Бүсгүйчүүд дасгал хийхдээ юун дээр алддаг вэ?

Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань турах, гоолиг сайхан биетэй болох зорилгоор спорт заалыг ихээр зорих болсон. Мэдээж энэ нь магтууштай хэрэг бөгөөд өөрийн эрүүл мэнд, гоо сайхны төлөө хөлсөө урсгаж байгаа тэднээр бахархахгүй байхын аргагүй. Гэхдээ спорт зааланд хичээллэж байхдаа бүсгүйчүүдийн гаргадаг нийтлэг алдаа гэж байх төдийгүй эдгээрийг засахгүй бол гоо сайхан болоод эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Иймд бүсгүйчүүд чухам ямар алдаа гаргадаг болохыг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. 

Бүсгүйчүүд дасгал хийхдээ юун дээр алддаг вэ?

1 Өдөр бүр хүчний дасгал хийх

Хэдийгээр үр бүтээлтэй дасгал хийсэн ч, таны булчинг ажиллуулах, чангалахад тодорхой цаг хэрэгтэй. Бидний биеийн булчингууд дор хаяж 48 цаг болсны дараа бүрэн амарч, дараагийн ачааллыг авахад бэлэн болдог байна. Иймд та өөрийгөө хэт их шахаж, өдөр бүр хүчний дасгалыг уйгагүй хийх хэрэггүй. Бидэнд их ажилласны дараа амралт хэрэгтэй байдаг шиг булчин ч мөн амарч байж, илүү үр дүн өгч, хөгждөг байна.

Өдөр бүр хүчний дасгал хийх

2 Гантель өргөхөөс эмээдэг

Охидоо, надад итгээрэй! Гантель өргөж дасгал хийснээрээ та яг л "Халк" шиг булчин шөрмөс нь зангирсан нэгэн болчихгүй. Харин ч дасгалаа техниктэйгээр зөв хийж сурснаар, таны бие өв тэгш болох төдийгүй богино хугацаанд ондгор өгзөг, нарийхан бэлхүүстэй болж чадна. Дасгалаа гантельтай хослуулж хийснээр, илүү их илчлэгийг шатааж, үр дүндээ түргэн хүрнэ гэдгийг бүү мартаарай. 

Гантель өргөхөөс эмээдэг

3 Дасгал хийж байхдаа ус уудаггүй

Фитнесс зааланд хичээллэж байгаа хүмүүсийн ихэнх нь хангалттай хэмжээгээр ус уудаггүй. Учир нь дасгал хийж байхад хүмүүсийн уусан ганц балга ус нь түүнд маш их ус уусан гэх мэдрэмжийг төрүүлдэгтэй холбоотой юм. Харин энэ нь буруу бөгөөд маш их эрч хүч, энерги зарцуулан, дасгал хийж байх үед, тухайн хүнд уснаас илүү хэрэгтэй зүйл гэж үгүй. Ус дутагдсанаар бие хямарч, сульдах, стресстэх, толгой эргэх шинжүүд илэрдэг байна.

Дасгал хийж байхдаа ус уудаггүй

4 Кардио, Кардио, Кардио

Кардио бол маш өргөн сэдэв юм. Зарим хүмүүс энэхүү дасгалыг үл тоомсорлож, үр дүн муутай хэмээн бодож болох юм. Учир нь тус дасгал нь ямар нэгэн фитнесс багаж, төхөөрөмж шаардахгүй, ердөө таны биеийн жин дээр тоглолт хийдэг, дасгалын төрөл билээ. Түүнчлэн энэ нь гимнастиктай ижил биеийн тэнцвэрийг олох нь чухал байдаг. Гэвч тус төрлийн дасгалын хэтрүүлэн хийх нь кортизолын түвшинг ихэсгэж, булчингийн эд эсийг задлах хор уршигтай. Иймд та 7 хоногт 3-4 удаа ойролцоогоор 30 минутын хугацаатай хийж байхыг зөвлөе!

