Таны шалтгаангүйгээр тураад байгаа нь ийм учиртай!

Та өмнө нь турах гэж хичнээн хичээсэн ч чадахгүй байсан хэрнээ, огцом жин хасч эхэлсэн бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь шалтгаангүйгээр их хэмжээний жин хасах нь эрүүл мэндийн асуудалтай болсны шинж байж болох юм. Бид та бүхэндээ их хэмжээгээр жин хаях нь ямар учиртай болохыг дуулгахаар бэлтгэлээ. 

Таны шалтгаангүйгээр тураад байгаа нь ийм учиртай!

1 Чихрийн шижин

Шалтгаангүйгээр жин хасч байгаагийн нэгээхэн шалтгаан нь чихрийн шижин юм. Цусан дахь сахарын хэмжээ өсч, инсулины хэмжээ буурах бөгөөд цаашлаад зүрхний үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлдөг байна. 

Нойр булчирхай нь "инсулин" хэмээх дааврыг ялгаруулж чадахгүй болсон нөхцөлд юм уу, эсвэл боловсорсон "инсулин" биеийн бусад эсүүдэд нөлөөлж чадахаа больсон үед хүн чихрийн шижин өвчнөөр өвчилдөг. Харин энэ үед биеийн бүх эрч хүчийг сорж, огцом тураадаг аж. 

Чихрийн шижин өвчний үед:

  • Цангах
  • Ойр ойрхон шээх
  • Өлсөх
  • Ядарч сульдах
  • Хөлрөх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

Чихрийн шижин

2 Бамбайн хордлого

Бамбайн хордлого өвчний үед огцом турж, жин буурдаг байна. Энэ нь цусан дахь бамбай булчирхайн даавар троксины хэмжээ буурч, эрч хүчийг багасган, их хэмжээгээр тураадаг. 

Бамбайн хордлогын үед:

  • Хөлрөх
  • Уурлах, бухимдах
  • Их эмзэг болох
  • Нүд бүлтгэр болох
  • Хүндрэх үед нүд товойх
  • Бамбай томрох зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Бамбайн хордлого

3 Гэдэсний шархлаа

Гэдэсний шархлаа өвчнөөр шаналдаг хүмүүс огцом жин хасч эхэлдэг байна. Энэ нь хоолны дуршлыг бууруулж, хоол боловсруулах системийн үйл ажиллагааг алдагдуулдаг. 

Тус өвчний үед дотор муухайрах, бөөлжих, цээжээр хатгуулах, багахан хоол идсэний дараа цадсан мэт мэдрэмж төрүүлэх зэрэг шинжүүдээр илэрдэг аж. Эдгээр шалтгааны улмаас жин огцом буурч болно. 

Гэдэсний шархлаа

4 Шимэгч хорхойтой болох

Таны биед шимэгч хорхой байгаа тохиолдолд, хоолны дуршил нэмэгдэж, өмнөхөөсөө илүү их хоолыг идэх болно. Гэсэн хэдий ч, таны биед орж ирсэн хоолны аль сайныг нь шимэгч хорхой авч, огцом жинг бууруулдаг байна. 

Биед шимэгч хорхой байгаа үед илрэх шинж тэмдэг:

  • Дотор муухайрах
  • Сульдах
  • Суулгах
  • Хэвлий хэсгээр өвдөх
  • Хоолны дуршил буурах
  • Ядаргаанд орох
  • Жин хасах
  • Витамин, эрдсийн дутагдалд орох
  • Бие загатнах

Шимэгч хорхойтой болох

5 Сэтгэл гутрал

Магадгүй танд хачирхалтай сонсогдож мэдэх ч гэлээ, сэтгэл гутралаас болж та гэнэт турж, жин хасч мэднэ. Уур бухимдал, сэтгэл гутрал нь таны өдөр тутмын амьдралд нөлөөлж, хоолны дуршлыг бууруулдаг байна. Үүнээс үүдэж, огцом жин хасч, нүднээс гартлаа турж, цонхийх нь бий.

