Хэрхэн дур булаам өгзөгтэй болох вэ?

Сүүлийн үед өргөн тааз, нарийн бэлхүүстэй охид бүсгүйчүүд моодонд орж, эрчүүдийн зүрхийг булгилуулах болсон билээ. Тиймдээ ч эмэгтэй хүн бүр хэлбэрлэг, сайхан өгзөгтэй болох гэж хичээж байгаа гэхэд хилсдэхгүй. Харин өнөөдөр бид нийт охид бүсгүйчүүддээ зориулан өгзгийг сайхан хэлбэртэй болгох дасгал болон хооллолтуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хэрхэн дур булаам өгзөгтэй болох вэ?

1 Гол зарчмууд

Ямар ч дасгал хөдөлгөөн хийхгүйгээр, өгзгөө томруулах боломжгүй. Та үндсэн 2 зарчмыг баримталснаар, өгзгөө томруулж чадна.

  • Дасгал хөдөлгөөн
  • Дасгалын дараах, уураг шим тэжээл

Дасгал хийсний дараа, өгзөгний булчин чангарч, томорч эхэлдэг. Харин энэ үед та зөв хоол хүнсийг тохируулж хэрэглэснээр, өгзгөө илүү том хэлбэрлэг болгох боломжтой. 

Энгийн дүрэм: Хэрвээ та жингээ нэмэгдүүлэхийг хүсвэл, илүү их хоол ид. Харин өгзгөө томруулахыг хүсвэл хоолоо тохируулж, зөвийг нь сонгож ид.

Та өдөрт 3-4 зүсэм жимс идэж байх хэрэгтэй. 

Гол зарчмууд

2 Уураг

Та өгзөгний дасгал хийсний дараа уургаар баялаг шейк ууж байгаарай. 

Мөн туна загас, өндөг, цацагт хяруул, тахиа, шош, бяслаг, мах, загас зэрэг уургаар баялаг хоол хүнсийг сонгон хэрэглээрэй. Харин эдгээр хүнсийг шарж, хуурч хэрэглэхээс татгалзахыг зөвлөе. 

Уураг

3 Нүүрс ус

Цагаан талх, гоймон зэргээс татгалзах хэрэгтэй. Үүний оронд бор будаа, самар, овъёос, бүхэл үрийн талх, амтат төмс гэх хүнсийг хэрэглээрэй. Энэ нь таны өгзгийг томруулахад онцгой тусыг хүргэх болно. 

Нүүрс ус

4 Өөх тос

Өөх тос нь муу болон сайн гэсэн хоёр төрөлтэй байдаг. Харин та сайн өөх тосыг биедээ хуримтлуулснаар, эерэг нөлөө үзүүлэх болно. Та загасны тос, оливын тос, бүйлсэн самар, хушги, самарны тос зэргийг идэж хэрэглээрэй. Энэ нь таны булчин томроход туслахаас гадна тураах давхар нөлөөтэй. 

Өөх тос

5 Хүнсний ногоо

Антиоксиндантаар баялаг хүнсний ногоо болох брокколи, бууцай, баацай, буржгар байцааг сонго хэрэглэж болно. Эдгээр ногоо нь мөн л таны эрүүл мэндэд онц сайнаар нөлөөлж, тураах төдийгүй өгзгөө хэлбэрлэг болгоход тустай. 

Хүнсний ногоо

6 Дасгал

Та дасгал хийлгүйгээр сайхан өгзөгтэй болно гэж саналгүйг дээр дурдсан. Тэгвэл та суулт, гүүрэн дасгал, хайчин суулт гэх 3 дасгалыг хийж, өгзгөө хэлбэрлэг, том болгох боломжтой.

Хайчин суулт: 

Нуруугаа цэх болгож зогсоно. Нэг хөлөө урагш хол зайтай тавьж, нугалж суух бөгөөд нөгөө хөлөө арагш болгож, сунгана. Урагш болгосон хөлөө 90 градусын өнцөг үүсгэх хэрэгтэй. Энэхүү дасгалыг хоёр хөл дээрээ ээлжлэн хийгээрэй.

Гүүрэн дасгал:

Дээш харан хэвтэж, хоёр хөлөө нугална. Энэ байрлалаас гуя хэсгээ дээш өргөж, барих аж. Харин одоо нэг хөлөө дээш өргөж, 2 секунд барих юм. Ингэж хоёр хөлөө ээлжлэн дасгалаа хийснээр өгзөг чангарч, гуяны илүүдэл өөх хайлдаг байна.

Скуат: 

Мэдээж скуат бол сайхан өгзөгтэй болох гол түлхүүр байдаг. Харин зүгээр нэг скуат хийх бус үсэрч хийх нь үр дүнг нь түргэн хугацаанд үзүүлэхээс гадна тураадаг шидтэй. Ингэдээ хоёр хөлөндөө мөрний хэмжээтэй зай авч 90 градусын өнцөг гаргаж, доош сууж, дараа нь дээш үсэрнэ. 

Дасгал

Танд амжилт хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()