Гар утасны эдэлгээг уртасгах аргуудыг үр дүнтэй эсэхийг туршицгаая!

Бидний амьдралын салшгүй хэсэг болсон гар утсыг зөвхөн мессеж бичих, утсаар ярих, зураг авах зэрэгт бус өөр олон зүйлд ашиглаж болдог. Харин хүн бүрийн сайн найз болсон гар утасны эдэлгээг уртасгаж, гадаад үзэмж болон гэмтэл согогийг нь амархан янзлах олон аргууд байдаг билээ. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ олны дунд алдаршсан гар утасны "lifehack" аргуудыг туршиж үзэн, чухам ямар үр дүнг үзүүлсэн тухай сонирхолтой мэдээллийг хүргэх гэж байна. 

Гар утасны эдэлгээг уртасгах аргуудыг үр дүнтэй эсэхийг туршицгаая!

1 Гар утасны балны оронд батарей ашиглах

Гар утасныхаа балыг гээсэн тохиолдолд, хуруу зай ашиглаж болно хэмээдэг.

Туршилт: Энэ үнэхээр ажиллаж байсан бөгөөд гол нь та хуруу зайныхаа доод хэсгийг бал болгон ашиглаж, утсандаа хүргэж, бичих боломжтой. 

Гар утасны балны оронд батарей ашиглах

2 Цаасны хавчаараар утас тогтоох

Та гар утсаа тогтоож, юм үзэхийн тулд, цаасны төмөр хавчаар хэрэглэж болно.

Туршилт: Цаасны хавчаарыг бахьны тусламжтай сунгаж, зурган дээр үзүүлсэн шиг хэлбэртэй болгох хэрэгтэй. Үүний дараа бэлтгэсэн тавиур дээрээ утсаа тогтоож, хүссэн бичлэг, киногоо санаа зовох зүйлгүй үзэх болно. 

Цаасны хавчаараар утас тогтоох

3 Хуруундаа тугалган цаас хийж, дэлгэцэнд хүрэх

Бээлий өмссөн тохиолдолд, утсаа ашиглаж болохгүй төвөгтэй байдаг шүү дээ. Харин энэ үед хуруундаа тугалган цаас хийж, утасны дэлгэцэнд хүрэхэд мэдрэгч нь ажилладаг хэмээдэг.

Туршилт: Энэ нь ямар ч асуудалгүй ажиллаж байсан төдийгүй өвлийн улиралд бээлийгээ тайлж, гараа дааруулалгүйгээр утсаа ашиглаж, болох юм.

Хуруундаа тугалган цаас хийж, дэлгэцэнд хүрэх

4 Тариураар утсаа цэвэрлэх

Утасны цэнэглэх оролт нь хэрэглээний явцад тоос, шороогоор дүүрдэг билээ. Тэр ч үүднээсээ утас цэнэгээ хурдан алдахад хүргэж болно. Үүнээс зайлсхийхийн тулд та ердөө утасныхаа цэнэглэгчны оролтыг тогтмол цэвэрлэж байх хэрэгтэй.  Хоосон тариуранд агаар дүүргэж, утасныхаа цэнэглэгч ордог хэсэг рүү тарьж, тоос шороог хялбархан гэгч нь цэвэрлэж болдог байна. 

Туршилт: Харин энэхүү аргыг туршиж үзэхэд, ямар ч ялгаа гараагүй мэт санагдсан байна. Тариур ашиглан цэвэрлэсний дараах болон өмнөх төрх нь яг ижилхэн байв. 

Тариураар утсаа цэвэрлэх

5 Шаараар утасны гэр хийх

Үлээсэн шааран дээрээ утсаа дээш харуулан байрлуулж, хийг нь аажим аажмаар гаргаж, утасны гэр болгоно.

Туршилт: Энэ нь хэзээд хэрэглэж болох арга бөгөөд таны ойр хавьд утасны гэр байхгүй бол шаарыг ашиглаарай.

Шаараар утасны гэр хийх

6 Утасны дэлгэцийг шүдний оогоор цэвэрлэх

Утасны дэлгэцэн дээр үүссэн зураасыг арилгахын тулд шүдний оогоор үрж үзсэн байна.

