1
Уран зураг, урлагийн бүтээлээр гэрээ чим!
Гэртээ уран зураг, эсвэл хэн нэгний хараанд өртөх өнгөлөг ханын чимэглэлийг өлгөснөөр танай гэрийг илүү тансаг, чамин харагдуулах болно. Ингэхдээ буйдангийн арын хананд том хэмжээтэй зургийг байрлуулж өгөөрэй. Учир нь энэ хэсэгт хүмүүсийн анхаарал илүүтэй төвлөрдөг байна. Хананд жижиг хэмжээтэй зургыг аль болох өлгөхгүй байсан нь дээр...
2
Аль болох дэл сул зүйл тавилгүй, цэвэрхэн байлгах
Замбараагүй, хөглөрсөн эд зүйлс хэзээд гэрийн үзэмжийг унагаж, онцгүй харагдуулдаг. Тиймээс дэл сул зүйлсийг аль болох ил тавилгүй, шүүгээнд юмуу хүний нүднээс далд байхаар цэгцлэн хураагаарай. Ялангуяа жижигхэн байранд их эд хогшил, тавилга хэрэггүй юм.
3
Алтлаг зүйлд төвлөр
Алтлаг өнгө нь эд баялгийг илэрхийлдэг. Тиймээс та гэрийнхээ тавилганд тус өнгийг оруулж өгөх хэрэгтэй. Мэдээж жинхэнэ алтыг тавихгүй тул, үүнтэй ижилхэн харагдахаар гялгар хэрнээ, шаргал өнгийг сонгоорой! Жишээ нь: зургийн жааз, гэрлийн бүрхүүл, кофены ширээ гэх мэт...
4
Цэлгэр, том цонхтой байр сонгох
Та анзаарч байсан бол баян, хөрөнгө чинээтэй айлууд гэрийнхээ цонхонд илүүтэй ач холбогдлыг өгдөг. Тэд том хэрнээ уужим цонх нь эд баялгыг гэрт хуримтуулдаг гэдэгт итгэдэг бөгөөд ингэснээрээ байгальтайгаа ч мөн ойрхон байхыг хичээдэг аж.
5
Геометрийн дүрс бүхий зүйлсийг гэртээ төвлөрүүлэх
Орчин үеийн тавилгын чиг хандлагыг тодорхойлоод байгаа геометрийн дүрс бүхий ханын чимэглэл, тавилгыг гэртээ тавиарай. Энэ нь их энгийн мэт боловч, гэрийг маш сайхан харагдуулдаг. Эсвэл геометрийн дүрс бүхий этгээд ханын цаас, зургийг ч мөн байрлуулж болно шүү дээ.
6
Тавилгынхаа байрлалыг өөрчлөх
Тавилгын байрлал ч мөн маш чухал байдаг. Тиймээс та гэрийнхээ зохион байгуулалт, тавилгын байрлал, өнгө үзэмж, нийлэмж, бусад тавилгатай хэр зохицож байгаа зэргийг харахад гэмгүй юм.
7
Өнгөлөг тавилга эсвэл ханын цаас наах
Гэрийн тавилга бүгд нэг жигд өнгийн байх нь бага зэрэг уйтгартай санагдаж байвал та гэрийнхээ аль нэг хэсэг, эсвэл тавилгыг өвөрмөц, тод өнгөтэй байхаар сонгоорой!
8
Өнгөний зохицлыг анхаарах
Дээр дурдсанчлан гэрийг тансаг, өнгө үзэмжтэй харагдуулахад өнгөны зохицол, нийлэмж чухал байдаг. Мөн гэрийг илүү том зайтай харагдуулахыг хүсвэл ханандаа толь байрлуулах нь зүйтэй. Түүнчлэн жижиг байранд тавилга сонгохоор бол аль болох гэгээлэг өнгийг сонгох хэрэгтэй.
9
Тавилга ханын өнгийг ижилсүүлэх
Таны байр жижиг талбайтай байгаад сүүдэр талдаа цонхтой бол аль болох гэгээлэг өнгийг тавилга, ханын цаасыг сонгох нь чухал. Мөн ингэхдээ тавилга, болон ханын цаасны өнгө ижилхэн, уусалттай байх нь тохиромжтой байдаг.
10
Байгалийн өнгийг оруулж ирэх
Хэрвээ гэрээ тансаг, чамин харагдуулахыг хүсвэл аль болох олон тод өнгийн тавилгыг хослуулах хэрэггүй. Түүний оронд аль болох сонгодог, завсрын, нүцгэн өнгөнүүдээс сонголтоо хийгээрэй.