Кардио, Кардио, Кардио

5 Дасгал хийгээд л хэвлийгээрээ турна гэж боддог

Та хэвлийн өөхөө шатааж, гоолиг бэлхүүстэй болохын тулд хэр удаан бэлтгэл сургуулилт хийж чадах вэ? Мөн хэвлийгээ багалж боогоод, хичнээн удаа бэлтгэлээ амжилттай дуусгаж болох юм шиг байна? Яагаад ингэж асууж байна вэ гэхээр та хоолны дэглэм баримталж, зарим хүнсийг үгсийн сангаасаа хасаж байж л хүссэн үг дүндээ хүрч чадна. Өчигдөр орой идсэн шарсан гахайн махыг шатаахын тулд хичнээн дасгал хийсэн ч, та үр дүнд хүрч чадахгүй. Үүний тулд та мэргэжилтнүүдээс хооллох дэглэмээ асууж, 7 хоногт 2-3 удаа хэвлийн эрчимжүүлсэн бэлтгэл хийх хэрэгтэй. Мөн хэрэв та зүрх судасны өвчтэй бол бэлтгэл хийхдээ аль болох анхааралтай байх хэрэгтэйг санаж аваарай!

Дасгал хийгээд л хэвлийгээрээ турна гэж боддог

6 Хөлөртлөө дасгал хийдэггүй

Хэрвээ хөлрөх юм бол таны биеэс таагүй үнэр гарна гэж үү? Ийм бодол тээж фитнесс зааланд хичээллэхээр шийдсэн бол та үүнийгээ болих хэрэгтэй. Хөлрөлтийн эсрэг маш олон бүтээгдэхүүн гарсан. Тэдгээр бүтээгдэхүүн нь таны хөлсний үнэрийг анхилуун болгож, бусдын өмнө таагүй сэтгэгдэл төрүүлэхгүй тул үүнд санаагаа чилээгээд хэрэггүй. Харин түүний оронд хичээллэж байхдаа илүү их хөлс гаргахыг л хичээгээрэй. Биеэс гарч байгаа хөлсний дусал бүрийг илүүдэл өөх гээд бодвол яаж байна?

Хөлөртлөө дасгал хийдэггүй

7 Хэт их үнэртэй ус, хөлс дарагч хэрэглэх

Хажууд байгаа нэгний ухааныг балартуулам хурц, хамар цоргим үнэртнийг хэрэглэсэн юм биш биз? Ялангуяа охидын хувьд хөлсний таагүй үнэрийг дарах гэж дуртай үнэртнээ биен дээрээ асгасан мэт ихээр түрхдэг. Ингэснээр та дасгалаа хийж чадахгүй бөгөөд бусдад ч мөн төвөгтэй санагдах болно шүү дээ. Та нэгэнт л шөнийн клубт ирээгүй тул зөөлөн үнэртэй цацлагыг их хөлөрдөг хэсгээрээ багахан түрхэхэд хангалттай.

Хэт их үнэртэй ус, хөлс дарагч хэрэглэх

8 Уураг уух

Хэрэв та дасгалын дараа хоол тэжээлээс хангалттай хэмжээний амин дэм, эрдэс бодисыг нөхөж чаддаггүй бол танд юун түрүүнд уураг уухыг зөвлөж байна. Гэхдээ уургийг дасгалын дараа биш, дасгал хийхээс өмнө ууж байх хэрэгтэйг санаарай. Ингэснээр таны дасгалын үр дүн илэрхий мэдэгдэх болно.

Уураг уух

9 Хэвлийн хоёр талын өөхийг шатаах дасгал хийдэггүй

Гантельтай дасгалын хамгийн сайхан нь юу гээч! Та үүний тусламжтай давхарлаж, нугаларсан харвин, хажуу талаар гарч ирэх хэвлийн илүүдэл өөхнөөсөө сална гэсэн үг юм. Иймд одооноос эхэлж гантелийг дотны нөхрөө болгохыг санал болгож байна!

Хэвлийн хоёр талын өөхийг шатаах дасгал хийдэггүй

Танд амжилт хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()