Эстроген даавар ихсэхэд, бүсгүйчүүдийн биед юу болдог вэ?

Эмэгтэйчүүдийн биед ихээр ялгарах "эстроген" даавар нь тэдний бие мах бодийг хариуцаж байдаг. Харин тус дааврын ялгаруулалт ихэссэн тохиолдолд биед олон төрлийн өвчин, үрэвслийн суурь үндэс тавигддаг аж. Бид өнөөдөр та бүхэндээ бүсгүйчүүдийн биед эстроген даавар ихээр ялгарснаар, чухам юу болдгийг дуулгахаар бэлтгэлээ.

Эстроген даавар ихсэхэд, бүсгүйчүүдийн биед юу болдог вэ?

1 Эстроген даавар ихсэх

Эстроген даавар нь, эмэгтэй хүний биед чухал үүрэг гүйцэтгэдэг билээ. Харин тус дааврын ялгаруулалт ихэссэнээр, хөхний хорт хавдартай болох магадлал нэмэгддэг байна. Эстроген даавар ихсэх нь сүүлийн үед маш түгээмэл болж, охид бүсгүйчүүдийн толгойны өвчин болж хувираад байгаа юм. Таны өдөр тутамдаа хийдэг буруу үйлдэл, кафейны хэт их хэрэглээ, жирэмснээс хамгаалах эмний нөлөөлөл зэргээс үүдэж, тус дааврын хэмжээ ихэсдэг байна. 

Эстроген даавар ихсэх

2 Биед ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?

Таны биед эстроген даавар их хэмжээгээр ялгарч эхэлснээр, элэгний үрэвсэл, үргүйдэл, зулбах, үтрээний мөөгөнцөр, ясны сийрэгжилт, сэтгэл гутрал, цусны бүлэгнэл, бамбай булчирхайн үрэвсэл, хөхний хорт хавдар зэрэг өвчлөлийн бай болж, өвчлөх магадлал харьцангуй өндөр болдог аж. 

Биед ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?

3 Илрэх шинж тэмдэг:

  • Хэвлийгээр хөндүүрлэх
  • Ядаргаанд орох
  • Сэтгэл санаа тавгүйрхэх
  • Нойргүйдэх
  • Мартамхай болно
  • Зан ааш өөрчлөгдөнө
  • Бодисын солилцоо муудна
  • Толгой өвдөнө
  • Бэлгийн дур хүсэл буурна
  • Хөх хөндүүрлэнэ
  • Цусны даралт өснө
  • Үтрээ хуурайшина
  • Сарын тэмдгийг мөчлөг алдагдана

Таны биед эстроген даавар ихээр ялгарсны улмаас, дээрх шинж тэмдгүүд илрэх аж. Хэрэв таны биед дээрх шинжүүд илэрвэл, эмчид хандаж зөвлөгөө аваарай. 

Илрэх шинж тэмдэг:

4 Дааврыг тэнцвэржүүлэх аргууд:

1. Зөв хооллох

Савласан, лаазалсан бүтээгдэхүүнээс татгалзаж, аль болох эрүүл хооллоорой. Шинэхэн ногоо, жимсийг түлхүү хэрэглэж, эрч хүчээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Та байцаа, броколи, бууцай гэхчлэн уургаар баялаг хоол хүнсийг хэрэглэж, их хэмжээний ус ууж байгаарай. 

  • Рөүзмарин
  • Маалингийн тос
  • Омега 3
  • Фолийн хүчил зэргийг биедээ хуримтлуулж, эстроген дааврыг тэнцвэржүүлж болох юм. 

Дааврыг тэнцвэржүүлэх аргууд:

2. Стрессээс ангижрах

Стресс бухимдлаас ангид байх нь хамгийн чухал юм. Эс бөгөөс таны эстроген даавар улам бүр нэмэгдэнэ гэж ойлгоорой. Стресс ихтэй байх нь дааврыг улам бүр өдөөж, нэмэгдүүлдэг байна. Иймд та тархин дахь бодлуудаа цэгцэлж, бухимдлыг өөрөөсөө зайлуулаарай.

3. Давстай усанд хэвтэх

Эстроген даавар ихэссэний үр дүнд магнийн дутагдалд ордог байна. Харин давстай усанд хэвтсэнээр, биед дутагдсан магнийг нөхөж, хэвийн байдалд оруулдаг аж. Мөн энэ нь таны биеийг амрааж, тайвшруулах болно. 

4. Бие цэвэрлэх ундаа бэлтгэж уух

Нимбэг, лайм, жүрж гэх зэрэг исгэлэн жимснүүд нь биеийг цэвэрлэж, хорт бодисыг биеээс хөөж гаргах болно. Та 7 хоногийн турш эдгээр жимсний шүүсийг ууж үр дүнг нь үзээрэй. Өдөрт 1 литр шүүс уух ёстой. Мөн үр дүнг нь хурдан үзэхийг хүсч байвал 7 хоногийн турш орой бүр унтахдаа 2 ширхэг жүрж идэж байгаарай. 

Танд эрүүл энхийг хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()