1
Дөрвөн хүний суудалтай, жижиг оврын онгоцоор тэд хотын дээгүүр хөөрч, орчноо аждаг байна.
2
Мөн чөлөөт цагаараа морь унаж, стресс ядаргаагаа тайлдаг.
3
Тус хотод зөвхөн чинээлэг айлууд л "Audi A6" маркын машиныг унадаг. Хотын гудамж болон замаар явах машин ууд цөөхөн бөгөөд энгийн иргэд нь ихэвчлэн дугуй унах, эсвэл нийтийн тээврээр үйлчлүүлдэг байна.
4
Хойд Солонгост зөвхөн баян залуус л гар утастай байдаг бөгөөд нийт хүн амын ердөө 13-15% нь ийнхүү ухаалаг гар утсыг эзэмшдэг аж.
5
Дижитал камер ч мөн үүнд багтана. Хүссэн аавын хүү, ээжийн охин ухаалаг гар утас, дижитал камерыг авч чадахгүй.
6
Түүнчлэн алдартай брэндийн спорт хувцас, өмсгөлийг цөөн хэдэн хүмүүс л өмсдөг.
7
Хөрөнгө чинээтэй хүмүүс ихэвчлэн, арьсан цүнх үүрч, албан хослолыг өмсөж явдаг.
8
Энгийн иргэд гэртээ нохой тэжээх хориотой бөгөөд баян залуучууд л тэжээвэр амьтантай байна.
9
Тэдний хэрэглэдэг цахилгаан бараа, хэрэгслүүд ихэвчлэн БНХАУ-аас орж ирдэг төдийгүй тэдгээрийг ихэвчлэн баячууд л авдаг аж.
10
Хүн амын ердөө 10 хувь нь л элит гаралтай чинээлэг хүмүүс байдаг бөгөөд үлдсэн хувьд нь харц гаралтай, энгийн ардууд багтана.
11
Тус улсад баян ядуугийн ялгаа маш их бөгөөд баячууд нь дээгүүрээ тансаглаж, харин энгийн иргэд маш зүдрүүхэн амьдралаар амьдардаг байна.
12
Тэдний өдөр тутмын амьдралыг залгуулдаг гол хэрэгсэл нь "унадаг дугуй" юм.
13
Ард иргэд нь амьдралын эрхээр хар бор гэлтгүй бүхий л ажлыг хийдэг бөгөөд амьдралын хэв маягийн хувьд ч тэнгэр газар мэт ялгаатай.