Солонгос охидын хамтлагийн цочирдом нууцууд

Солонгосын дуу, хөгжмийн ертөнц бидэнд харагддаг шигээ үргэлж гэгээлэг байдаггүй аж. Олны хүртээл болсон бүтээл бүхний ард асар их гуниг, зовлон шаналал нуугдаж байдаг. Солонгосын дуу, хөгжмийн томоохон продакшнууд нь дуучид, бүжигчдийг багаас нь шалгаруулж, олон жилийн турш бэлтгэдэг байна.

Солонгос охидын хамтлагийн цочирдом нууцууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Шалгаруулалтад тэнцсэний дараа тэдгээр продакшнууд хүүхдүүдтэй маш олон жилийн гэрээ байгуулж, тэднийг ихэнх цаг хугацаагаа бэлтгэл хийхэд зарцуулахыг шаарддаг. Тэдний зарим нь л алдартай болж, мөрөөдлөө биелүүлдэг бол, ихэнх нь замаасаа хасагдаж, хаягдаж хоцордог. Ингээд та бүхэн Солонгосын дуу, хөгжмийн ертөнцийн бодит үнэнтэй танилцана уу.

 

1 Тэд балчир байхдаа л "Боолын гэрээ"-нд гарын үсэг зурсан

Дуучин болохын тулд маш хатуу нөхцөлтэй гэрээнд  гарын үсэг зурж, олон жил бэлтгэл хийх хэрэгтэй болдог. Продакшнууд ихэвчлэн 10-13 насны хүүхдүүдтэй, дор хаяж 10 жилийн гэрээ байгуулдаг. Тэд бага зэрэг алдартай болохоосоо эхлэн, олсон ихэнх мөнгөө гэрээний дагуу харьяа компанидаа өгөх үүрэгтэй байна. Орчин үед энэхүү шударга бус гэрээг хуулиар хориглохыг оролдож байгаа ч, өнөөг хэр нь алдартай одууд байгуулсан гэрээнийхээ дагуу мөнгөө төлсөөр л байдаг байна. 

Тэд балчир байхдаа л "Боолын гэрээ"-нд гарын үсэг зурсан

2 Менежерүүд нь тэднийг зуучилна

2009 онд Солонгосын жүжигчин Жан Жаён өөрийн гэртээ амиа хорложээ. Тэрээр гэрээслэлдээ, захирлуудтайгаа сээтгэнэхээс залхаж байгаагаа, мөн менежер нь үргэлж нөлөө бүхий хүмүүст үйлчлэхийг шаардаж, дургүйцвэл түүнийг маш их зоддог байсан тухай бичжээ. Цагдаагийн зүгээс түүний харьяалагддаг компанийг нь шалгатал, 3 давхрынх нь хананы цаана оддыг бэлгийн дарамтад оруулах зорилготой нууц өрөө байгуулсан байжээ. Энэ мэдээ нь тухайн үедээ маш их шуугиан тарьж байсан юм.

Менежерүүд нь тэднийг зуучилна

3 Оддын 1/3 орчим хувь нь ямар нэг байдлаар бэлгийн дарамтад өртдөг

Эмэгтэй дуучид, охидын хамтлагийн гишүүд менежертээ зодуулах, хүчирхийлүүлэх тохиолдол маш их гардаг байна. Жишээ нь, Солонгосын "Open World Entertainment"-ийн менежер Жан Суквүү компанид шинээр орж, бэлтгэл хийж буй дуучдыг хариуцан, ажиллаж байхдаа тэднийг маш их зовоож, дарамталж байжээ. Бага насны охидоос эхлэн, 20 гаруй хүн түүний хийсэн хүчингийн гэмт хэргийн эсрэг зарга мэдүүлжээ. Жан Суквүү нь бэлтгэл хийж байсан хүүхдүүдэд мансууруулах бодис өгч, хүчинддэг байсан төдийгүй хөвгүүдийг нь охидыг хүчиндэхийг шаардаж байжээ.

Энэ хэргийн дараа Жан Суквүү шоронгийн хаалга татсан ч түүнээс гадна иймэрхүү гэмт хэрэг үйлдэж байгаа олон менежерүүд ил гараагүй үлдсэн. Эмэгтэй дуучдын 33% нь иймэрхүү дарамтад өртөж байсан тухайгаа судалгаанд мэдээллэсэн боловч, ихэнх эмэгтэйчүүд үүний талаар юу ч дуугараагүй байна. 