Туршилт: Харин энэхүү арга нь үр дүнгээ үзүүлээгүй бөгөөд эсрэгээрээ зураасыг нэмэгдүүлжээ. 

Утасны дэлгэцийг шүдний оогоор цэвэрлэх

7 Скоч болон резинээр утсаа тогтоох

Скочны дотор талд утсаа байрлуулж, резинээр тогтооно. Үүнийгээ хүссэн газраа тавьж, утсаа ашиглаж болох юм.

Туршилт: Хэрэв та уйтгартай селфинээс залхаж байвал, утсаа скоч ашиглан тогтоож, зургаа авах боломжтой.

Скоч болон резинээр утсаа тогтоох

8 Савтай ус ашиглаж, гэрлийг улам бүр тодруулах

Хүмүүс хөдөө хээр аялалаар явахдаа, утасны гэрэл дээрээ савтай ус тавьж, илүү тод гэрэл гаргаж болно гэж үздэг.  

Туршилт: Тус арга нь үнэхээр үр дүнгээ үзүүлж байсан бөгөөд та ч бас утасны гэрлийг ашиглаж, илүү их зайг гэрэлтүүлэхийг хүсч байвал, гэрлэн дээрээ савтай ус тавьж болно. 

Савтай ус ашиглаж, гэрлийг улам бүр тодруулах

9 Бэлгэвч ашиглаж, утсаа усны хамгаалалттай болгох

Туршилт: Бэлгэвчийг утасныхаа гадуур углаж, усны хамгаалалттай болгоно хэмээдэг. Харин энэхүү аргыг туршиж үзэхэд, тийм ч үр дүнтэй байгаагүй бөгөөд мэдээж утсанд ус нэвтрээгүй боловч, мэдрэгч нь ажиллахаа больсон байна. Тиймээс та утсандаа бэлгэвч углаж, усан дотор зураг авч чадна гэж саналтгүй юм. 

Бэлгэвч ашиглаж, утсаа усны хамгаалалттай болгох

10 Чихэвчний товчлуурийг ашиглаж, зураг авах

Утсандаа чихэвчээ холбож, камераа асаана. Харин дараа нь чихэвчинд байрлах товчыг дарснаар, та утсан дээрээ зургаа авч чадах аж.

Туршилт: Энэхүү арга нь үнэхээр ажиллаж байсан тул та ч бас туршиж үзээрэй. 

Чихэвчний товчлуурийг ашиглаж, зураг авах

11 Камер дээрээ ус дусааж, үүнийг томруулдаг шил болгох

Гар утасныхаа камер дээр багахан ус дусааж, 1 минут хүлээгээрэй. Дараа нь камераа номны бичиг дээр тусгах хэрэгтэй. Ингэснээр тухайн номны бичиг утасны дэлгэцэнд томорч харагдах болно.

Туршилт: Хэдийгээр энэхүү арга ажиллаж байсан боловч, үе үе камерны ус дусах аюул тулгарч байв. 

Камер дээрээ ус дусааж, үүнийг томруулдаг шил болгох

12 Норсон утсыг будаанд хийх

Та утсаа усанд алдаж, норгосон тохиолдолд, эхлээд хуурай алчуураар арчиж, дараа нь батарейг салгаж, сим картыг нь авах хэрэгтэй. Дараа нь утсаа будаанд хийж, хонуулах бөгөөд будаа таны утасны чийгийг өөртөө шингээж авна хэмээдэг.

Туршилт: Зааврын дагуу туршиж үзэхэд, утас бүрэн хатсан байсан боловч, дэлгэцний өнгө нь өөрчлөгдөж, мэдрэгч нь ажиллахгүй болсон байв. Тиймээс будаанд хийх аргыг 100 хувь ажиллаж, утсыг тань аварна гэж найдалтгүй юм. 

Норсон утсыг будаанд хийх

13 Бонус:

Гар утасны цэнэгийг хадгалж, улам бүр нэмэгдүүлэх олон аргууд байдаг. Гэхдээ тэдгээр нь үр дүнгээ төдийлөн сайн үзүүлэхгүй байх нь бий. Харин та утсаа "flight mode" дээр тохируулснаар, утасны цэнэгээ хэмнэж, асаалттай байх хугацааг нь нэмэгдүүлж чадна. 

Бонус:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()