Сэтгэл гутралын үед илрэх шинж тэмдэг:

  • Нойргүйдэх
  • Сөрөг бодлууд толгойд дүүрэх
  • Итгэл найдвараа алдах
  • Дотор давчдах
  • Жин буурах
  • Хоолонд дургүй болох
  • Амархан бухимдах

Сэтгэл гутрал

6 Хорт хавдар

Тайлбарлах аргагүй, буюу шалтгаангүйгээр турах нь хорт хавдрын нэгээхэн шинж тэмдэг байж болох юм. Ихэвчлэн түрүү булчирхай, хөх, уушги, бүдүүн гэдэс, нойр булчирхай, өндгөвчний хорт хавдрын үед жин буурдаг.

Хорт хавдар нь биеэр хурдан тархаж, хоолны дуршлыг бууруулж, хоол болосвруулах системийг удаашруулдаг. Мөн хичнээн их хоол идсэн ч огт таргалуулдаггүй байна. Бие ядарч, сульдахын хэрээр жин буурч, огцом турна.

Хорт хавдрын шинж тэмдэг:

  • Дотор муухайрах
  • Бөөлжих
  • Хоолны дуршил буурах

Мөн ямар төрлийн хавдар гэдгээс хамаарч, өөр өөр шинж тэмдгүүд илэрнэ. 

Хорт хавдар

7 Кроны өвчин

Кроны өвчин гэдэг нь ходоод гэдэсний замын архаг үрэвсэлт өвчин бөгөөд ихэвчлэн цутгалан гэдэс болон бүдүүн гэдэсний дээд хэсэг өвчилдөг байна. Хоолны дуршил буурч, ойр ойрхон суулгаснаас болж, жин ихээр буурах бөгөөд хичнээн их хоол идсэн ч, огт жин нэмдэггүй аж.

Хоол боловсруулах систем доголдож, дотор муухайрах шинж тэмдгүүд тогтмол илэрнэ.

Кроны өвчний үед илрэх шинж тэмдэг:

  • Дотор муухайрах
  • Халуурах
  • Хэвлий хэсгээр өвдөх
  • Бөөлжих
  • Суулгах
  • Хоолонд дургүй болох

Кроны өвчин

8 Сүрьеэ

Сүрьеэ нь ихэнх тохиолдолд уушгийг өвчлүүлэх ч гэлээ, биеийн аль ч эрхтэнг гэмтээж болно. Амьсгалын замаар халдварладаг тус өвчний тухайд хоолны дуршлыг бууруулж, жинг огцом хасдаг. Тус өвчнөөр өвчилсөн хүн ядарсан, өвдсөн царайтай харагддаг тул танихад хялбар юм.

Сүрьеэ өвчний үед илрэх шинж тэмдэг:

  • 3-аас дээш долоо хоног ханиалгах
  • Халуурах
  • Шөнөдөө хөлрөх
  • Дотор эвгүйрхэх гэх мэт. 

Сүрьеэ

9 Альцгеймер өвчин

Огцом турж эцэх нь ахимаг насны хүмүүст тохиолдох "Альцгеймер өвчин"-ий шинж тэмдэг байж болно. "Альцгеймер өвчин" буюу ой санамжаа алдсанаар тархи үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй болж, гэнэт их хэмжээгээр тураадаг. 

Та тус өвчний тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзээрэй. 

Альцгеймер өвчин

10 ХДХВ-ийн халдвар

ХДХВ-ийн халдвар авсан хүмүүс огцом ихээр турж, эцдэг. Тус вирус нь дархлааны системийг гэмтээж, ажиллагааг нь алдагдуулснаар, төрөл бүрийн вирус, халдварууд биед нэвтэрч, өвчлүүлдэг аж. 

Хэрэв ХДХВ-ийн халдвар цаг алдалгүй эмчлүүлэхгүй бол ДОХ болж хувирдаг байна. 

ХДХВ-ийн халдварын үед илрэх шинж тэмдгүүд:

  • Жин буурах
  • Халуурах
  • Шөнөдөө хөлрөх
  • Хоолой өвдөх
  • Булчин хөндүүр болох
  • Суулгах
  • Дотор эвгүйрхэх гэх мэт. 

ХДХВ-ийн халдвар

Огцом жин буурах бусад шалтгаанууд:

  • Уушгины архаг бөглөрөлт өвчин, зүрхний дутагдал, архинд донтох, Паркинсоны өвчин, хоол тэжээлийн дутагдал
  • Эм, туулгалт, бамбай булчирхайн эм, эмийн хэт хэрэглээ зэргээс үүдэж болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()