Дур булаам байдлыг үгүй хийдэг хувцас загварууд

Өөрийгөө хүндэлдэг, загварын тухай мэддэг бүсгүйн хувцасны шүүгээнд үргэлж онцгой, чамин хувцаснууд байдаг. Гэвч гудамжаар зөрж өнгөрөх хүмүүсийнх ихэнх нь хоорондоо төстэй хувцасласан байхыг та анзаарч байсан уу? Ер нь маш олон эмэгтэйчүүд бусдыг дуурайж, хувцасладаг. Тиймээс та дэгжин, эрхэмсэг харагдахыг хүсвэл өөрийн гэсэн хувцаслах хэв маягийг бүтээх хэрэгтэй. Энэ чинь л таны дагах ёстой загварын "тренд" юм шүү дээ. 

Дур булаам байдлыг үгүй хийдэг хувцас загварууд

Бид энэхүү нийтлэлдээ бүсгүй хүний сайхан бие галбир, загварлаг төрхийг гутаадаг, буруу хувцаслалтуудын жишээг тайлбарлах болно. Эдгээрийг алдартай загварын шинжээчдийн дүгнэлтэд тулгуурлан гаргасан бөгөөд, бүсгүй таны хувцасны шүүгээнд доорх 9 төрлийн хувцас байвал тэдгээрийн тухай дахин нэг бодож үзэхийг зөвлөж байна. 

 

1 Араб маягийн өмд

Энэ маягийн өмд нь одоогоос 10 жилийн өмнө алдарт загвар зохион бүтээгч Ив Сан Лороний хувцасны коллекцид орсноороо олон нийтийн дунд алдаршсан. Эхэндээ иймэрхүү өргөн, сул өмдийг хамгийн загварлаг бүсгүйчүүд л цөөн тоогоор өмсдөг байсан бол, яваандаа ихэнх эмэгтэйчүүдийн хувцасны шүүгээнд байдаг болсон. Харин энэ маягийн өмд нь эмэгтэйчүүдийн гуяыг бүдүүн, хөлийг богино, эв дүйгүй харагдуулдаг учраас буруу хувцаслалтын нэгэн тод жишээ болсон байна.

Араб маягийн өмд

2 Мөрөвчтэй өмд

Мөрөвчтэй өмд буюу"Комбинезон" бол үйлдвэрийн ажилчин, тэр дундаа барилгачдад зориулан бүтээгдсэн хувцас юм. Бүсгүйчүүд арга хэмжээ, хүлээн авалтын үеэр иймэрхүү хувцас өмсөх нь бий. Гэхдээ үүнийг өдөр тутамдаа өмсөхөд тохиромжгүй. Учир нь "Комбинезон"-ийг өмсөж, тайлахад тун бэрхшээлтэй, эрчүүд хүртэл үүнийг чинь тайлахдаа төвөгшөөх л болов уу. Харин бүсгүй та бяцхан охин, эсвэл 70-аад оны настай эмэгтэйчүүд шиг харагдахыг хүсэхгүй л байвал, өдөр тутмын хувцаслалтандаа үүнээс аль болох татгалзаарай. 

Мөрөвчтэй өмд

3 "UGG" буюу Бойтог

Иймэрхүү гутлийг өвлийн улиралд өмсөхөд хөлд эвтэйхэн бас дулаахан байдаг нь үнэн. "UGG" гутлыг анх Австралийн нисгэгч, болон тариачдад зориулж бүтээж байжээ. Өдгөө үүнийг өмсдөг хүмүүс олширсон ч, энэ гутал нь эмэгтэйчүүдийн нарийн, сайхан шилбийг халхалдаг төдийгүй тэр бүр хүмүүсийн хувцаслалт, хэв маягт тохирдоггүй. 