Оддын 1/3 орчим хувь нь ямар нэг байдлаар бэлгийн дарамтад өртдөг

4 Тэднийг гоо сайхны мэс засалд орохыг шаарддаг

Компаний зүгээс эрэгтэй, эмэгтэй бүх дуучидаа гоо сайхны мэс засалд заавал орохыг шаарддаг байна. Солонгост гоо сайхны хагалгаа нь маш түгээмэл болсон бөгөөд 20 хүрээгүй охидын тал хувь нь ямар нэгэн байдлаар хагалгаанд орсон байдаг байна.

Тэднийг гоо сайхны мэс засалд орохыг шаарддаг

5 Дуучид нь мөнгө олдоггүй

Дуучид ихэвчлэн хамтлагийн гишүүдтэйгээ нэг байранд хамт амьдарч, аль нэг дуу нь хит болох хүртэл сохор зоос ч олдоггүй байна. Энэ нь бараг бүх дуучдад тохиолддог түгээмэл үзэгдэл юм. Алдарт  "Girls’ Generation" хамтлагийн гишүүн хүртэл нэгэн ярилцлагандаа, 11 жилийн турш хамтлагийнхантайгаа хамт компанийн байранд, эцэг эхийнхээ өгсөн мөнгөөр амьдарч байснаа ярьжээ.  Мөн "Block B" хамтлагийнхан компаниасаа огт цалин авч байгаагүй гэдгээ мэдэгдэж байсан төдийгүй, тэдний эцэг эх нь компанид нь асар их мөнгө төлж байжээ.

Харин дуучид мөнгөтэй болохын тулд хүсээгүй зүйлсээ ч хийх хэрэгтэй болдог. Жишээ нь, "Stellar" хамтлагийнхан (зураг дээрх) эротик клип хийж, олны анхаарлыг татах хүртлээ маш ядуу байжээ. 

Дуучид нь мөнгө олдоггүй

6 Дуучид бэлтгэл хийж байхдаа үйлчлэгч шиг л ажилладаг

Алдартай дуучин болох хүртлээ тэд маш олон жилийг бэлтгэл хийж өнгөрүүлдэг тухай дээр дурдсан. Харин ингэх явцдаа тэд утас ашиглах, болзох ч эрхгүй байдаг байна. Мөн бэлтгэл хийх явцдаа зөвхөн дуулж, бүжиглээд зогсохгүй ажил ч хийдэг байна. Жо Квон хэмээх дуучны хэлснээр тэрээр хамтлагийнхантайгаа хамт компаний байранд амьдарч байхдаа угаалга хийж, шал угаах гэх мэт бүх төрлийн ажлыг хийж байжээ. Мөн менежерийнхээ хэлсэн бүхий л зүйлийг хийхгүй бол компани тэднийг хэзээ ч хамаагүй хаядаг байна. 

Дуучид бэлтгэл хийж байхдаа үйлчлэгч шиг л ажилладаг

7 Менежер нь тэднийг сүрдүүлдэг

Заримдаа дуучид гэрээнд тохиролцсоноосоо илүү мөнгө олох нь бий. Энэ үед л гэрээний нөхцлөө арай сайжруулах боломж олддог байна. Гэвч тэдний хүссэнээр гэрээний нөхцлийг тийм ч амар өөрчилдөггүй. 

Нэгэн менежер өөрийнх нь хариуцаж байсан эрэгтэй дуучинг ижил хүйстэн гэдгийг нь олж мэдээд үүнийг нь өөрийнх нь эсрэг ашиглажээ. Тэр дуучныхаа гэрт нууц камер суурилуулж, нэг эрэгтэйд түүнийг өдөхийг даалгаж, мөнгө төлжээ. Үүний дараа менежер нь бичлэгийг эцэг, эхэд нь илгээж, олон нийтэд мэдэгдэхийг хүсэхгүй байвал 500,000$ өгөхийг шаардсан аж. 

