Махлаг бүсгүйчүүдийг гоолиг харагдуулах 6 арга

Бүсгүй та илүүдэл жинтэй байсан ч, хувцсаа тохируулж өмссөнөөр, илүү туранхай, сайхан харагдаж чадна. Хамгийн гол нь хувцасны сонголт чухал юм. Бид өнөөдөр махлаг бүсгүйчүүддээ зориулан, илүү туранхай харагдахын тулд анхаарах ёстой зүйлсийг дуулгахаар бэлтгэлээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Махлаг бүсгүйчүүдийг гоолиг харагдуулах 6 арга

1. Өөртөө таарсан өмд сонгох

Хэт жижиг, эсвэл бариу өмдийг өмссөнөөр, таны гэдэс унжиж, дээгүүр нь сагаж харагддаг. Мэдээж энэ нь таныг улам бүр махлаг харагдуулах сөрөг талтай. Тиймээс хамгийн гол нь өөртөө таарсан өмдийг сонгож өмсөөрэй.

2. Материал 

Таны сонгосон өмд сунадаг, зөөлхөн материалтай байх ёстойг анхаараарай. Ямар ч суналтгүй өмд нь хэт барьж, тухгүй харагдуулна.

3. Нам суудалтай өмд

Махлаг буюу илүүдэл жинтэй хүмүүст намхан суудалтай өмд тийм ч сайхан зохидоггүй. Харин та үүний оронд өндөр суудалтай өмдийг сонгож, унжсан гэдсээ дарж болох юм. 

4. Өнгө

Өмдний өнгө маг чухал. Та болж өгвөл хар бараан өнгөтэй өмд сонгож, илүү туранхай харагдаарай.

5. Урт

Хэт богино, жижиг өмд нь танд багдсан мэт таагүй харагдах тул, өөртөө таарсан урттай өмдийг сонгох хэрэгтэй. 

6. Халаас, хээ, чимэглэл

Та хээтэй, халаас, гоёл чимэглэл ихтэй өмднөөс татгалзаарай. Үүний оронд цулгуй, хар өнгийн өмдийг сонгож болох юм.

Санамж:

Та өөртөө таарсан өмдийг өмсөж, доогуураа өндөр өсгийтэй гуталтай хослуулаарай. Ингэснээр та илүү туранхай, сайхан биетэй харагдах болно. Бариу өмднийхөө дээгүүр, сул цамц, хүрэм зэргийг тохируудлан өмсөөрэй. 

Бүсгүй танд амжилт хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()