Алдартай кинонуудын бидний анзаараагүй нууцууд

Энгийн нэг кино яагаад үзэгчдэд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлж, хэзээ ч мартаж чадамгүй дурсамжийг бий болгодог болохыг та мэдэх үү? Үнэн хэрэгтээ энэ нь тэдгээр киноны ард нуугдсан гүн ухааны сургааль хүмүүсийн сэтгэхүйд нөлөөлж байгаагийн илрэл юм. Харин бид та бүхэндээ алдартай киноны ард нуугдсан сонирхолтой зүйлсийг дэлгэж, гайхшралыг тань төрүүлэхээр бэлтгэлээ. 

Алдартай кинонуудын бидний анзаараагүй нууцууд

1 "Mad Max: Fury Road"

Хүмүүс тулаантай, адал явдалт киноны цаад утгыг төдийлөн анхаарч, харж чаддаггүй. Энэхүү киног гүн ухааны нүдээр харах юм бол, бүх дүр нь өөрсдийн шинж чанарыг илтгэж байгаа юм. Тэдний зугтааж байгаа нь "бидний айдас", ногоон байгаль нь "бидний мөрөөдөл", тэдний аялал нь "хувь хүний хувьсал"-ийг харуулсан байдаг. Тийм ч учраас энэхүү киног үзсэний дараа дотоод сэтгэл хөдлөл ил гарч, эрх чөлөөг мэдэрдэг аж. 

"Mad Max: Fury Road"

2 "Schindler’s List"

Энэхүү киноны гол санаа, илэрхийлэхийг зорьсон үзлийг зурагт харагдах улаан пальтотой охиноор дүрслэн үзүүлсэн байна. "Schindler’s List" киноны найруулагч Стивен Спилберг (Steven Spielberg) киноны гол санааг тайлбарлахдаа "АНУ, ЗХУ болон Англи улс нь Еврей хүмүүсийг олноор устгаж байгааг мэдэж байсан. Гэхдээ нэг ч хүн үүний эсрэг юм хийж, үг дуугараагүй, зогсоох гэж оролдоогүй юм. Тиймээс энэхүү улаан пальтотой охиноор тэр үед урссан их цус, хүмүүсийн харсан ч, хараагүй мэт өнгөрсөн аймшигт явдлыг дүрсэлсэн" хэмээжээ. 

"Schindler’s List"

3 "Interstellar"

Хэрвээ та анзаарч байсан бол, энэхүү кинонд гол 2 өнгө байдаг. Эхний өнгө бол цэнхэр бөгөөд энэ нь мөнх хөх тэнгэрийг бэлгэддэг, харин хоёр дахь өнгө болох элсэн шаргал нь газар шороо, цаг хугацааг илэрхийлдэг байна. Кино бүхэлдээ төсөөллийн ертөнц бөгөөд диваажин, тэмцэл, аврал эрсэн үзэгдэл нь зохиомол зүйлс юм. Зөвхөн киноны гол дүрүүд эгэл жирийн хүмүүс ба энэ нь үзэгчдэд гүн сэтгэгдэл төрүүлдэг аж. 

"Interstellar"

4 "Shutter Island"

Найруулагч, киноны эхлэл хэсгээс л гол дүрийн баатрыг сэтгэц мэдрэлийн өвчтэй нэгэн болохыг ойлгуулахыг хичээж байжээ. Мөрдөгчийг өрөөнд байгаа гав, цагдаагийн гаргаж байгаа чухал царай, сувилагчийн өвөрмөц төрх, хадагтай Кернсийн эв муутай хөдөлгөөн зэрэг нь гол дүрийн баатрыг өвчтэй нэгэн болохыг үзэгчдэд ойлгуулах гэсэн санаа, өнгөц хэсэг байсан юм. Киноны төгсгөлд гол дүрийн баатар өөрийгөө өвчтэй нэгэн болохыг ойлгосон боловч, хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй билээ. 

