1
Усны температур
Хувцас угаах температур нь 104-140 франгейт байх ёстой. Энэ нь таны хувцас эдлэлийг яг л шинэ мэт өнгө оруулж, бактерийг устгадаг байна. Халуун усанд хувцас угааснаар өнгө ордог гэх худал зөвлөгөөнөөс холдож, хүйтэн усыг сонгоод үзээрэй.
2
Хувцас өнгө оруулах арга
Угаалгын нунтаг нь зарим тохиолдолд алчуур даавууг хатуу, ширүүн болгох нь бий. Харин та тус асуудлаас сэргийлэхийн тулд цагаан цууг хэрэглэж болох юм. Хувцсаа зайлах явцад 80 гр цагаан цууг хийж, угаах бөгөөд ингэснээр таны хувцас, алчуур, эдлэл зөөлхөн атлаа шинэ мэт болох аж.
3
Угаалгын машинд цөөн тооны хувцас хийх
Та угаалгын машиндаа дүүртэл нь хувцас хийж угаахаас татгалзаарай. Ядаж л 80 хувьд нь хувцас хийж угааснаар, өнгө зүс сайн орж, цэвэрлэгддэг байна. Мөн хэт цөөн хувцас хийж угаах нь угаалгын машиныг гэмтээх аюултай байдаг. Тиймээс хувцсаа яг тааруулж хийж байх ёстойг анхаараарай.
4
Толбо арилгах
- Тосны толбыг арилгахын тулд, толботой хэсэгт төмсний цардуул цацаж, угаана.
- Улаан лоолийн шүүсний толбыг арилгахдаа, "WD-40" хэмээх тусгай толбо арилгагчаас хэдэн дуслыг цацаж, 5-10 минутын дараа хүйтэн усанд угаахад хангалттай.
- Харин хөлсний толбыг, 104 франгейт хэмтэй усанд угааж, цайруулагч хэрэглэж, арилгаарай.
- Кофе болон дарсны толбыг арилгахын тулд, давстай усанд (1 литр усанд 1 хоолны халбага давс) нэг цаг байлгаж угаана.
- Цагаан хувцсан дээр тогтсон шарласан толбыг арилгахдаа, тал аяга хүнсний сода, угаагч шингэн, халуун усыг хольж, үүндээ хувцсаа хийж угаах хэрэгтэй.
5
Хатаах
Зочид буудлын туршлагатай ажилчид хувцас, хэрэгсэлээ аль болох нарны гэрэлт хатаахыг хичээдэг байна. Мөн хатаагчиндаа газрын теннисийн бөмбөг хийж, хувцсаа эргүүлдэг бөгөөд энэ нь алчуур, эдлэлийг зөөлхөн болгодог аж.
Танд амжилт хүсье!