1
"Антидепрессант" болон өвчин намдаагч
"Антидепрессант" буюу сэтгэл гутралын эм, өвчин намдаагчийг хамтад нь хэрэглэж огтхон ч болохгүй. Хүмүүс "антидепрессант" ууж байх үед толгой өвдөх шинж илэрвэл өвчин намдаагч эмийг цуг уудаг нь маш том алдаа юм.
Голландын эмч нарын гаргасан судалгаагаар, энэхүү хоёр эмийг цуг уух нь ходоод гэдсэнд сөрөг нөлөө үзүүлж, цус алддаг байна. Мөн зүрхний цохилт түргэсч, давчдаж эхлэх аж.
2
Ханиадны эм болон харшлын эм
Ихэнх ханиадны эм нь харшлыг дарах үйлчилгээтэй байдаг. Харин харшлыг дарах үйлчилгээтэй бодисыг их хэмжээгээр хуримтлуулах нь аюул дагуулж, биеийг сульдаадаг билээ.
Харшлын эмийг, ханиадны эмтэй хамт ууснаар, гэнэт нойрмоглож, хэт тайвшруулдаг байна. Ялангуяа машин барьж яваа үед, эдгээр эмийг хамт ууж болохгүй.
3
"Антикоагулянт" болон "Аспирин"
Антикоагулянт нь маш хүчтэй эм тул зөвхөн эмчийн заавраар уухыг зөвлөдөг. Энэ нь цусны бүлэгнэлтийг эмчилж, бууруулдаг байна. Харин аспириныг хүмүүс эмчийн жоргүйгээр худалдан авч хэрэглэдэг бөгөөд "антикоагулянт"-тай хамт хэрэглэх нь бий.
Аспирин нь "антикоагулянт"-тай ижил үйлчилгээг үзүүлдэг тул, хамт хэрэглэх нь хэт аюултай бөгөөд дотуур цус алдах нөхцлийг бүрдүүлдэг байна.
4
"Өвчин намдаагч" болон "Тайвшруулах эм"
Өвчин намдаагч болон тайвшруулагч эмийг хамт хэрэглэх нь асар их хор нөлөөтэй юм. Энэ нь зүрхний цохилтыг удаашруулж, үхлийн аюулыг ч учруулж мэдэх аж.
5
"Парацетамол" болон "Опиат"
Эдгээр эмийг хэт их хэмжээгээр хамт хэрэглэх нь асар их аюулыг дагуулж байдаг. Тус эмнүүд нь үзүүлэх нөлөө ижил тул, хамт ууснаар, элгэнд ноцтой хохирол учруулна.
Танд эрүүл энхийг хүсье!