"UGG" буюу Бойтог

4 Толгойн алчуур

Ихэнх эрчүүдийн бодлоор, эмэгтэй хүний толгойн чимэг, гоёл нь лак, гел түрхээгүй, элдэв янзын хавчаар зүүгээгүй, эрүүл намирсан үс юм. Загварын өндөр мэдрэмжтэй хүмүүс хүртэл танд алчуур зүүхийг зөвлөсөн ч, тэд зүгээр л бүтээгдэхүүнээ борлуулах маркетингийн аргаа хэрэглэж байгаа гэдгийг санаарай. Толгойн боолт нь эмэгтэй хүний гоо сайхны хамгийн чухал хэсэг болох үсийг халхалж, таныг жирийн нэг тамирчин мэт харагдуулах болно.

Толгойн алчуур

5 Гладиатор сандаал

Иймэрхүү загвартай гутлыг өмсөөд явахад эвтэйхэн боловч өмсөж, тайлахад маш хүндрэлтэй. Гуталны түрий хэсэгт маш олон төрлийн уяа, зүүлт чимэглэл орсон болохоор өмссөний дараа хөлөн дээр мөр нь үлдэж, онцгүй харагдуулдаг. Мөн иймэрхүү урт түрийтэй сандаал нь хөлийг богинохон харагдуулдаг байна. 

Гладиатор сандаал

6 Бариу өмд

Даавуун, бариу өмдийг өмсөхөд эвтэйхэн боловч бэлхүүснээс доошхи биеийн бүх хэсгийг, ялангуяа өгзөгийг нэвт харагдуулдгаараа зарим хүмүүсийн хувцаслалтыг гутаадаг. Ер нь эмэгтэй хүн биед амар хувцсанд нэг дасчихвал өндөр өсгийт, банзал даашинзнаас залхаж, өмсөхөө больдог. Гэвч таны эвтэйхэн гэж бодож байгаа хувцас таныг үзэсгэлэнтэй харагдуулах нь юу л бол...

Бариу өмд

7 Ажил хэрэгч хослол

Загвар зохион бүтээгчид ч заримдаа хослолыг хүлээн авалтанд өмсөхөд тохиромжтой хувцас хэмээн нэрлэх нь бий. Гэвч хослол нь эмэгтэй хүн бүрт зохидоггүй. Түүнчлэн хослол нь эмэгтэй хүний хөх, цээж, хөл, бэлхүүс гэх мэт биеийн бүх онцлог хэсгүүдийг далдалж орхидог. Ялангуяа үдшийн хүлээн авалтыг эмэгтэй хүний ганган, чамин хувцаслалт л чимдэг шүү дээ. Харин биеэ халхалсан иймэрхүү хослол өмсөх нь хүлээн авалт төдийгүй энгийн үед ч зохимжгүй харагдах нь бий.

Ажил хэрэгч хослол

8 Нуруу нь ил гарсан "комбинезон"

Нуруун хэсэг нь задгай байлаа гээд та үүнийг эмэгтэй хүнийг тачаангуй харагдуулдаг гэж бодож байвал эндүүрч байна. Энэ нь мөн л барилгачдын хувцас шиг загвартай бөгөөд эмэгтэй хүнийг бие галбирыг тодотгож өгдөггүй. Хичнээн сайхан биетэй байлаа ч "комбинезон" өмссөн эмэгтэйн бие зүгээр л нэг шулуун, харандаа шиг харагддаг.

Нуруу нь ил гарсан "комбинезон"

9 Бараан, том нарны шил

Өндөр хамартай, том уруултай эмэгтэйчүүдэд зохидог ч гэсэн, ихэнх хүмүүсийг сэжигтэй, хачин харагдуулдаг. Нүүрнийхээ талыг иймэрхүү шилээр хааж байгаа нь таныг хүмүүст архи уусан, эсвэл нүүрэндээ бэртэл авсан мэт сэтгэгдлийг бусдад эрхгүй төрүүлдэг. Ялангуяа болзоондоо иймэрхүү том нарны шил зүүж очвол, үнсэлцэхэд хүртэл хэцүү шүү дээ. 

Бараан, том нарны шил

Бүсгүйчүүд та бүхэн зоригтой байж, өөрийнхөө дүр төрхийг гутаадаг эдгээр хувцаслалтуудаас татгалзаарай!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()