Ийм саванд хэзээ ч битгий ус уугаарай!

Сүүлийн үед дэлгүүр, худалдааны төвүүдээр хуванцар савлагаатай бүтээгдэхүүнүүд олшрох болсон. Тэдгээрээс ус, ундааны савлагаан дээрх тусгай тэмдэглэгээгээр тухайн бүтээгдэхүүнийг хэр хугацаанд хэрэглэж болохыг заасан байдаг байна. Мөн олон дахин ашиглах боломжтой усны сав нь эрүүл мэндийн стандартыг хангаж чаддаггүй бөгөөд түүнд маш их нян хуримтлагддаг аж. Ийнхүү бид та бүхэндээ усны сав ашиглахгүй байх 3 шалтгааныг дуулгая!

Ийм саванд хэзээ ч битгий ус уугаарай!

1 Ямар төрлийн хуванцар саванд химийн нэгдэл ихээр агуулагддаг вэ?

  • Ихэнх хуванцар саванд эрүүл мэндэд хортой, химийн нэгдлүүд ихээр агуулагддаг. Та өөрийн уудаг ус, ундааны савыг хортой, хоргүйг шалгахын тулд савны ёроолд байх тэмдэглэгээг хараарай! Гурвалжин доторх тоо нь тухайн савыг хэдэн удаа ашиглаж болох тоог заадаг бол, түүний доор байрлах "PET" эсвэл "PETE" хэмээх бичиг нь нэг удаагийн хэрэглээнд аюулгүй болохыг харуулдаг байна.
  • Тус төрлийн савыг нарны шууд тусгалтай газарт, мөн машин дотор байлгаснаар савны хорт элемент, доторх шингэнд хүрч, нэг ёсондоо хор болон хувирдаг аж. Мөн та ундаа ус, хуванцар усны сав авахдаа ёроолын тэмдэглэгээг сайтар харах нь зүйтэй. Ингэхдээ гурвалжин доторх тоо "3" эсвэл "7" байвал, доорх бичиг нь "PVC" болон "PC" бол битгий худалдаж аваарай! Ийм тэмдэглэгээтэй савны хор, хоол хүнсэнд орсноор бүх төрлийн хорт хавдрыг үүсгэдэг байна. 

Ямар төрлийн хуванцар саванд химийн нэгдэл ихээр агуулагддаг вэ?

Полиэтилен буюу дахин ашиглаж болох савны дор "2" эсвэл "4", "5" хэмээх тэмдэглэгээнүүд байх бөгөөд мөн  "PP" хэмээх бичиг байдаг байна. Тус төрлийн саванд зөвхөн хүйтэн ус хийх зориулалттай тул, халуун ус хийснээр савны хор шингэнд нэвтрэх болно.  

2 Хуванцар саванд агуулагдах нян

Дахин ашиглах боломжтой хуванцар саванд ус уух нь, ариун цэврийн суултуур доторх усыг уух, мөн нохойн тоглоомыг долоохоос дор байдаг болохыг эрдэмтэд баталжээ. Иймэрхүү сав нь хэзээ ч бүрэн ариутгагддаггүй бөгөөд аюулгүй байдлын стандартыг хангадаггүй аж. Тэдгээр саванд бидний нүдэнд үзэгддэггүй нян, олон хорт элементүүд агуулагддаг. Ялангуяа бид тэдгээр савыг бохир гараараа барих, доторхыг нь усаар зайлах, халуун температурт байлгах нь эрүүл мэндээ өөрсдийн гараар үгүй хийж буйтай ижил байна.

Усны савыг хэрхэн бүрэн ариутгах вэ?

Бүлээн усанд шингэн савангаас бага зэрэг хийж, дээр нь цагаан цуу эсвэл ам ариутгагч шингэнээс хийн, түүнийгээ сайтар угаах хэрэгтэй.

Хуванцар саванд агуулагдах нян

3 Эрүүл мэндэд үзүүлэх нөлөө

Хэдийгээр эдгээр савыг сайтар угааж цэвэрлэн, өдөр тутамдаа хэрэглэсэн ч савны биед үзүүлэх хор нөлөөг багасгахгүй юм. Эдгээр савыг үргэлж хэрэглэх нь элэгний гепатит, цаашлаад олон өвчний үндэс суурийг тавих болно. Ялангуяа хямд үнэтэй, дуураймал бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг хүсье!

Эрүүл мэндэд үзүүлэх нөлөө

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()