Ээ дээ, энэ Хятадууд уу?

Жуулчдын хамгийн ихээр зорин очдог газруудын нэгт БНХАУ зайлшгүй багтдаг билээ. Цахим сүлжээнд Хятад руу хэрхэн аялах, заавал үзэх ёстой газрууд гэх мэт мэдээллүүд арвин байдаг боловч хүмүүсийн заавал мэдэх ёстой зарим нэг хачирхалтай зүйлсийн тухай дурддаггүй байна. Та Хятадад очсон хойноо байнга гайхшрахгүйн тулд эдгээр зүйлсийг мэдэж байх хэрэгтэй юм. 

Ээ дээ, энэ Хятадууд уу?

  • Үндэсний баяр наадмын үеэр тийшээ зүглэх талаар бодсоны ч хэрэггүй! Жилд ховорхон тохиодог баярын амралт бол Хятадуудын хувьд нутагтаа очих цорын ганц боломж юм. Тиймээс энэ үед бүхий л тээврийн хэрэгслүүд тоймгүй их ачаалалтай байдаг байна. 

 

  • Хятадын зургаан том баярын дөрвийнх нь тэмдэглэлт өдөр билгийн тооллоор товлогддог тул жил бүр өөрчлөгддөг. Хэрвээ та Хятад руу аялах өдрөө санаандгүй байдлаар товлосон бол эдгээр 4 баярын аль нэг нь таарч болох эсэхийг сайтар нягтлаарай. 

  • Та Хятадын хаа нэг тийшээ аялахаар төлөвлөсөн бол галт тэрэгний тасалбараа хэдэн сарын өмнө захиалах нь зүйтэй. Учир нь тасалбарын үнэ нь байнга хэлбэлзэж байдаг бөгөөд хэрвээ цагийг нь тулгаж тасалбараа захиалвал хэдэн цагийн турш шалан дээр сууж явах ч магадлалтай гэдгийг санаарай.

 

  • Бас нэг чухал зүйл бол, та галт тэргэнд суухдаа хүртэл тасалбар, бичиг баримт зэргээ нэгд нэгэнгүй шалгуулах хэрэгтэй болдог байна. Тиймээс цагаа сайтар төлөвлөхийг зөвлөе. 

  • Унтлагын галт тэргээр зорчих үед, эхний зогсоолд хүртэл өмнөх хүний хэрэглэж байсан цагаан хэрэглэлийг нь сольдоггүй байна. Та аяллынхаа үеэр уурлаж, бухимдахыг хүсэхгүй байвал үүнийг тоохгүй байхад л болно. 

 

  • Хятадад автобусны буудал хаа сайгүй байдаг учраас та хүссэн газраасаа сууж болно. Гэхдээ ихэнх хотуудад, тухайлбал Шанхайд оройн 10:30 минутанд нийтийн тээврүүд зогсох боловч хямд өртгөөр зорчдог таксинууд их байдаг байна. 

  • Хятадад такси, хоолны газар, зочид буудал гэх мэт газруудад  гарын мөнгө өгдөггүй. Тэдний үйлчилгээ нь хангалттай сайн байсан ч гэсэн тэд танаас гарын мөнгө авах талаар бодохгүй л болов уу. 

 

  • Хэрвээ Хятад хүн таныг оройн зоогонд урьсан л бол хоолны мөнгийг тэд гаргана гэсэн үг. Эсрэгээрээ та тэднийг урьсан бол та хоолны мөнгийг өөрөө төлөх ёстой юм. Мөн Хятадууд ихэнхдээ тогтсон цагт хоолоо иддэг тул энэ үеэр хоолны газруудад ширээ олох нь амаргүй асуудал болдог байна. 

 

  • Тантай хэн ч англиар ярьж чадахгүй гэдэгтэй эвлэрээрэй. Бүр зочид буудалд хүртэл шүү. Мөн Хятад хэлний үгийн хөгийг буруу хэлэхэд л утга нь өөрчлөгддөг тул харилцан ярианы дэвтэр худалдаж авахад мөнгө үрэх гээд хэрэггүй. Үүний оронд цөөн хэдэн ханз сурах, гар утасны аппликейшн ашиглах гэх мэтээр харилцаж болох юм. 

  • Хятадад Фэйсбүүк болон Гүүглийг ашиглах боломжгүй. Мөн "Gmail", "Google Maps", "YouTube" гэх мэт хайлтын хэрэгслүүдийг ашиглахад ч хүндрэлтэй. 

 

  • Бүх зочид буудлуудад гадаад хүн хүлээж авах эрх байдаггүй. Учир нь, хуулийн дагуу зочид буудлууд гадаад иргэдийг хүлээн авахад бүртгэл хийлгэх ёстой байдаг байна. Зочид буудал захиалахдаа "зөвхөн эх газрын Хятадын иргэдийг хүлээн авна" гэсэн бичиг байгаа эсэхийг нягтлаарай. 

 

  • Хятадад онгоц, галт тэрэгний буудал, парк, хоолны газар гэх мэт хаа сайгүй буцалсан ус байдаг. Тиймээс та Хятадын хаана ч байсан халуун цай ууж, гоймон дэвтээж идэх боломжтой юм.

 

  • Хятад хүмүүсийн найрсаг зан нь зам асуух үед хүндрэл учруулна. Учир нь тэд таны асуусан газрыг мэдэхгүй ч гэсэн нэр төрөө авч үлдэхийн тулд заавал зааж өгдөг байна. Тиймээс та аялалд гарахдаа газрын зураг авч явах нь зүйтэй. 

Хятад бол үзэсгэлэнтэй байгалтай, гайхалтай газар хэдий ч аялалд гарахынхаа өмнө сайтар төлөвлөж, бэлтгэхгүй бол таны аяллыг мартагдахааргүй болгох хачирхалтай зүйлс тэнд маш их бий шүү. 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()