"Shutter Island"

5 "Mr. Nobody"

"Дэлхий дээрх бүх зүйлс өөр хоорондоо харилцан адилгүй байх боловч, илэрхийлэх утга нь нэг байдаг" хэмээн киноны гол дүр болох Немо хэлдэг. Немо бол өвөрмөц, цор ганц нэгэн бөгөөд өөрийн амьдралд гарч ирэх сонголт бүрийг хардаг аж. Түүний ээжтэйгээ хамт амьдрах хүсэл нь сэтгэл хөдлөл, аавтайгаа хамт амьдрах хүсэл нь үзэл бодол, зөв гэх хандлага дээр суурилах ба эцэст нь тэрээр 3 дахь сонголт буюу өөрөө бүхнийг шийдвэрлэх, хувь хүн байхыг илүүд үздэг билээ. Найруулагч энэхүү бүтээлээр хүн болгон тархи эсвэл зүрхээрээ шийдвэр гаргах гэж хичээдэг ч, энэ нь хамгийн хэцүү байдаг тул, гурав дахь замыг сонгодог гэх үзэл бодлыг ойлгуулахыг хичээсэн байна. 

"Mr. Nobody"

6 "Black Swan"

Хүмүүс энэхүү уран бүтээлийг Нина гэх бүсгүйн "Шизофрен"-ий өвчний тухай өгүүлсэн хэмээн ташаа ойлгодог. Гэвч үнэн хэрэгтээ, тус кино нь урлаг гэдгийг тод томруунаар гаргаж чадсан билээ. Урлаг нь хоёр талтай байдаг бөгөөд үүнийг бүтээгч болон сүйтгэгч гэж ангилна. Харин төгс, өөлөх зүйлгүй бүтээл нь энэхүү хоёр зүйлийн нэгдлээс бүрддэг болохыг "Black Swan" киноноос харж болох юм. Мөн тус киноны гол дүрийн бүсгүйн сэтгэл зүйг "Birdman" хэмээх киноны залуугийнхтай ижил хэмээн тайлбарлах хүмүүс цөөнгүй.

"Black Swan"

7 "The Neon Demon"

Анализ хийхгүйгээр энэхүү киног ойлгох боломжгүй юм. Неон чөтгөр бол бидний хүсч байгаа зүйлийн бараан тал бөгөөд гол дүрийн охин бол гоо үзэсгэлэнгийн туйл аж. Энэхүү киноны илтгэх гэсэн гол санаа бол загварын ертөнц болон гоо үзэсгэлэн нь бидний амьдралд орж ирж байгаа цоо шинэ урсгал, харин тайзны алхаа, өөрийгөө таниулах нь үүнийг хүчтэй болгох зэвсэг юм. 

"The Neon Demon"

8 "The Walking Dead"

Хүн бүхний үзэх дуртай "The Walking Dead" цуврал нь өөртөө хачирхалтай нууцыг агуулж байдаг. Энэхүү уран бүтээл нь хүн төрөлхтний түүхэн дэх улс төрийн хэв шинжүүдийг багтаасан байдаг төдийгүй боолчлолын үеэс, ардчилал хүртэлх бүх үеийг дүрүүдээр төлөөлүүлэн харуулдаг. Цувралын шинэ ангиуд гарах бүрт үзэгчид өөр өөр нийгмээр аялдаг байна. 

"The Walking Dead"

9 "Split"

Киноны төгсгөлийн 20 секунд "Unbreakable" киноноос санаа авч үргэлжилдэг. Энэ нь бүх үйл явдлыг тэр чигээр нь эргүүлдэг бөгөөд комик номон дээр гарах супер баатрууд сүүлд нь хувирдагтай адил төстэй болгосон билээ. "Split" киноны гол дүрийн баатар нь зүгээр ч нэг сэтгэл мэдрэлийн өвчтөн биш, сүүлдээ харин ч супер баатар болж хувирдаг юм. 

"Split"

10 "Fight Club"

Киноны гол дүрүүд болох Марла болон Тайлер нь хоорондоо маш адилхан. Тэд адил тамхи татдаг, ижилхэн хувцас өмсөж, бөгж зүүдэг, бас үсний засалт нь ч төстэй билээ. Харин Марла нь киноны бас нэгэн гол дүр болох өгүүлэгчтэй ч мөн адил тал олон билээ. Тэд адилхан зочид буудалд амьдардаг, хувцсаа зэрэг сольдог, нэг дугуйланд явдаг, адилхан асуудалтай. Нэг ёсондоо Марла бол гол зангилаа бөгөөд Тайлерын гадаад төрх байдлыг, өгүүлэгчийн дотоод зан чанар, ерөнхий байдлыг өөртөө нэгтгэсэн билээ. Харин одоо та үүнийг уншсаны дараа киногоо ахин нэг үзээрэй. 

"Fight Club"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()