Дэлгүүрүүдийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд хийдэг 10 заль

Танд худалдаж авсан хэрнээ ашигладаггүй цахилгаан бараа, хэзээ ч өмсдөггүй хувцас, идэлгүй муутгасан хүнс байдаг л биз дээ. Та үүнийг буруу худалдан авалт гэж шууд хэлэхээсээ өмнө түр азнаарай. Орлогоо нэмэгдүүлэх гэсэн дэлгүүрүүдийн залинд хууртсан ч байж болох шүү дээ.  

Дэлгүүрүүдийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд хийдэг 10 заль

1 Тооцооны хэсгийн байрлал

Супермаркетуудын кассын хэсэгт өнгөлөг баглаа боодолтой бохь, чихэр, шоколад зэргийг олноор нь өрөн тавьдаг. Худалдаж авсан бараагаа бичүүлэхээр оочерлохдоо хүмүүсийн ихэнх нь өөрийн мэдэлгүй эгнүүлэн тавьсан бараанаас авдаг байна.

Энэ нь худалдан авагчдыг хүлээх зуур нь дахин бараагаа зарах дэлгүүрийн нууц бодлого ажээ. Хэрэв та дэлгүүрийн тэрэг түрж яваа бол өөрт шаардлагагүй зүйлс авах магадлал бүр ч ихэсдэг гэнэ. Та ч бас энэ арганд хууртаж байсан уу?  

Тооцооны хэсгийн байрлал

2 Худалдааны төв дэх хоолны газрууд

Ресторанд хүмүүс амарч тухлан сэргэж, сайхан мэдрэмж авахаар ордог. Гэхдээ энэ нь том дэлгүүр, худалдааны төвүүдэд эсрэгээрээ байдгийг та анзаарсан уу? Тав тухгүй тавилга, ширээ хоорондын давчуу зай, дуу чимээ зэргээс болоод хүмүүс хооллохдоо их цаг зарцуулах боломжгүй болдог байна.

Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл худалдан авагч хоол идсэн учир илүү их цагаар дэлгүүр хэсэх бөгөөд энэ үедээ цөөхөн хормыг л хоолонд зориулж, худалдан авалтанд илүү их цагийг зарцуулах боломжийг нээж байгаа юм. 

Худалдааны төв дэх хоолны газрууд

3 Цонх бас цаггүй байдгийн учир

Дэлхийн бүхий л мөрийтэй тоглоомын газруудын ашигладаг цонхгүй, гэрэлгүй байх зарчим дэлгүүрүүдэд хэрэгждэг. Яагаад гэвэл энэ үед хүмүүс тайвширч, цагийн баримжаагаа алдан дэлгүүрт багагүй цагийг өнгөрөөдөг гэнэ. Их цаг өнгөрөөх тусам илүү их мөнгө үрнэ шүү дээ! 

Цонх бас цаггүй байдгийн учир

4 Тав тухтай орчин

Дуу шуугиантай, хотын бохир гудамж, машины түгжрэлээс ганцхан шилэн хаалгаар ороод л зугтааж болдог. Энэ нь дэлгүүрийн хаалга юм. Таныг ороход шил толь болсон гялгар шал, намуухан хөгжим,  шинэхэн хувцсаар дүүрэн дэлгүүр угтана. Энэ мэдрэмж таныг байгаа газраа аль болох удаж, дахин эргэж ирэхийг хүсэх мэдрэмж төрүүлэхгүй гэж үү? 

Тав тухтай орчин

5 Гоолиг харагдуулдаг толь

Та хувцас худалдан авах гээд дэлгүүрт өмсөхөд гайхалтай харагддаг ч гэртээ ирэхэд жирийн л нэг даашинз мэт санагдаж байсан удаа бий юу? Үүнд огтхон ч гайхах хэрэггүй. Учир нь дэлгүүрийн толь таныг илүү туранхай, сайхан арьстай харагдуулахаар хийгдсэн байдаг.

Толины найрлагад бага зэрэг ягаан өнгийг нэмснээр, арьс өнгөлөг чийглэг болж харагддаг бөгөөд зөв гэрэлтүүлгийн тусламжтай та хувцас солих өрөөнд фото модель шиг л харагдах болно. Хэрэв сайхан л харагдаж байвал авах хүсэл маш ихээр нэмэгддэг гэсэн судалгаа хүртэл бий. 

