Кара Делевинь гэж хэн бэ?

Өтгөн хөмсгөө өөрийн нүүр царай болгосон шаргал үст модель бүсгүйг бид сайн мэдэх билээ. Тэрээр 2009 оноос эхлэн загварын салбарт хүч үзэх болсон бөгөөд түүнийхээ хажуугаар жүжиглэх хоббигоо ч мөн орхиогүй юм. Модель бүсгүйн тоглосон хэд хэдэн алдартай уран бүтээлээс харахад түүнийг чамгүй сайн жүжигчин болохыг нь харж болно. Бид энэ удаагийн мэдээллээр та бүхэндээ жүжигчин бүсгүйн тоглосон бас нэгэн шилдэг бүтээлийнх нь тухай сонирхуулахаар бэлтгэлээ.

Кара Делевинь гэж хэн бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Танилцуулга

  • Төрсөн он: 1992/8/12
  • Төрсөн газар: Лондон
  • Өндөр: 173 см
  • Гадаад төрх: Төрөлхийн шар үс болон цэнхэр нүдтэй. Гэхдээ түүний бусдаас ялгагдах онцлог шинж нь түүний өтгөн хар хөмсөг юм. Тэрээр биедээ шивээс хийх дуртай ба одоогоор 26 шивээстэй юм байна.
  • Авьяас чадвар: Тэрээр модель болон жүжиглэхээс гадна гитар болон бөмбөр тоглож, дуулж бүжиглэх чадвартай ба авьяаслаг beatbox-чин гэнэ. Мөн тэрээр найз нар дундаа хамгийн сайн "Call of Duty" тоглогч гэнэ дээ...

Танилцуулга

Тэрээр 2009 оноос моделийн чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2012 оноос хойш кино урлагт хүчээ сорих болжээ. 

Түүний томоохон кино бүтээлүүдээс дурдвал: "Paper town", "Suicide squad", "Life in a year" нарыг нэрлэж болно.

2 Тэсрэлт хийх уран бүтээл

Тэрээр сүүлд, 7 сарын 21-нд нээлтээ хийх  "Валериан ба Мянган Гарагсын Хот" кинонд гол дүрийг бүтээж байгаа бөгөөд түүний киноны карьерт томоохон өсөлтийг авчрах сурагтай байна. Тус кинонд Лаурилайн бүсгүйн дүрд тоглосон бөгөөд энэ зун үзэгчдэд хамгийн их хүлээлтийг үүсгээд байгаа кинонуудын  нэг болоод байна.

Тэсрэлт хийх уран бүтээл

Ийнхүү бид та бүхэндээ модель, жүжигчин бүсгүйн зургуудаас танилцуулж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()