Үүнийг уугаад уушги болон хоолойн цэрийг ховхлоорой!

Хамар битүүрэх, хоолой өвдөх, амьсгалахад хүндрэл учрах, хүчтэй ханиалгах зэрэг нь нийтлэг тохиолддог өвчлөлүүд билээ. Эдгээр асуудлууд нь уушгинд цэр бий болсноор үүсдэг байна. Цэр бол хүчтэй ханиалганы үед амьсгалын замын салст бүрхэвчийн доор бий болсон, халдвартай тэмцдэг өтгөн бодис юм. Цэр нь цээж, хоолой дээр ирж хуримтлагдах үед бидний бие түүнийг гадагшлуулахын тулд ханиадаг байна. 

Үүнийг уугаад уушги болон хоолойн цэрийг ховхлоорой!

Нянгийн халдвар болон ханиадны үед уушгинд цэр ихээр хуримтлагддөаг бөгөөд ингэснээр өвчин үүсгэдэг ажээ. Түүнчлэн уушгинд цэр ихээр хуримтлагдах нь халуурах, бие сулрах, хамар шуугитнах, ханиах, амьсгал давхцах нөхцлийг бүрдүүлдэг байна. Хэрвээ цэрийг яаралтай ховхлох арга хэмжээ авахгүй бол мөгөөрсөн хоолойд очин бөглөрч, асуудал үүсгэнэ. Харин энэ бүгдээс зайлсхийх маш хялбар аргыг бид толилуулж байна.

1 Нимбэг, зөгийн бал

Нимбэг, зөгийн балны хольц нь амьсгалын замын үрэвслийг намдааж, тайвшруулна. Зөгийн бал, нимбэг нь нян, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй байгалийн бүтээгдэхүүнүүд юм. Нимбэг нь С витаминаар баялаг тул дархлааны системийг дэмжиж өгдөг билээ. Хольцыг бэлдэхийн тулд:

  • 1 хоолны халбага цэвэр зөгийн бал
  • 2 хоолны халбага нимбэгний шүүс

Бэлтгэх арга:

Орцуудыг аяганд хийж, сайтар хутгана. Энэ маягаар өдөрт 3 удаа тогтмол уувал  халдвартай бүрэн тэмцэж, эдгээнэ. 

Нимбэг, зөгийн бал

2 Цагаан гаа

Цагаан гаа бол гуурсан хоолойг чөлөөлөх, цэр ховхлох болон нянгийн эсрэг үйлчилгээтэй ургамал юм. Энгийн үед ч бас өдөрт 3-4 хэрчмийг, эсвэл цагаан гаатай цай уух нь таныг эрүүл байлгахад туслана. Цагаан гаатай цай бэлтгэх жор:

  • 6-7 хэрчим цагаан гаа
  • 2 аяга ус
  • 1 цайны халбага зөгийн бал 
  • 1 цайны халбага хар перец

Бэлтгэх арга:

Усаа саванд хийж халаан, буцлах үед нь цагаан гаа, хар перецийг нэмнэ. Дараа нь саваа битүү таглаж, 1 минут орчим буцалгасны дараа 5-7 минут зөөлөн гал дээр буцалгана. Цайгаа шүүж аваад, зөгийн балаа хийж хутгаад ууна. Өдөрт 2-3 аяга цагаан гаатай цайг тогтмол ууснаар цэр ховхорч, амьсгалын зам тань чөлөөлөгдөх болно. 

Цагаан гаа

3 Алимны цуу

Алимны цуу ч мөн нянгийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд цэр ховхолж, бие дэх хүчил шүлтийн орчныг тэнцвэржүүлэхэд тусладаг байна. Үүний тулд та өдөр бүр 1 халбага алимны цууг аяга усанд хийж уухад л хангалттай. Мөн цэр ховхлох үед үүгээр хоолойгоо зайлж болно. 

Алимны цуу

4 Нунтаг куркума

Куркума нь найрлагандаа куркумин хэмээх нянтай тэмцэгч бодисыг агуулдаг. Куркумаг амьсгалын замын халдварт өвчний үед хэрэглэхдээ:

  • 1 цайны халбага нунтаг куркума
  • 1/2 цайны халбага давс
  • 1 аяга бүлээн ус

Бэлтгэх арга:

Куркумаг аягатай бүлээн усанд хийж, сайтар хутгасны дараа давсаа хийнэ. Үүгээр өдөрт 3-4 удаа бага багаар хоолойгоо зайлна. Түүнчлэн давстай бүлээн усаар хоолойгоо зайлахад ч бас цэр ховхорно. Бүлээн ус нь хоолойг чийгшүүлж, давс нь нянтай тэмцэх үйлчилгээтэй юм. 

Нунтаг куркума

5 Уураар утах

Уураар утах нь цэр ховхлох хамгийн найдвартай арга юм. Халуун уураар амьсгалах үед хуримтлагдсан цэр сулрах бөгөөд ургамлын хандтай усаар утвал илүү үр дүнтэй байх болно.

  • 1/2 цайны халбага хатаасан розмарин цэцэг 
  • 1/2 цайны халбага ганга
  • 4-5 аяга буцалсан ус

Бэлтгэх арга:

Буцалсан усанд розмарин, гангыг хийж хандлаад, толгой дээгүүрээ алчуур бүтээж утна.

 

Уураар утах

Уушгинд цэр хуримтлагдахаас сэргийлэхийн тулд хамраа тогтмол цэвэрлэж, хүйтэн хоол, шингэн зүйл уухаас зайлсхийх хэрэгтэй. Мөн тамхи татах нь цээж, амьсгалын замын эрхтнүүдийг цочроодог тул тамхинаас гарах нь зөв юм. Биед ялгарч буй цэрийг хэвийн хэмжээнд байлгахын тулд сармис, перецийг хоол хүнсэндээ өргөнөөр хэрэглэн, гэртээ агаар чийгшүүлэгч тавьж, химийн гаралтай, цэвэрлэгээний бодистой харьцахгүй байвал тустай. Хэрвээ хоолойд чинь цэр байгаа бол давстай бүлээн усаар зайлж, асгаж байх хэрэгтэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()