Гоолиг харагдуулдаг толь

6 Барааны байрлалыг сольж тавих

Хэрэв дэлгүүр нэг жилийн турш тодорхой барааг байсан газарт нь л байрлуулаад байвал юу болдог гээч? Хэрэглэгч зөвхөн өөрийн хүссэн барааг аваад л гардаг. Энэ нь бидний дээр ярьсан дэлгүүрт удаан цаг өнгөрөөх тусам их мөнгө үрэх хуульд нийцэхгүй.

Иймээс томоохон хувцасны болон хүнсний дэлгүүрүүд үргэлж барааныхаа байрлалыг өөрчлөн хэрэглэгчийг заавал бусад барааг харах далд дарамтанд оруулдаг байна.  

Барааны байрлалыг сольж тавих

7 Гэрэлтүүлгийн хүч

Томоохон дэлгүүрүүдийн жимс бусад газраас илүү шинэ, илүү амттай харагддаг. Үүний нууц нь тэд гэрлийг хаанаас нь хэрхэн тусгахаа сайн мэдэж буйд оршино. Жишээ нь гадил жимс нь жирийн үед хүмүүсийн анхаарлыг нэг их татахгүй боловч, гэрэлтүүлэг ашигласнаар тухайн жимс шинэ, амттай хэмээх бодлыг төрүүлдэг. Энэ нь тухайн жимсний зарагдах магадлалыг нь ихэсдэг аж. 

Гэрэлтүүлгийн хүч

8 Эрэлт ихтэй мэт харагдуулах хуурамч арга

Дэлгүүрийн тавиур дээрх зарим бараа дуусаж, хүмүүс уралдаж авсан мэт харагддаг. Харин энэ мэтчилэн хоосорсон тавиурыг хараад ямар ч хүн зүгээр өнгөрч чадалгүй, олон хүнийг шуугиулсан энэхүү бүтээгдэхүүнийг аваад үзье гэх бодол толгойд нь зурсхийн орж ирдэг байна. Угтаа бол хоосон тавиур хүмүүсийн анхаарлыг татах гэсэн дэлгүүрийн бодлого бөгөөд үүний тусламжтайгаар багагүй орлого олдог аж.

Эрэлт ихтэй мэт харагдуулах хуурамч арга

9 Өөртөө эргэлзэхийг болиулах толь

Хувцас солих өрөөний өөдөөс харуулан тавьсан толь бол борлуулалт нэмэгдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг болохыг та мэдэх үү? Хэрвээ үйлчлүүлэгч хувцсаа өмсөж үзээд, тийм ч сайхан харагдахгүй байна гэж бодвол, цэлгэр том толинд өөрийгөө харж, бодлоо өөрчлөх нь бий.

Учир нь тэдгээр толинууд маш цэвэрхэн цэлгэр байх төдийгүй ямар ч хүнийг дэгжин, эрхэмсэг харагдуулж чаддаг аж. Тиймдээ ч дэлгүүрүүдэд толь маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг байна.

Өөртөө эргэлзэхийг болиулах толь

10 Хүмүүсийн хэмнэх сэтгэхүйгээр тоглох

Нэг тавиур дээр харагдах байдал нь яг ижил хоёр ус буцалгагч байна. Нэг нь 40.000, нөгөөх нь 30.000 төгрөгийн үнэтэй. Харин илүү хямд ус буцалгагчны борлуулалт илүү өндөр байх бөгөөд хүмүүс эдгээрийг харьцуулж, яг ижилхэн ус буцалгагчийг илүү хямд авах боломжийг алдахгүйг хичээдэг байна.

Үнэн хэрэгтээ хүмүүсийн яаран авч байгаа тухайн ус буцалгагч яг л өөрийн үнээрээ байгаа бөгөөд дэлгүүрийн маркетингийн ажилчид борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд заль зохиож, хажуугийн ус буцалгагчны үнийг өсгөж тавьсан хэрэг юм.

Хүмүүсийн хэмнэх сэтгэхүйгээр тоглох

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()