1
Аз жаргалгүй буйгаа мэдрэх
Хамгийн эхний бөгөөд чухал шинж тэмдэг бол та аз жаргалгүй, сэтгэлийн дарамттай, гунигтай байх явдал юм. Иймэрхүү харилцааг цаашид үргэлжлүүлэх шалтгаан байгаа эсэхийг та шударгаар нэг бодоод үзээрэй.
Энэ төрлийн харилцааг дуусгавар болгохын давуу тал нь та ганцаардлаас айхаа больж, санхүүгийн хувьд биеэ даан, сэтгэл зүрхээ чөлөөлөх боломж бий болох юм.
2
Ойр, дотно байхаа болих
Хөгжилтэй, илэн далангүй, ичиж, санаа зовохгүй, сул талаа харуулахаас айхгүй байх нь хосуудын харилцаанд байдаг хэвийн үзэгдэл юм. Харин энэ бүхэн эсрэгээрээ байвал та хамтрагчийнхаа талаар дахин нэг бодож үзэх хэрэгтэй болжээ.
3
Хэтэрхий хардаж, сэрдэх
Таны хамтрагч тантай утсаар, цахим шуудангаар харилцаж буй хүмүүсийг, найзуудтайгаа юуны талаар ярьсан зэргийг нэгд нэгэнгүй шалгаах, цахим ертөнц дэх найзуудын чинь мэдээлэл рүү нэвтэрч, хувийн үнэлэмжийг тань үгүй хийн, мөнгөө юунд зарцуулж байгааг чинь хүртэл хянахыг оролдох гэх мэт үйлдлүүдийг гаргаж байвал харилцаанд тань гүн сэв суужээ.
Хоорондоо илэн далангүй байх нь хэвийн асуудал боловч хязгаарыг давснаар хувийн орон зайд халдаж, сэтгэл зүйн дарамтанд оруулах болно.
4
Таныг бусдаас тусгаарлах
Найз нөхөд, гэр бүлийнхнээс тань хөндийрүүлэх, ажил хийхийг хорьж, цагдах гэх мэт үйлдлүүдийг гаргаж байгаа бол энэ нь таныг бие, сэтгэл зүйн хувьд дарамтанд оруулж, санхүүгийн хувьд өөрөөсөө хараат байлгах гэсэн оролдлого юм.
5
Байнга хардаж, сэрдээд байгаа бол
Таны хамтрагч маш хартай, түүнээсээ болж утасны дуудлага, цахим шууданг тань хянах гэх мэт үйлдлүүдийг хийдэг бол энэ нь хайр биш, харин сэтгэл зүйн дарамтыг бий болгож буй явдал юм.
6
Түүний зан ааш, хандлагаас нь болж байнга сэтгэлээр унах
Таны өөрийнхөөрөө байгаа байдал, гадаад үзэмж, гаргаж буй амжилт зэрэг нь түүний хувьд онцгой зүйл биш болсон. Харин түүний энэ хандлагаас болоод та өөртөө итгэх итгэлгүй болж, өөрийгөө жирийн л нэг хүн хэмээн бодож эхэлсэн бол тэр зүгээр л өөртөө итгүүлэх, өөрийгөө хүндлүүлэх гэсэн увайгүй оролдлого гаргаж буй хэрэг юм шүү.
7
Ирээдүйгээ хамтдаа төлөвлөх нь бэрхшээлтэй, эсвэл бүр боломжгүй байх
Бие биедээ итгэж, ирээдүйгээ хамтдаа төлөвлөх нь хэвийн, эрүүл харилцааны шинж юм. Хэрвээ та хайртай хүнтэйгээ хамт ирээдүйгээ төсөөлж, төлөвлөж чадахгүй байгаа бол энэ харилцаа таны амьдралыг сүйрүүлж ч мэднэ.
8
Үргэлж л гол буруутан нь болох
Ямар нэг зүйл буруугаар эргэж, бүтэлгүйтэх үед таны хамтрагч хариуцлагаас зугтаж, биеэ өмөөрөн, таныг буруутай мэт ойлголтыг байнга төрүүлж байвал та өөрийгөө зовоохгүйн тулд энэ харилцааг дуусгах хэрэгтэй.
9
Уураа барьж чадахгүй байх
Хүн болгонд л уураа барьж чадахгүй, гадагш гаргах үе тохиолддог. Гэвч хосуудын харилцаанд энэ нь байж боломгүй үзэгдэл юм. Хэрвээ таны хамтрагч хэрэггүй зүйлд уурлаж, бухимддаг, огцом ааштай бол энэ нь маш аюултай. Уураа барьж чадаагүйгээс сэтгэл санаа, санхүү мөнгөний, биеийн хүчирхийлэл бий болдог.
Харилцаанд тань эдгээр шинж тэмдгүүд илэрсэн бол цаашид тэвчих бус, ухаалгаар шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг санаарай.