1
Биед хорт бодис хуримтлагдсаны шинж тэмдэг
- Арьс хуурайшиж, гэмтэх
- Жин нэмэх
- Толгой өвдөх
- Хоол боловсруулах систем доголдох
- Үе мөчөөр өвдөх
- Дотор эвгүйрхэх
Эдгээр шинж тэмдэг нь таны биед хорт бодисууд хуралдаж, байх ёстой хэмжээнээс хэтэрсэн болохыг илтгэж байгаа юм. Цаашлаад энэ нь сэтгэл санааг тавгүйтүүлж, стресст оруулдаг байна.
2
Биеэс хэрхэн хорт бодисыг гадагшлуулах вэ?
Та биеэс хорт бодисыг гадагшлуулахын тулд хоол хүнсэндээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ялангуяа хүчил ихтэй хоол хүнс болох цагаан гурил, сүү, кофе, хар цай, бяслаг, мах, согтууруулах ундаа, түргэн хоол, амттан зэргээс аль болох татгалзаарай.
Мөн та биеэс хорт бодис гадагшлуулах алхмаа эхлүүлэхээс 2 хоногийн өмнө жимс, ногоог түлхүү хэрэглэж, хоол боловсруулах системийг дэмжихийг зөвлөж байна.
Та 1-2 долоо хоногийн турш хорт бодис гадагшлуулах дэглэмийг баримталж, биеэ эрүүлжүүлэх хэрэгтэй. Энэ нь биеийн эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй, сэтгэл зүйд нөлөөлж, стресс бухимдлыг бууруулна.
Ингээд та эхний өдрөөс ус болон ургамлын цай ууж, зөвхөн органик хоол хүнсийг хэрэглээрэй. Ингэхдээ хэт их идэхгүй байх тал дээр анхаарлаа хандуулаарай. Ингэснээр хоол боловсруулах үйл ажиллагаа, бодисын солилцоо сайжирч, биеэс хорт бодисууд гадагшлах болно.
3
Дотоод эрхтнийг цэвэрлэх хоол хүнс
1. Бөөр
Та бөөрөө цэвэрлэхийн тулд их хэмжээний жимсний шүүс уух хэрэгтэй. Мэдээж энэ нь цэвэр жимсний шүүс байх шаардлагатай юм. Мөн яншуй, байцаа, цагаан гаа, куркума, хулуу зэргийг өдөр тутмын хоолондоо хэрэглээрэй.
2. Гэдэс дотор
Гэдэс дотрыг цэвэрлэх нь богино хугацааг шаарддаг байна. Та бууцай, бруссель буюу одой байцаа, сармис, жимс, нимбэг, алимны цуу, авокадо, брокколи, ногоон цай зэргийг өдөр тутамдаа хэрэглэж, гэдсээ цэвэрлээрэй.
3. Элэг
Биеийн хамгийн чухал эрхтний нэг болох элэг нь амархан гэмтэж, үйл ажиллагаа нь алдагддаг. Ялангуяа архи, согтууруулах ундаа ихээр хэрэглэдэг хүмүүсийн элэг муудаж, ажиллагаа нь алдагддаг байна. Харин та элгээ цэвэрлэхийн тулд сармис, бэрсүүт жүрж, хүрэн манжин, лууван, ногоон цай, авокадо, алим, гурвалжин будаа, брокколи, нимбэг, лайм жимс, хушги, куркума, төрөл бүрийн ногоон өнгөтэй ногоог хэрэглэж болох юм.
4. Нойр булчирхай
Та нойр булчирхайгаа цэвэрлэхийн тулд, нимбэг, киви, ханборгоцой, папаяа жимсний шүүсийг ууж байх хэрэгтэй. Мөн В витаминаар баялаг ногоон навчтай хүнсний ногоог хэрэглэж байх ёстойгоос гадна халуун шүршүүрт орж, стресс бухимдал, ядаргааг тайлж байгаарай.
Танд эрүүл энхийг хүсье!