргахдаа тааруу бөгөөд бэрхшээлийн өмнө амархан бууж өгдөг боловч уян зөөлөн сэтгэлтэй хүмүүс юм. Тэд ямар ч хүйтэн уур амьсгалыг зөөлрүүлж, яриа өдөн, бусдыг инээлгэх онцгой чадвартай. 

"Латте"

4 "Каппучино"

Өөртөө итгэлтэй, амьдралын өвөрмөц хэв маягтай хүмүүс. Өдөр тутмын хүнд асуудлыг тэд гайхалтай хошигнох чадварынхаа ачаар төвөггүй даван туулдаг. Мөн каппучино уух дуртай хүмүүс уйгагүй хөдөлмөрч, бүтээлч байх нь элбэг. 

"Каппучино"

5 "Фраппучино"

Ирээдүйг төлөвлөхдөө тун тааруу боловч өнгөрснөө эргэж харалгүйгээр одоогоороо амьдардаг.  Мөн өөрийнхөө гадаад үзэмжинд харьцангуй сайн анхаарал тавьдаг, аливаа нарийн, ширийн асуудлыг шийдвэрлэхдээ гарамгай хүмүүс юм. 

"Фраппучино"

6 "Хүйтэн кофе"

Кофег хүйтнээр нь уухыг илүүд үздэг хүмүүс бол аливаа зүйлд хариуцлага хүлээх ухамсаргүй, эмх цэгцийг эрхэмлэдэггүй  байх нь элбэг. Гэхдээ тэд сэтгэл хөдлөл, нүүрний хувирлаа удирдахдаа тун гарамгай аж.

"Хүйтэн кофе"

7 "Энгийн хар кофе"

Өвөрмөц, содон байдлаас илүү энгийн даруу, классик хэв маягт дуртай. Мөн элдэв дуу чимээ, эмх замбараагүй байдалд дургүй боловч бусадтай харилцахдаа чин сэтгэлээсээ хандаж, хүмүүсийн сэтгэлийг татахдаа гаргууд юм. 

"Энгийн хар кофе"

8 "Чихэртэй, сүүтэй кофе"

Тодорхой дүгнэлт өгөхийн аргагүй, тодорхойлоход бэрх хүмүүс юм. Нэг талаараа маш эмх цэгцтэй, зарчимч мэт боловч нөгөөтэйгүүр хөгжилдөх, зугаацах боломжийг хэзээ ч алддаггүй эрч хүчтэй хүмүүс. Зөөлөн, амтат кофе уух нь тэдэнд асуудлын шийдлийг олох, ажлын эрч хүч өгөхөд нь тусалдаг. 

"Чихэртэй, сүүтэй кофе"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()