Диснейн хүүхэлдэйн киноны бидний мэдэхгүй нууцууд

Диснейн кино компани нь сэтгэлд хоногшиж, баяр хөөрийг мэдрүүлэх олон сайхан бүтээлүүдийг бүтээж, бидний мэлмийг мялаадаг билээ. Харин та тэдгээр кинонуудаас давтагдаж гарах дүрүүд, үйл явцын давхцлуудыг анзаарч байсан уу. Тэдгээрийн зарим нь үнэхээр сонирхолтой, тэрчлэн ангайлгамаар зүйлсүүд байх юм. Ингээд Диснейн хүүхэлдэйн киноны нууцуудтай хамтдаа танилцацгаая. 

Диснейн хүүхэлдэйн киноны бидний мэдэхгүй нууцууд

1 "Moana" - 2016 он

Киноны эхлэл хэсэгт, Моана бяцхан охин байхдаа, яст мэлхийг нарнаас хамгаалж, том навч барьж зогсох нь харагддаг. Харин тус хэсэг нь "Lilo and Stitch" киноны бас нэгэн өхөөрдөм хэсэгтэй тун төстэй, бүр адилхан болсон билээ. 

"Moana" - 2016 он

Maуи нь олон амьтны дүрд хувирч, өөрчлөгддөг. Харин нэг удаа өөрчлөгдөхдөө хэн болсныг нь хараачээ! Бидний сайн танил "Frozen" киноны Свейн байгаа биз. 

Моано болон Mауи хоёр Какамора овгийн далайн дээрэмчидтэй таардаг. Харин тэдгээр дээрэмчдийн дунд бусдаас өвөрмөц төрхтэй нэгэн сууж харагдана. Тэрхүү өвөрмөц төрхтэй дээрэмчин нь "Big Hero 6" киноны Бэймакстай тун төстэй харагдаж байгааг биз!

2 "Frozen" - 2013 он

"Big Hero 6" киноны Бэймакс нь "Frozen" кинон дээр ч мөн явж байгаа нь харагдана. Түүний жижгэрүүлсэн хувилбар нь цасан хүн болчихсон, тус кинонд гардаг билээ. 

"Frozen" - 2013 он

Гүнж Аннагийн хажууд харагдах амттан нь "Wreck It Ralph"-ийн нэгээхэн хэсэг болсон тоглоомтой тун ч төстэй харагдаж байна. "Wreck It Ralph" нь "Frozen" киноноос нэг жилийн өмнө нээлтээ хийж байсан билээ. 

3 "Zootopia" - 2016 он

Бид бүхний сайн танил болсон Мики Маусын дүрс, "Zootopia" кинонд хальт үзэгдээд өнгөрдөг болохыг та анзаарч байв уу? Мэдээж энгийн нүдээр үзээд өнгөрөхөд харагдах боломжгүй бөгөөд кино судлаачид үүнийг нарийвчлан үзэж олжээ. 

"Zootopia" - 2016 он

Үнэг Ник нь бяцхан луйварчинг зааны тугалтай ижилхэн хувцаслаж, авч явдаг. Харин тэр тугал нь хүн бүрийн хүүхэд насыг сануулдаг Дамботой ижилхэн харагдахгүй байна гэж үү? 

Диснейн кинонууд нь эртний классик кинонуудаас санаа авч, жижиг хэсэгтээ ашиглах нь бий. Харин "Zootopia" кинон дээр алдарт Загалмайлсан эцэг киноны "Дон Корлеоне"-ий дүрээс санаа авч, нэгээхэн хэсгийг бүтээсэн байдаг. 

4 "Monsters, Inc." - 2001 он

Мангасуудын ертөнц киноны нэгээхэн үзэгдэлд мангас Рандалл хаалга руу үсрэн ордог. Харин тэрхүү орсон хаалганд өхөөрдөм хөөрхөн Немо үзэгдээд өнгөрөх аж.  

"Monsters, Inc." - 2001 он

5 "Ratatouille" - 2007 он

Тогооч залуу, бүсгүй хоёрыг хотын гудамжаар зугаалж байхад, тэдний хажууд хальт үзэгдээд өнгөрөх эрийг та таних уу? Тэр бол "The Incredibles" киноны "Bomb Voyage" бөгөөд үүнийг анзаарч харах хүн тун ховор байдаг. 

"Ratatouille" - 2007 он

Хэрэв та ажигч, гярхай нэгэн бол, үүнийг анзаарсан байж магадгүй. "The Incredibles" киноны лого болсон тэмдэглэгээ нь тогооч залуугийн дотуур өмдний зурагтай тун ижилхэн харагдана. 

6 "Toy Story" - 1995, 1999 болон 2010 он

"Buzz Lightyear"-т хийдэг баттерей нь "Wall-E" кинон дээр гардаг "BnL" корпорацийн логотой ижилхэн байгаа биз. 

"Toy Story" - 1995, 1999 болон 2010 он

Ноён төмсөн толгойтын уншиж байгаа үлгэрт хэн гарч байгааг хараачээ! Хүн бүрийн сайн танил болсон "A Bug’s Life" киног дүрслэн үзүүлсэн нь, үзэгчдэд дотно, дулаахан мэдрэмжийг төрүүлсэн байдаг. 

Льюксо бөмбөг буюу шар дээр улаан одтой ойдог бөмбөг нь тун ч алдартай. Тус бөмбөг нь "Toy Story", "Inside Out", "Monsters University", "The Incredibles" болон өөр маш олон Диснейн кинонуудад гардаг билээ. 

7 Tangled - 2010 он

"Sleeping Beauty" киноны Аврора гүнж нэгэн нууцлаг газарт очиж, ээрүүлийн хурц үзүүрт хуруугаа хатган мөнх нойрсдог билээ. Харин тэрхүү аймшигт ээрүүл "Tangled" киноны гол дүр болох Рапунзелийн өрөөнд харагдах аж.

Tangled - 2010 он

Хэрэв та эдгээрээс өөр киноны давхцал, нууцлаг зүйлсийг мэддэг бол бидэнтэй хуваалцаарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()