Хүссэн асуултаа асуугаад хүснэгтээс хамгийн түрүүнд харсан тоотой хуудсаа нээж хариултаа аваарай!

Хүссэн асуултаа асуугаад хүснэгтээс хамгийн түрүүнд харсан тоотой хуудсаа нээж хариултаа аваарай!

Энэхүү сонжоогоор та сонжихын тулд эхлээд нүдээ аньж, мэдэхийг хүсч буй асуултаа өөрөөсөө асуугаарай. Дараа нь дээрх хүснэгтэд бичигдсэн тоонуудыг ажиглаж, өөрт таалагдсан тоогоо сонгон, харгалзах тайлбараас асуултынхаа хариултыг олж мэдэх боломжтой юм.

*

*

*

*

*

*

*

*

*

*

1. Та зөв газраа, зөв хүмүүстэйгээ цуг байж чадвал, өөрийнхөө мөн чанарыг таньж мэдэх болно. 

2. Удахгүй хүсч буй материаллаг эд зүйлээ өөрийн болгож чадна. Гэвч ингэхийн тулд боломжийг бүү алд.

3. Хянуур, болгоомжтой байхгүй бол, үнэ цэнэтэй зүйлээ алдах эрсдэлтэй байна.

4. Амжилт таниас хол байна. Гэвч хүсэл тэмүүлэлтэй, тэвчээртэй байж чадвал, амжилтанд хүрч магадгүй.

5. Хэцүү нөхцөл байдал таныг угтах нь... Саад бэрхшээлийн шуурга эргэн тойрныг тань нөмрөөд авбал бүү гайхаарай.

6. Материаллаг эд зүйлсээр хангалуун байна.

7. Ганцаараа хэзээ ч амжилтанд хүрэхгүй гэдгийг ойлго. Бусдын тусламжийг авч чадвал, амжилтанд хүрэхэд ойрхон байна.

8. Төлөвлөгөө тань нурж мэдэх юм. Гэвч бүү шантраарай.

9. Ойрын хугацаанд танд аз тохиох нь юу л бол... Уур тань хүрээд байвал, түүнийг хорих хэрэггүй. Тайвшрах арга зам хай.

10. Богино хугацаанд их зүйлийг амжуулах амаргүй. Гэхдээ хэрэв та хүсвэл, боломжгүй зүйл гэж үгүй.

11. Бүх зүйл таниас шалтгаална. Та залхуурлыг ялан дийлж чадах аваас хүссэн бүхнээ өөрийн болгож чадна.

12. Боловсролдоо анхаарч, эрдэм мэдлэгээ улам хөгжүүлээрэй.

13. Яарах хэрэггүй. Бүх зүйл жам ёсоороо өрнөх болно.

14. Замд тань саад бэрхшээл гарч ирнэ. Гэхдээ даван туулах арга зам олдож л таараа.

15. Өөрийгөө хүрээлэн буй орчны хүмүүсийн жинхэнэ мөн чанарыг эхлээд таних хэрэгтэйг анхаараарай.

16. Амралтаа умартан хичээж чадвал, эцсийн үр дүндээ та амжилтанд хүрч чадна.

17. Стресстэж бухимдаад байлгүй, гарах гарц олохдоо анхаарлаа төвлөрүүл.

18. Өдөр тутмын зориултуудаа хэрэгжүүлэхийг хичээгээрэй.

19. Өөрийгөө хөгжүүлж, шинэ зүйл туршиж үзэхээс хэзээ ч бүү хойш суугаарай.

20. Өмнөө тавьсан зорилготой байж, түүндээ хүрэхээр хичээх хэрэгтэй. Ингэж чадвал, амьдрал таныг эрч хүчээр сэлбэх юм.

21. Бусадтай элэгсэг дотно харилцаж, өөрийн гэсэн хүрээллийг бий болго.

22. Хуучинсаг бодлоо мартаж үз. Одоо цаг үе өөр болсон.

23. Удаан хугацааны турш бодож, төлөвлөсөн зүйл тань ойрын хугацаанд биелэх магадлалтай байна.

24. Боловсролдоо анхаарах цаг нэгэнт иржээ.

25. Танд яг одоо амралт юу юунаас илүү их хэрэгтэй. 

26. Амжилтанд хүрэхийн тулд бусадтай эелдэг, хүлцэнгүй харилц.

27. Бусдыг уучилж, дахин боломж олгоод үзэхэд гэмгүй.

28. Та өөрийнхөө эрх чөлөөг хааж, боогдуулаад байгаа учраас олон нийтээс ангид үлдээд байна.

29. Зорилгоо тодорхойлж, амжилт өөд тэмүүлэх хэрэгтэй.

30. Олон хүн амжилтанд тань атаархах болно. Гэвч тэднийг тоох хэрэггүй.

31. Биеэ даасан, санаачилгатай бай. Эдгээр чанарууд танд амжилтын түлхүүрийг гартаа атгахад тань туслана.

32. Та удахгүй маш таатай мэдээ сонсох болно. 

33. Хэр хөдөлмөрлөж чадна, төдий чинээ ашиг олох боломжтой болохыг анхаарна уу.

34. Үргэлж төлөвлөгөөтэй амьдрахыг чухалчлаарай.

35. Хэт их мөнгө үрэхээс сэрэмжтэй байгаарай.

36. Бүх зүйл учиртай байдаг учраас заримдаа тайван, хүлээцтэй байхад гэмгүй.

37. Аз жаргал таныг угтан ирж байна.

38. Хүсэл мөрөөдлөө эрт оройгүй биелүүлэх болно.

39. Амьдралын дүрэм журмыг мөрдлөгө болгож чадвал, хүссэн бүхнээ өөрийн болгож чадна.

40. Хийж байгаа зүйлдээ итгэ. Тэгвэл байх ёстой газраа очих болно.

41. Яг одоо танд юм бүхэн хэцүү санагдаж байгаа ч гэсэн, удахгүй бүх зүйл хэвэндээ орно гэдэгт итгээрэй.

42. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрдөг гэдгийг хэзээ ч бүү март.

43. Сайхан үйл явдлууд танд ар араасаа тохиолдох болно.

44. Таны амьдралд баяр хөөр авчрах хүмүүс гарч ирнэ.

45. Ойрын ирээдүйд тань аз жаргал мэдрүүлсэн үйл явдал тохиох болно.

46. Танд олон саад бэрхшээлүүд тохиолдох нь.

47. Бэрхшээлтэй зүйлс багагүй учрах болохоор эртнээс сэтгэлийн тэнхээтэй байгаарай.

48. Сэжиглэж байсан зүйлс тань үнэн болох нь тогтоогдоно.

49. Төвөгтэй асуудлаас мултрах арга зам олдоход бэрх байх болов уу. Болгоомжтой байгаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()