1
Самрын маск
Орц:
- 20 гр самар
- 1 цайны халбага оливийн тос
Бэлдэх арга: Самраа нухаж, оливын тостой холино.
Бэлдсэн маскаа үсэндээ түрхсэний дараа 20-30 минут байлгасны дараа усаар зайлж угаана.
2
Зөгийн бал, өндөгтэй маск
Орц:
- 1 өндөгний шар
- 1 цайны халбага зөгийн бал
- 2 хоолны халбага оливын тос
Бэлтгэх арга: Өндөгний шарыг зөгийн балтай хольсны дараа оливын тосоо нэмнэ.
- Бэлдсэн маскаа үснийхээ бүх хэсэгт түрхэнэ.
- Үснийхээ уганд 3-5 минут орчим массаж хийнэ.
- Үсээ дээш шууж, алчуураар битүү орооно.
- 30 минутын дараа бүлээн усаар угаана.
3
Ногоон маскаар эмчлэх нь:
Орц:
- 25 гр Энэтхэг хенна будаг
- 1 цайны халбага оливын тос
Бэлтгэх арга:
- Хена будгийг буцалж буй усанд 1:3 харьцаатайгаар хийж буцалгаад, оливын тосыг нэмнэ.
- 15 минут сайтар хандалсны дараа хэрэглэхэд бэлэн болно.
Маскийг үсэндээ түрхэж, 30 минут болсны дараа савандахгүйгээр угаана.
4
Тарагтай маск
Орц:
- 100 мл тараг
- 1 өндөгний шар
- 1 хоолны халбага нимбэгний шүүс
Бэлтгэх арга:
Таргандаа өндөгний шар, нимбэгний шүүсийг хийгээд сайтар хутгана.
Маскыг үсэндээ түрхэж, алчуураар битүү боон, 30-40 минутын дараа савандаж угаана.
Танд амжилт хүсье!