Та хөхний даруулгаа зөв зүүдэг үү?

Эмэгтэйчүүдийн шүүгээнд байдаг хамгийн чухал хувцаснуудын нэг бол хөхний даруулга билээ. Үүнийг хэрхэн зүүхээс хамаарч, таны гадаад төрх, хөхний хэмжээ өөрчлөгдөж харагддаг байна. Тэгвэл бид та бүхэндээ хөхний даруулгыг хэрхэн зөв зүүх болон зүүхэд тулгарах асуудлыг хэрхэн шийдвэрлэх аргуудыг дуулгахаар бэлтгэлээ. 

Та хөхний даруулгаа зөв зүүдэг үү?

1 Хөхний даруулгыг доош унагахгүй байх

Та мөр гаргасан хувцас өмсөхдөө хөхний даруулганы мөрийг нь авч зүүдэг үү? Харин ингэснээр даруулга доош унаж, төвөгтэй байдал үүсгэдэг. Энэ үед та авсан мөрөө даруулганы доод хэсгээр уяж, тогтоогоорой. Ингэснээр таны хөхний даруулга ахин доош унахгүй. 

Хөхний даруулгыг доош унагахгүй байх

2 Хөхийг шахах

Хөхийг шахаж, илүү дур булаам харагдуулахын тулд наадаг хөхөвчийг, хөхнийхөө хоёр талд наахад хангалттай. 

Хөхийг шахах

3 Хөхний даруулганы мөр арьсыг үрэхээс сэргийлэх

Хэрэв таны хөхний даруулганы мөр нь арьсыг үрж, хорсгоод байвал, тусгай силикон зөөлөвчийг мөрөн доороо хийгээрэй. 

Хөхний даруулганы мөр арьсыг үрэхээс сэргийлэх

4 Мөргүй даашинз өмсөх арга

Мөргүй даашинз өмсөхөд байн байн доош унаж, хөхгүй харагдах гэхчлэн асуудал тулгардаг. Тэгвэл та тус төрлийн даашинз өмсөхдөө, хөхний даруулгаа даашинзны дотор талд оёж тогтооход л уг асуудал шийдэгдэх болно. 

Мөргүй даашинз өмсөх арга

5 Хөхний даруулганы мөрийг богиносгох

Та 2 хуруугаа хөхний даруулганы мөрөн доор байрлуулж байгаад, мөрөө богиносгоорой. Учир нь энэ нь мөрийг хэт богиносгож арьсыг үрж, хорсгохоос сэргийлдэг. 

Хөхний даруулганы мөрийг богиносгох

6 Хөхөө өргөх

Хэрэв таны хөхний даруулга доош унжиж, хөх тань жижиг харагдаад байвал, мөрийг нь сөөлжүүлэн, зурагт үзүүлсэнтэй адил хийгээрэй. Ингэснээр хөх тань өргөгдөж, илүү дур булаам харагдах болно. 

Хөхөө өргөх

7 Торон хөхний даруулга өмссөн тохиолдолд, хөхөө том харагдуулах

Торон хөхний даруулга нь хатуулгагагүй тул, хөхийг жижиг харагдуулдаг. Харин та үүнээс сэргийлэхийн тулд, даавуун материалтай өргөгчийг, хөхний даруулгандаа хийж болох юм. 

Торон хөхний даруулга өмссөн тохиолдолд, хөхөө том харагдуулах

8 Цамцанд зай гарах

Том хөхтэй бүсгүйчүүдэд энэхүү асуудал байнга тулгарч, цамцанд нь зай гарах нь бий. Энэ тохиолдолд цамцныхаа зай гарсан хэсгүүдэд хоёр талдаа наалддаг туузыг, наахад л хангалттай. 

Цамцанд зай гарах

9 Хөхний даруулгаа хадгалах

Хөхний даруулгаа хадгалахдаа хувцасны өлгүүрэнд, зурагт үзүүлсэнтэй ижил өлгөж, хадгалаарай. Ингэснээр таны хөхний даруулга хэлбэрээ алдахгүй байхаас гадна авч зүүхэд ч хялбар байх болно. 

Хөхний даруулгаа хадгалах

Бүсгүй танд амжилт хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()