Томоохон одуудад ч бас иймэрхүү зүйлс тохиолддог. Алдарт дуучин Пэг Жиён гэрээний нөхцлийг өөрчлөх хүсэлтэй байгаа тухайгаа компанидаа хэлсний дараа түүний эр хүнтэй унтаж буй бичлэгийг нууцаар хийн, олон нийтийн сүлжээгээр цацаж нэр хүндийг нь санаатайгаар унагаж байжээ. 

Менежер нь тэднийг сүрдүүлдэг

8 Авлига бол хэвийн үзэгдэл

Шинэ дуучныхаа дууг телевиз, радиогоор цацахын тулд их хэмжээний авлига өгч, "хүчээр" хит болгодог байна. Өмнөд Солонгост телевизийнхэнд авлига өгөх нь хэвийн үзэгдэл болсон. Авилга өгч байгаад баригдсан компаниуд ч хэргээс тун амархан мултарч чаддаг ажээ. Нэгэн мэргэжилтний тайлбарласнаар, "Авилга өгөх, архинд даах хоёр бараг л адилхан. Бид түншүүдийнхээ занг засахын тулд нэг орой л 7-8 сая төгрөг зарцуулдаг. Харин авилгад 5 сая орчим төгрөг л өгнө." гэжээ. 

Авлига бол хэвийн үзэгдэл

9 Дуучдыг мөшгөдөг шүтэн бишрэгчдэд такси компаниуд тусладаг

Дуучид алдартай болохын тулд менежерээс гадна давах ёстой хамгийн том даваа бол "шүтэн бишрэгчид" юм. Солонгосын шүтэн бишрэгчид дуучдад захиа бичээд зогсохгүй тэдний хаа явсан газар нь дагадаг байна. Энэ маш түгээмэл үзэгдэл байгаад зогсохгүй ингэж дагадаг хүмүүсийг "сасэн" гэж нэрлэдэг байна. Мөн "сасэн"-үүдэд үйлчилдэг тусгай таксинууд ч бий. 

Заримдаа энэ нь хэрээс хэтрэх тохиолдол ч гарч байв. Нэг удаа "Super Junior" хамтлагийнхныг шүтэн бишрэгчид нь машинтай дагаж яваад, тэдний сууж явсан автобусыг нь мөргөж байжээ. Мөн шүтэн бишрэгчид машинаар дагахаас илүү хачин зүйлсийг ч хийдэг. Тэд оддын гэрт нь хулгайгаар орж дотуур өмдийг нь хулгайлах, гадуур явж байхад нь утсыг нь хулгайлахыг оролдох гэх мэт хэргийг хийдэг. Хамгийн хачирхалтай нэгэн үйл явдал бол "JYJ" хамтлагийн фенүүд, тэдэнд сарын тэмдэгний цусаар бичсэн захидлыг удаа дараа илгээж байжээ. 

Дуучдыг мөшгөдөг шүтэн бишрэгчдэд такси компаниуд тусладаг

10 Тэд эсэргүүцэгчдээсээ болж үхэж ч болно

Солонгос оддыг шүтэн бишрэгчдээс нь гадна эсэргүүцэгчид ч чамгүй их зовоодог байна. Тэд дуучдын хийж буй үйлдэл бүрийг шүүмжилэхээс гадна хоол, уух юмыг нь хордуулж байсан тохиолдол ч гарч байжээ. Жишээ нь, дуучин "Tablo", Стэнфродын их сургуульд сурах гэж байгаа тухайгаа хүмүүст мэдэгдсэний дараа түүнийг эсэргүүцэгчид мэдээллийг нь няцаагаад зогсохгүй түүнийг ална хэмээн ихээр сүрдүүлж байжээ. "Tablo" Стэнфордын их сургуульд тэнцсэн бичгээ үзүүлээд ч тэд итгээгүй бөгөөд, олон нийтийн сүлжээгээр түүнийг худалч хэмээн зарлаж, гэр бүлийнхнийг нь утсаар сүрдүүлж байжээ. Тэрээр энэ явдлаас хойш хөгжмийн ертөнцөөс хөндийрсөн төдийгүй, хүүхдэд нь аюул учирч магадгүй хэмээн айдастай явдаг тухайгаа нэгэн ярилцлагандаа дурджээ. 

Тэд эсэргүүцэгчдээсээ болж үхэж ч болно

Юм бүхэн харагдаж байгаа шигээ сайхан байдаггүй...

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()