1
Жинсэн өмдийг хэрхэн сонгох вэ?
Та жинсэн өмд сонгохдоо, хамгийн түрүүнд гурван зүйлийг харах хэрэгтэй.
1. Суудлын өндөр (өндөр, дунд зэрэг, нам)
2. Хэмжээ - Энэ нь өвдөг болох бэлхүүс хэсгийг хэр барьж байгаагаас хамаарна.
3. Өмдний доод хэсэг - Өвдөгнөөс доош хэсгийг анхаарна.
- Өндөр суудалтай өмд нь ихэвчлэн гоолиг, туранхай охидуудад сайхан харагддаг. Энэ нь хөлийг урт харагдуулах давуу талтай.
- Дундаж суудалтай өмд нь тарган ч биш, туранхай ч биш яг л таарсан биетэй охидод сайхан харагддаг билээ.
- Нам суудалтай өмд нь таныг бага зэрэг махлаг харагдуулах сул талтай. Харин туранхай охидод сайхан харагддаг.
Та нүдэнд туссан өмдөө өмсөж үзэн, толинд сайтар хараарай. Өөрөө өөртэйгээ ярилцах нь хамгийн зөв алхам бөгөөд хөлийг тань хэр урт харагдуулж байгаа эсэх, тэрчлэн биед тухтай байгаа үгүйг ажиглахын хэрэгтэй. Өнгөний сонголтоос хамаарч, өмд таны хөлийг тарган, туранхай харагдуулдаг тул болгоомжтой байгаарай.
Мөн жинсэн өмдийг өмсөж үзэхгүйгээр худалдаж авахдаа, өмдний дээд хэсгийг хүзүүгээрээ ороож үзээрэй. Хэрвээ хоёр үзүүр нь яг нийлж байвал, танд таарна гэсэн үг юм.
2
Жинсэн өмдний төрлүүд
1. Энгийн жинс
Энгийн жинс нь урт байх бөгөөд ямар ч төрлийн гутал дээр зохицдог. Мөн таныг дэгжин харагдуулах бөгөөд энгийн, чөлөөт байдлыг тодотгодог.
2. Бариу жинс
Бие барьсан жинс нь таныг дур булаам, халуухан харагдуулна. Харин та тус төрлийн жинс өмссөн бол заавал өндөр өсгийт өмсөж байгаарай.
3. Өндөр суудалтай, трапец жинс
Энэхүү өмдийг сүүлийн үед охид ихээр сонгож өмсөх болсон бөгөөд загварлаг, дэгжин байдлыг тодотгодог билээ. Таныг илүү өндөр, гоолиг харагдуулах шидтэй. 60-аад онд ид моодонд орж байсан тус загварын өмд нь өнөөдөр эргээд трэнд болж, хүн бүрийн өмсөхийг хүссэн өмд болон хувирчээ.
Танд амжилт хүсье!