1
Даваа гарагт
Та эдгээр зан үйлийг сарын 13-ны өдөр эхлэвэл сайн. Даваа гарагт өдрийн 1 цаг 13 минутанд түрийвчиндээ 13 ширхэг зоос хийгээрэй. 13 ширхэг зоосоо тоолж, түрийвчиндээ хийснийхээ дараа "Бурханаас авсан зүйлийг чөтгөрийн тоо ч үл мэднэ" хэмээх шившлэгийг хэлнэ.
2
Мягмар гарагт
Түрийвчиндээ хуучны зоос хийгээрэй. Зоосны үнэ цэнэ нь чухал биш тул, та өөрт олдсон хуучны зоосыг сонгоорой. Энэ нь таны мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх болно.
3
Лхагва гарагт
Энэ өдөр та мөнгөө ямар нэгэн сайн үйлд зарцуулаарай. Үүнд, найзуудынхаа хүүхдүүдэд амттан авч өгөх, өглөг өгөх, настан буурлуудыг баярлуулах гэх мэт зүйлс байж болно.
4
Пүрэв гарагт
Гэрээсээ гарахын өмнө цаасан мөнгийг 2 гартаа барьж, хөмсөгнийхөө дунд байрлуулаарай. Энэ нь таны дотоод мэлмийг нээж, мөнгөний нэмэлт эх үүсвэр олоход туслах болно.
5
Баасан гарагт
Цаасан дээр " Миний түрийвч бол газар шороо. Газрыг малтсан хэн боловч миний орлогын үүдийг нээж байх болно" гэж бичээд түрийвчиндээ, эсвэл байнга өмсдөг хувцасныхаа халаасанд хийгээрэй.
6
Бямба гарагт
Уяатай, бяцхан хүүдий оёж, зоос болон вандуйн дээр тавин, дотор нь давс хийнэ. Хэсэг хугацааны дараа давсыг асгаснаар та мөнгөний урсгал гэр рүүгээ дуудах болно.
7
Ням гарагт
Жижиг аягыг тавган дээр тавьж, давс хийнгээ: "Үгүйрч хоосрохоос би огтхон ч эмээхгүй байна. Давс уусч алга болдгийн адил ядуу зүдүү байдал ч мөн ор мөргүй арилаг!" гэж хэлээд аяган дэээрээ түрийвчээ тавиад 1 цаг болгоод аваарай.
Та эдгээр зан үйлд чин сэтгэлээсээ итгэн, гүйцэтгэснээр асар их мөнгөний урсгалыг өөртөө чиглүүлэх болно!