1
Хэт өндөр өсгийтэй сандаал
Өдөр тутамдаа үргэлж өмсөх гутлыг аль болох хөлд эвтэйхэн, чийг татуулахгүй байхаар сонгох нь чухал. Харин баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдэд өмсөх гутлаа өндөр өсгийт байлгахад нэг их буруудахгүй.
Учир нь дэгжин хэрнээ өндөр өсгийтэй сандаал нь хөлийг урт, нарийхан харагдуулж, биеийг ч мөн цэгцтэй болгодог. Хэт өндөр өсгийтэй гутлыг өдөрт 4 цагаас дээш өмсөхөд тохиромжгүй тул хөлөө амрааж, холгохоос сэргийлэн наалт наах хэрэгтэй. Та энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
2
Хөлдөө таараагүй сандаал
Хэт томдож холхиносон, эсвэл бүр багадсан гутлыг хэзээ ч битгий сонгоорой. Таны хөл зуны улиралд бага зэрэг хөөх тул түүнийг бодолцож хагас размер томыг авахад гэмгүй. Харин түүнээс томыг авбал хөл хөлрөн гулгаж, шагай мултлах, хөлийг бэртээх аюултай. Хэрэв хөлдөө таарсан гутлыг хэрхэн сонгохоо мэдэхгүй байвал, ЭНД дарж үзнэ үү.
3
Хавтгай, ямар ч улгүй сандаал
Хавчтай хэрнээ ямар ч ул, нэмэлт өндөрлөгөөгүй гутлыг удаан өмсөх нь хөлийн улны хэлбэрийг алдагдуулах, бөөрөнд ирэх доргилтыг нэмэгдүүлэх, биеийг эв хавгүй харагдуулах гэхчлэн сөрөг тал ихтэй. Хэрэв та тус төрлийн гутлыг авахаар сонгосон бол бага зэрэг нэмэлт өсгий, зөөлөн ултай байхаар сонгох хэрэгтэй.
4
Хурууны завсар ордог сандаал
Иймэрхүү төрлийн сандаалыг хэт удаан өмсөж болохгүй. Мөн хэрвээ шинэ сандаал өмсөхөөр бол хурууны салааны хэсгийн бүчийг зөөлөн материалаар бүрж өгөх хэрэгтэй. Эс бөгөөс удаан өмсөхөд таны хөлийг холгох, өвтгөх аюултай.
5
Хэт бариу, олон бүчтэй сандаал
Өдөр тутамдаа иймэрхүү төрлийн гутлыг олон цагаар өмсөхөд хүндрэлтэй байх нь бий. Олон бүчний завсар хөлийн ядам хуруу орж, үрэгдсээр холгож ч мэднэ. Иймд тус төрлийн гутлыг сонгох бол хөлөндөө яг таарсан гутлыг авах хэрэгтэй.
6
Хэт бариу, жижигхэн сандаал
Ялангуяа "баллерина" буюу бидний хэлж заншсанаар чийшгэн гутлыг харж байгаачлан, хэт бариу жижигхэн байхаар сонгох нь хөлийг өвтгөж, тухгүй байдал үүсгэх нь бий. Мөн цусны эргэлтийг хаагдуулан, биеийг тавгүйрүүлж болно.
7
Хэт нарийхан бүчтэй сандаал
Хэт нарийнхэн бүстэй гутал нь арьсанд шигдэж, хөлийг өвтгөж мэднэ. Иймд хэт нарийн, утсан бүчтэй сандаалаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Зөв гутлыг хэрхэн өмссөнөөс бидний эрүүл мэнд шалтгаалах тул та маргаашийнхаа эрүүл мэндийн төлөө илүү сэрэмжтэй байх нь чухал...
Хэрэв та зун өмсөж болохгүй гутлын тухай мэдээллийг үзэхийг хүсвэл ЭНД дарж үзнэ үү.