Яаралтай үед хэрхэн түргэн хугацаанд жингээ хасч, царайгаа өнгөлөг болгох вэ?

Бүсгүйчүүд бид багагүй хугацаанд түргэн турж, жингээ барих тухай бодож, сэтгэлээ чилээдэг ч, хүссэн үр дүндээ хүрэх нь ховор шүү дээ. Ийн бодсоор суутал нэг мэдэхэд л шинэ жил, цагаан сар, наадам, хүлээн авалт гэх мэт баярууд хаяанд ирж, гоёлын даашинз, дээлэндээ багтах хэрэгтэй болдог. Харин иймэрхүү яаралтай үед ямар арга хэмжээ авч, богино хугацаанд турж болох тухай хэрэгтэй мэдээллийг бид бэлтгэлээ. 

Яаралтай үед хэрхэн түргэн хугацаанд жингээ хасч, царайгаа өнгөлөг болгох вэ?

1 2 долоо хоногийн дотор турах

Та хичээж чадвал 14 хоногийн дотор хэдэн ч килограмм хасч чадна. Харин үүний тулд та өдөрт идэж буй хоолноос авах илчлэгийн хэмжээгээ 1000-1100 ккал-аар бууруулах хэрэгтэй. Үүний тулд 2 долоо хоногийн турш зөвхөн хүнсний ногоо, жимс, бүхэл үрийн гурил, загасны мах, өөхгүй малын мах идэх шаардлагатай болно. Хоолноос авах илчлэгийн хэмжээгээ богино хугацаанд багасгаснаар, таны бие өөхөө хайлуулж эхлэх болно. Харин өдөрт 2 литр усыг заавал уух хэрэгтэй гэдгийг санаарай. 

2 долоо хоногийн дотор турах

2 1 долоо хоног- Арьсаа эрүүлжүүлж, өөхөө шатаах

Дэглэм барих эхний долоо хоногтоо та хан боргоцой болон нимбэг, жүрж гэх мэт хүчиллэг ихтэй жимс идэх хэрэгтэй. Учир нь хүчил ихээр агуулсан жимснүүд нь өөхийг хайлуулж, биеэс гадагшлуулдаг бөгөөд ялангуяа С витаминаар баялаг жимс нь дархлааны системийг дэмжиж, арьсыг толигор, өнгөлөг болгодог байна.  

Түүнчлэн хан боргоцойг сүүлийн жилүүдэд хоолны дэглэм барьж буй хүмүүс өргөнөөр хэрэглэдэг болсон. Учир нь хан боргоцойнд агуулагддаг "бромелайн" хэмээх фермент нь өөхийг шатаадгаас гадна уураг ихээр агуулсан тул биеийн эрч хүчийг сэргээдэг байна. Эхний долоо хоногтоо та эдгээр жимсийг өргөнөөр хэрэглэж, нүүрс ус, өөх тосны хэрэглээгээ хязгаарласнаар үр дүнг нь мэдэрч эхлэх болно. 

1 долоо хоног- Арьсаа эрүүлжүүлж, өөхөө шатаах

3 3 өдөр - Хэвлийгээр тураах

Дараагийн 3 өдрийн дэглэм нь таны гэдсэн дэх илүүдэл бодисыг гадагшлуулж, бэлхүүсийг нарийхан болгох болно. Үүний тулд, өдөрт 6 удаа, 200 мл-аар, алим, лууванг 1:1-ийн харьцаатайгаар бэлдсэн шүүсийг уух хэрэгтэй. Энэ нь таны гэдсийг цэвэрлэхээс гадна биеийг амин дэм, каротин, пектин (жимсний нүүрс ус)-аар баялаг тул биеийг тань ядраахгүй.

Мөн энэ 3 хоногт та өглөөний цайндаа 1 чанасан өндөг, 1 лууван, 1 халбага цөцгийгөөр салат хийж идээрэй. Өдрийн хоолондоо өөхгүй мах, бүхэл үрийн гурил, жимс гэх мэт дээр дурдсан бүх хүнсийг хэрэглэж болно. Харин оройн хоолны оронд чихэргүй ногоон цай уугаарай. 

3 өдөр - Хэвлийгээр тураах

4 2 өдөр - Биеэ цэвэрлэх

Дараагийн 2 өдөр буюу дэглэмийн 10 дахь өдрөөс эхэлж биеэс бүх илүүдэл бодисоос цэвэрлээрэй. Үүний тулд, өглөөний цайндаа хан боргоцой, жүржийн шүүс, эсвэл чихэргүй хар кофе уугаарай. Харин өдрийн турш  уух юмны оронд зөвхөн гаа, нимбэгтэй халуун ус уухыг зөвлөе.

Өдрийн хоолондоо хүрэн манжин, лууван байцай болон хар чавгаар салат хийж, эсвэл дангаар нь идэж болно. Оройн хоолны оронд гаа, нимбэгтэй усаа ууж, унтахын өмнө чангаанз идээрэй. 

2 өдөр - Биеэ цэвэрлэх

5 1 өдөр - Илүүдэл усыг гадагшлуулна

Хамгийн сүүлийн өдөр та өглөөний цайндаа 1 аяга тарганд 5-6 халбага хивэг хийж идээрэй. Мөн өглөө нийт 1,5 кг орчим хэмжээтэй янз бүрийн ногоог дөрвөлжин хэрчиж, 1 халбага оливын тостой хамт чанаж, эсвэл бага зэрэг шарж бэлдэнэ. Үүнийгээ 6 хувааж, 1-2 цагийн зайтай идээрэй. 

Ийнхүү таны бие хэрэгцээгүй, хорт бодисуудаас бүрэн цэвэрлэгдэх болно! Мөн дэглэм дууссаны маргаашаас эхлээд та аль болох хөнгөн хооллохыг бодоорой. 

 

1 өдөр - Илүүдэл усыг гадагшлуулна

Энэхүү дэглэм нь таны биеэс бүх хэрэгцээгүй бодисыг гадагшлуулж, биеийг эрүүлжүүлж, арьсыг толигор, чанга болгох зорилготой тул 14 хоногийн дотор жингээ хасч, гоолиг болоход тань туслаж чадна. Харин та дэглэм барих үедээ аль болох тайван байж, сайн унтаж амраарай!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()